“Рио Тинто”-гийн монгол захирлууд Ажлын хэсгийнхэнтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2021.02.04-нд нийтлэгдсэн

“Рио Тинто”-гийн монгол захирлууд Ажлын хэсгийнхэнтэй уулзав

“Рио Тинто”-гийн монгол захирлууд Ажлын хэсгийнхэнтэй уулзав

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай хэлэлцээ хийх Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагчаар томилогджээ.

Тус Ажлын хэсэг өчигдөр (2021.02.03) "Рио Тинто" компанийн төлөөлөлтэй цахим уулзалт зохион байгуулав. Уулзалтад "Рио Тинто"-г төлөөлж, тус компанийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд, "Рио Тинто Монгол" компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Мөнхсүх, "Рио Тинто Монгол" компанийн Дэд захирал Х.Амаржаргал нар оролцсон байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах, "Дубайн гэрээ"-г цуцлах, шинээр байгуулах талаар "Рио Тинто" компанид санал тавьсан тухай мэдэгдсэн. Тэрбээр танхимын бүрэлдэхүүнээ танилцуулахдаа "Уул уурхайн стратегийн орд газруудын шууд өгөөжийг сайжруулна. “Оюутолгой”-н гэрээг эрс сайжруулж, Монгол Улс баялгаа ашиглуулсны хариуд өртэй биш, харин өвтэй үлдэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө УИХ-тай нягт хамтран ажиллана" хэмээн онцолсон билээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу “Оюутолгой”-н асуудлаар Монголын талаас АНУ-ын Нью-Йорк мужийн Дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр хадгалж, шүүхийн үйл явцыг сэргээх хүсэлтийг "Кинг энд спалдинг” хуулийн фирм рүү явуулжээ.

Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд тус шүүхэд үргэлжилж байсан маргааныг Монгол Улсын хэн гэдэг эрх бүхий албан тушаалтны чиглэл шийдвэрийг үндэслэн татан авч зогсоосон талаарх мэдээллийг тодруулах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт гаргаж, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэхийг хүссэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж