“Монгол шир” ХК-ийн 18 ажилтнаас covid-19-ийн халдвар илэрлээ. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт байрлах тус компанийн үйлдвэрийн ажилчид өчигдөр/2021.02.02/ covid-19-ийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд өнөөдөр 18 ажилтнаас нь covid-19-ийн халдвар илэрснийг баталлаа.
“Монгол шир” ХК арьс ширний үйлдвэрийн үйл ажиллагаа өнөөдөр хэвийн явагджээ.
Одоогоор халдвар авсан иргэдийг ХӨСҮТ рүү шилжүүлж, ойрын хавьтлуудыг нь тогтоох, тусгаарлах ажлыг эхлүүлээд байна.