НЭМЭЛТ: 19.50
УОК-ын хуралдаанаар хоёрдугаар сарын 11-23 хүртэл 12 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх санал гаргажээ. Хөл хорио тогтоосон хугацаанд ажиллах шаардлагатай байгууллагын ажилтнууд QR кодоор замын хөдлөгөөнд оролцохоор болж байна гэсэн мэдээлэл байна. УОК-ын шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан болон бусад албаныхан мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 4-нд Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй, хөл хорио тогтоох утга бүхий тогтоол гаргаж байсан. Түүний дагуу өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж, тодорхой шийдвэр гаргажээ.
"ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД 420 МЯНГАН ӨРХИЙН НЭГ ХҮНИЙГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛНА"
ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН:
-Уламжлалт Цагаан сарын баярын өдрүүдээр нийслэлд бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тогтоож, халдварын тархалтыг багасгах, цаашид бүх салбарын ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх стратеги, төлөвлөгөөг боловсруулж ажиллаж байна. Засгийн газраас цар тахлын хүнд үеийг хүндрэл багатай даван туулах, үүний зэрэгцээ эдийн засгаа, ААН, бизнесээ хэрхэн нэмэгдүүлэх, ажлын байраа хадгалж үлдэх, өрхийн орлогыг хэвийн байлгах, сургалтын орчин, хөрөнгө оруулалт татах зэрэг цаг үеийн шаардлага, нийгмийн захиалга болсон асуудлаар төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд ойрын хугацаанд шийдвэрүүдээ танилцуулаад явна. Цогц хөтөлбөрөө ойрын хугацаанд боловсруулж, ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулна. Цагаан сарын баяраар аав ээждээ золгох, айл хэсэг гээд хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Гэхдээ өнөөдрийн цар тахлын нөхцөл байдал цаашид хүндрэх төлөвтэй байгаа мэргэжилтнүүд, эрдэмтдийн үнэлэлт дүгнэлт, тооцоолол дээр үндэслэл хөл хорио тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Хөл хорио тогтоосон үед цахимаар золгож, мэндчилж баяраа тэмдэглэх ёстой.
"МАРГААШНААС ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ БУЦААХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА"
Үйлдвэрлэлт, тээвэрлэлт, түгээлт, түргэн тусламж, оршуулгын үйл ажиллагаанд оролцох иргэд PCR шинжилгээ өгнө. Ингэхдээ иргэний үнэмлэх нас барсны үнэмлэх зэрэг хэрэг болно. Ахуйн архидалт, бөөгнөрөл дээр холбогдох байгууллагууд хатуу хяналт тавина. Хүнсний түгээлт, мал тэжээлийн худалдаа, ариутгал халдваргүйжүүлэлтийн аж ахуйн үйлчилгээ, сайжруулсан түлшний цэгүүд, шуудан харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, засвар үйлчилгээ, үйлдвэрлэлт түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдана. Гэхдээ байгууллагын тусгай зөвшөөрөл, ажлын үнэмлэхээ биедээ авч явна. Тусгаарлалтаас гарсан иргэдийг гар утсаар, цахимаар тогтоож хянадаг болсон учир эрсдэл үүсэх аюулыг багасгаж байна. Төрийн албан хаагчдын 15 хүртэлх хувь нь ажиллах тусгай хуваарийн дагуу ажиллана. Нисэх онгоцны буудал, цахилгаан, дулаан зэрэг улсын тусгай объектууд ажиллана. Нийтийн тээврийн хэрэгсэл тусгай горимоор цөөн тооны иргэдэд үйлчилнэ. Тодруулбал, зөвхөн цонхон талд сууж, халдвар хамгааллыг сахина. Нийтийн тээврийн компаниуд автобус унааны ариутгал халдваргүйжүүлэлтийг байнга хийнэ. Авто тээврийн товчоодоор зайлшгүй тусламж үйлчилгээ, оршуулгын үйл ажиллагаанууд PCR шинжилгээний хүрээнд зорчино. Хэрэв онцгой, зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хотоос гарах болвол зохицуулалт хийнэ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 10 гаруй мянган хөдөө орон нутгийн хүмүүс байна. Ирэх 11-нээс өмнө эдгээр иргэдийг шинжилгээнд хамруулж, нутаг нутаг руу нь явуулна. Малын махны гурван сарын нөөц, гурилын зургаан сарын нөөц, будааны 61 хоногийн нөөц, хуурай сүүний 63 хоногийн нөөц, ургамлын тосны 23 хоногийн нөөц, төмсний 96 хоногийн нөөц, хүнсний ногооны 24 хоногийн нөөц, элсэн чихрийн найман хоногийн нөөц, өндөг 23.8 тонн, давсны 91 хоногийн нөөц байна. УОК-ын дэргэдэх Шуурхай штабын үйл ажиллагааг нарийн зохион байгуулалттай болгох, алдаа оноог дүгнэх зэрэг нэгдсэн цогц арга хэмжээг эхнээс авч эхэллээ. Сар шинийн баяраар байдал хүндэрвэл аймаг, сум, баг хороонд ямар эрсдэл үүсэх вэ гэсэн зураглалыг гаргаж, ойлгомжтой ажиллана.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС ХӨЛ ХОРИО ТОГТООСОН ҮЕД:
- 420 мянган айл өрхийг шинжилгээнд хамруулна
- Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сан
- Хүнсний үйл ажиллагаа, буяны үйл ажиллагаа, шуудан, зөвшөөрөгдсөн байгууллагын үйлчилгээ зэрэг зөвшөөрөлтэй үйл ажиллагаа хэвийн явна
- QR код заавал уншуулж, өөрийн оршин суугаа газрынхаа хил хязгаарт хэрэгцээний бүтээгдэхүүнээ худалдаж авна
- Нийтийн тээврээр үйлчлэхгүй
- Хөл хорионы үеэр зайлшгүй ажиллах албан хаагчид замын хөдөлгөөнд оролцоно
"САР ШИНИЙН БАРИЛДААН БОЛОХГҮЙ"
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-420 мянган өрхөөс шинжилгээ авах тооцоолол хэр бодитой вэ?
Эрүүл мэндийн сайд В.Энхболд:
-PCR шинжилгээг зургаан төвд, дөрвөн эмнэлэгт авч байна. Нийслэлд хөл хорио тогтоохтой холбогдуулан хөдөө орон нутгийн лабораториудыг нааш нь татаж байна.
-Өмнө олгосон QR кодоор зорчих уу эсвэл ажлын үнэмлэхээрээ зорчих уу?
Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан:
-Ажлын газрын үнэмлэх зөвшөөрлөөр хөдөлгөөнд оролцоно. Сум орон нутагт хатуу хөл хорио байхгүй. Харин цагаан сарын баяраа нийтийг хамарч хийхгүй байна.
-Сар шинийн баяраар бөхийн барилдаан явагдах уу?
Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан:
-Үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулъя гэсэн санал ирсэн. Хөл хорионы үеэр бид сар шинийн барилдааныг зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Бөхчүүд болон бөхийн холбооныхон ч ойлгох байх. Бид зохион байгуулах талаар бодож үзсэн ч эрсдэл өндөр байгаа учир боломжгүй гэж шийдсэн. Энэ удаад өнжиж байна.
-Ирэх 11-ний өдөр хөл хорио тогтоох хүртэл зах худалдааны төвүүд дээр халдвар тархах эрсдэл байна. Энийг тооцсон уу?
Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан:
-Эрсдэл өндөр байгаа. Тийм учраас бид цаг алдалгүй шийдвэр гаргахыг хүссэн. Цагаан сарын баяраар айл хэснэ гэсэн ойлголт байхгүй. Ард иргэд маань асуудал үүсгэхгүй тэмдэглэх байх. Бага хөдөлгөөнд оролцох тусам эрсдэл багасна.
-Хөл хорионы үеэр уул уурхайн ажилчдын ээлжийг яаж зохицуулах вэ?
Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан:
-Уул уурхайн яамны саналаар сар шинийн өдрүүдээс өмнө ээлж солих ажлыг хийж байгаа. Одоо үлдсэн хоногуудад ээлж солилцох асуудлуудыг зохицуулна. 900 гаруй нүүрс тээврийн машин өдөрт хилээр зорчиж байгаа гэсэн. Хөл хорионы үеэр энэ тоо буурахгүй хэвийн үргэлжилнэ. Дан ганц нүүрс гэлтгүй бараа, бүтээгдэхүүний тээвэр явж байгаа.
-Цаг аваагүй хүмүүс олноороо шинжилгээний цэгийн гадаа зогсож байна. Энэ тал дээр өөр зохицуулалт байна уу?
Эрүүл мэндийн сайд В.Энхболд:
-Энэ асуудал дээр зохицуулалт хийж байгаа.
-Токио Инн дээр халдвар тархсан асуудал дээр хэн хариуцлага үүрэх вэ? Өнөөдөр гэхэд “Монгол шир” ХК дээр халдвар тархлаа.
Эрүүл мэндийн сайд В.Энхболд:
-Токио Инн дээр халдвар тархсан гэдэг бол ташаа мэдээ. “Монгол шир” ХК-ээс ойрын хавьтал 76 хүнээс давтан шинжилгээ авахад 18-аас нь халдвар илэрсэн.
"ГАДААДААС ИРГЭДЭЭ ТАТАХ АЖИЛ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ"
-Гадаадаас иргэдээ хэвийн татаж авах уу?
Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан:
-Ажил төлөвлөсөн хуваарийн дагуу явна. Шинжилгээ авах, тусгаарлалтын ажил хэвийн явагдана. Дэлхийн өнцөг булан бүрээс хүсэлтээ ирүүлж байгаа. Эрэмбэ дараагаар нь хүүхэд хөгшчүүд гээд татаж байна. Одоогийн хувиар хүчинтэй байгаа. Гол нь иргэд маань байгаа газартаа шинжилгээ өгөх хэрэгтэй. Ирсэн хойно дахиад өгнө.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг:
-Зайлшгүй ажиллах 10 төрлийн байгууллагын ажилчидтай гэртээ байх ёстой иргэд хамт нийтийн тээврээр зорчоод байна. Арга тактик дээр эрс өөрчлөлт хийсэн. Нийслэлийн өрх тус бүрийн нэг иргэнээс шинжилгээ авна. Шинжилгээ өгөөд цагийн дараа халдвар авах эрсдэл байгаа учир гэртээ байгаарай. Хэдий зөвшөөрөгдсөн салбарын ажилчин ч гэсэн шаардлагагүй бол гэрээсээ битгий гараарай. Хэвийн амьдралдаа буцаад оръё гэвэл энэ 12 өдрийн хөл хорио зөв шийдвэр гэж эрдэмтэд үзэж байна. УОК-ийн саналыг Монгол Улсын Засгийн газар албажуулж, тодорхой болгон
Шуурхай: УОК хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна
Шуурхай: УОК хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна
Posted by News.mn on Wednesday, February 3, 2021
Улсын онцгой комиссын гаргасан хөл хориог тогтоох саналыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлах юм.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА
НЭМЭЛТ: 17.40
Улсын онцгой комиссын хуралдаан эхэллээ. Хуралдаанаар сар шинийн баярын өдрүүдэд хөл хорио тогтоох эсэхийг хэлэлцэж байгаа юм.
УОК ӨНӨӨДӨР ХУРАЛДАНА
Улсын онцгой комисс өнөөдөр/2021.02.03/ 17.30 цагт сар шинийн баяраар хөл хорио тогтоох эсэх асуудлаар хуралдана. Улсын онцгой комисс хөл хорио тогтоохтой холбоотойгоор өчигдөр хуралдсан ч тодорхой байр суурьт хүрээгүй юм. Учир нь Хотын дарга Д.Сумъяабазар хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа бол Эрүүл мэндийн яам, Шадар сайдын зүгээс сар шинийн баярын өдрүүдэд хөл хорио тогтоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Тиймээс дахин судалгаа хийж хөл хорио тогтоох эсэхийг хэлэлцэхээр болсон учраас өнөөдөр Улсын онцгой комисс дахин хуралдахаар болжээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар УОК-ын зүгээс сар шинийн баяраар 7-10 хоногийн хөл хорио тогтоох саналтай байгаа аж.
УОК-ын комиссын хөл хорио тогтоохтой холбоотойгоор шийдвэр гаргасан ч Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэх юм.
Холбоотой мэдээ