Хоёр загалын тухай кино гарч эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Хоёр загалын тухай кино гарч эхлэв

Мадрид хотод энэ өнгөрөгч ням гаригаас эхлэн кино найруулагч Даваагийн Бямбасүрэний “Чингисийн хоёр Загал” нэртэй кино гарч эхэллээ. Энэхүү кино найруулагчийн гурав дахь кино бөгөөд урьд нь “Монгол нохой”, “Ингэний уйлаан” нэртэй кинонууд гарч байсныг бид үзэж сонирхсон билээ. Эдгээр киногоор дамжуулан тэр өөрийн төрөлх Монгол орны зан заншил, уламжлалыг Испани оронд танилцуулж байсан юм
“Чингисийн хоёр Загал” киноны гол агуулга нь нэгэн морины толгойн дүрс бүхий эвдэрхий утсан хөгжмийг ашиглан, аль хэдийн мартагдаж үгүй болсон гэж үзэж байсан нэгэн эртний дууг сэргээн кино найруулагч Монголд очих үеэр дуучин Урнаагаар дуулуулжээ.

Хятад улсад болсон соёлын хувьсгалын үеэр түүний хайртай энэхүү хөгжмийг нь эмээ нь эвдэлж хэмхлэн хаях шахалтад оржээ. Чингисийн хоёр загал хэмээх нэртэй хоёр морины дүрийг энэхүү виолин/морин хуур/ хөгжмийн толгой болгон сийлбэрлэн хадгалж ирсэн бөгөөд Хятад оронд болсон соёлын хувьсгалын аймшигт шуурганы үеэр зөвхөн хэмхэрий хөгжим, морины толгойн сийлбэр хадгалагдан үлдсэнийг нь  сэргээж, дуучин Урнаагаар дуулуулан, эмээгийнхээ хүслийг биелүүлжээ.

Эх сурвалж: EUROPA PRESS

Бэлтгэсэн Д.Пунцаг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж