Сурагчдаа хүчирхийлсэн гурван багшийг цагдан хорьжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.04-нд нийтлэгдсэн

Сурагчдаа хүчирхийлсэн гурван багшийг цагдан хорьжээ

Сурагчдаа хүчирхийлсэн гурван багшийг цагдан хорьжээ

"Цалин хөлс муу байна" хэмээн байнга гомдоллодог багш нарын зан харилцаа Монголын боловсролын салбарын "хорт хавдар" болжээ. Хэдийгээр Засгийн газар багш нарын цалинг нэмж, хуулиар хариуцлагыг нь чангатгасан ч ёс зүйгүй үйлдлийг нь хязгаарлаж чадсангүй. Ялангуяа улсын сургуулиудад багшилж буй багш нартай холбоотой гомдол, шүүмжлэл тасардаггүй. Тиймээс багш нарын харилцаа, хандлагыг үндсээр нь өөрчлөхгүй бол хүчирхийлэл улам гаарах нь. 

Хамгийн сүүлд гэхэд нэгдүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын сургуулийн гурван багш нийлж сурагч охидоо хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан байна. Дээрх хэргийн тухай хохирогч охины ээж хэрэг гардаг шөнө цагдаад анх мэдэгдсэн бөгөөд “Тэрбээр охиныг нь үл таних залуучууд зочид буудалд хүчирхийлсэн” гэжээ.

Албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад 15 настай охиныг согтуурсан байх үед нь тус аймгийн харьяат 31 настай, эрэгтэй хүчирхийлсэн болох нь тогтоогджээ.  Өөрөөр хэлбэл, үл таних залуучууд биш, сургуулийн багш нар нь хүчирхийлсэн болохыг тогтоон, гурван багшийг прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьсон байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд албаныхан "Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдээлэл өгөх  боломжгүй" хэмээн хэлсэн юм.

БШУЯ өчигдөр яаралтай хурал зарлан, дээрх хэрэгт холбогдоод байгаа багш нарыг ямар шалгуураар ажилд авсныг тогтоох, Сэлэнгэ аймгийн Боловсролын газрын үнэлгээг бууруулах, зохих албан тушаалтанд хариуцлага тооцох зэрэг асуудлуудын талаар хэлэлцжээ. Мөн хуулийн байгууллага тус хэргийг шалгаж, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа багшлах эрхийг нь бүрмөсөн хасах зэрэг арга хэмжээ авахаар ярилцсан байна.

Ямартай ч хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх үүрэгтэй Монголын багш нарын хүчирхийлэл хэзээ ч тэвчиж боломгүй асуудал. Нэг ёсондоо хүмүүжил олгох ёстой ардын багш "хүчирхийлэгч" болсон талаар нийгэм даяараа шуугиж байна. 

"Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэж үг бий. Нийгмийн гэмт үйлдэл, бусармаг бүхнийг бусад нь байг гэхэд багш хүн ядаж дууриахгүй байхсан. 

Сэлэнгэ аймгийн хувьд нэгдүгээр сарын 11-ний өдөр Covid-19-өөр өвчилсөн 217 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар халдваргүй бүс болсноо мэдэгдсэн. Тиймдээ ч хөл хориог үе шаттай сулруулан, зочид буудлуудын үйл ажиллагааг сэргээх, архи согтууруулах ундаа зарахыг зөвшөөрөөд байжээ. Нөгөөтэйгүүр насанд хүрээгүй хүүхдэд үйлчилсэн зочид буудлыг мөнгөн дүнгээр торгоод өнгөрөх бус, хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх ёстойг ч энд дурдъя. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
БурууБуруу
9
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж