Сэлэнгэ аймгийн багш нарын хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2021.02.03-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ аймгийн багш нарын хэргийг шалгаж байна

Сэлэнгэ аймгийн багш нарын хэргийг шалгаж байна

Сэлэнгэ аймгийн Мандал суманд ЕБС-ийн сургуулийн гурван багш хоёр сурагч охиныг зочид буудалд хүчиндсэн хэрэг гарчээ.  Тодруулбал, энэ хэрэг 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр гарсан гэсэн мэдээлэл байгаа юм.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Энэхүү хэргийг шалгаж байгаа. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хуулийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа, уучлалт хүсч байна гэсэн тайлбарыг өгсөн юм. Тэрбээр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын хоёр сургуулийн гурван багш архидан согтуурч, 12 дугаар ангийн хоёр эмэгтэй сурагчтай хууль бус харьцаанд орсон байж магадгүй гэж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл авсан. Хуулийн байгууллага шалгаад мэдээллээ өгөх байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж