Япон улс онц байдлын дэглэмээ дахин нэг сараар сунгалаа

Хуучирсан мэдээ: 2021.02.03-нд нийтлэгдсэн

COVID-19

Япон улс онц байдлын дэглэмээ дахин нэг сараар сунгалаа

Япон улс онц байдлын дэглэмээ дахин нэг сараар сунгалаа

Японы Засгийн газар Токио, Осака болон халдварын эрсдэл өндөртэй найман мужид тогтоосон онц байдлын дэглэмийг ирэх гуравдугаар сарын 7 хүртэл нэг сараар сунгажээ. Гэхдээ халдварын тархалт буурч, нөхцөл байдал сайжирвал үүнээс өмнө онц байдлын зэргийг бууруулах боломжтойг мэдэгдсэн байна.

Тус улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ энэхүү шийдвэрийг өчигдөр /2021.02.02/ болсон Covid-19-тэй тэмцэх ажлын хэсгийн хуралдааны дараа танилцуулжээ. Японы 11 мужид нэгдүгээр сараас тогтоосон онцгой байдлын дэглэмийн хэрэгжих хугацаа энэ долоо хоногийн Ням гаригт дуусах байсан юм.

Засгийн газрын мэдээлэлд дурдсанаар, өнгөрсөн сард онцгой байдал тогтоосноос хойш Токиод төдийгүй орон даяар халдварын шинэ тохиолдлын тоо буурсан ба үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь зоогийн газар, шөнийн цэнгээний газрын ажиллах цагийг бууруулсан явдал байсан хэмээн онцолжээ.

Гэхдээ цаашид эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд болон хүндэрсэн өвчтөнүүдийн тоог бууруулахын тулд одоогийн хүчин чармайлтаа үргэлжлүүлэн гаргах хэрэгтэй байгааг Ёшихидэ Сүга онцолсон байна.

Эх сурвалж: KYODO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж