Шинэ Засаг Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг шийдье, чинээлэг дундаж давхаргыг бий болгоё гэвэл эхний удаад гэр хорооллыг л барилгажуулах шаардлага байна.
Хаана сул газар байна, тэнд л барилга барих нь зөв гэсэн зарчмаар ажиллах юм бол нийслэлчүүд хүхэр дундаа л хэдэн арван жилийг үдэх болно. Өөрөөр хэлбэл, асуудал шийдэгдэхгүй гэсэн үг.
Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай уулзах үеэрээ “Майдар хотын ажлыг эхлүүлчихмээр байна. Энэ бол дэд бүтцийн асуудал шүү дээ” гэх захиас дайсан бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын салбарынхантай уулзах үеэрээ Хөшигийн хөндийг түшиглэн Майдар хотыг барих шаардлага байна” гэсэн нь Засгийн газрын иргэдээ орон сууцжуулах хөтөлбөр тарамдаад гол асуудлаа орхигдуулах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж буй.
Учир нь төрөөс хувийн хэвшлийн салбартай хамтран ажиллах хүрээнд гаргах хөрөнгө оруулалт хязгаартай. Өөрөөр хэлбэл, аль нь хамгийн чухал хөрөнгө оруулалт вэ гэдгийг эрэмбэлж, шийдлээ оновчтой гаргахгүй бол татвар төлөгчдийн мөнгө нэг бол салхинд хийсдэг, эс бол газарт булагддаг, аль эсвэл хөрөнгө мөнгөтэй хэсгийг дэмждэг өмнөх алдаагаа л давтах болно.
Жишээ татвал, хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл Ханын материалд нийслэлийн төр захиргааны байрыг барихаар болж, ажил эхлүүлсэн ч албыг нь үргэлжлүүлсэн Су.Батболд уг барилгыг Нүхт рүү болгон байршлыг өөрчилснөөр гэр хорооллыг барилгажуулах төслүүд зогссон.
Үр дүнд нь өнөөдөр Ханын материал, Баянхошуу, 21-р хорооллынхон хүхэр дунд амьдарч байгаа бол Нүхт орчимд газрыг хэдэн га-гаар нь хашаалсан нөхөд цулайсан.
Майдар хотын сургаар Хөшигийн хөндий орчимд газар хашаалсан нөхөд мөн л ашиг хонжоо хайн, “Майдар хот төслийг даруй эхлүүлэх шаардлагатай” гээд сэвээд сууж байна. Гэтэл энэ төслийг хэрэгжүүлэхэд 300 орчим их наяд төгрөг хэрэгтэй. Монгол Улсын нэгдсэн төсвийг 30 дахин нугалсантай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт шаардана гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, хот байгуулна гэдэг хөрөнгө мөнгөтэй улсын эхлүүлдэг ажил болохоос биш өрөндөө баригдсан Монгол шиг орны хувьд алс хэтдээ эхлүүлэх ажлын төлөвлөгөөнд багтсан байх л төсөл юм.
За яах вэ, Ерөнхийлөгч зүтгүүлээд, Засгийн газар дэмжээд төслийг эхлүүлдэг юм байж гэж бодъё. Гэр хороололд амьдардаг иргэдийн хэдэн хувь нь тэнд суурьших вэ. Очих хүн байхгүй гээд хэлчихэд “вангадсан” болохгүй. Нэг үгээр хэлбэл, Засгийн газрын зорилтот бүлгийнхнийг орон сууцтай болгож, яндангийн тоог бууруулах төлөвлөгөө хэрэгжинэ гэж үзэх үндэслэл дээрх төслөөс харагдахгүй байгаа. Харин ч татвар төлөгчдийн мөнгө үргүй зарцуулагдсан бас нэг жишээ болох эрсдэл өндөр.
Тухайлбал, Барилга хот байгуулалтын яам 10 жилийн өмнө Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд алслагдмал хороодыг хөгжүүлэх шаардлагатай гэж үзэн, Баянголын ам руу цэвэр, бохирын шугам татсан боловч тэнд хүмүүс суурьшаагүй. Яагаад гэвэл эрчим хүч татаагүйн дээр иргэдийн ажил нь Улаанбаатар хотод, хүүхдийнх нь сургууль гэр хороололд байхад хаа байсан Баянголд хэн очиж амьдрах юм бэ.
Эрчим хүчний яам мөн Буянт-Ухаа шинэ суурьшлын бүс болох нь гээд 35-ын станц барьтал цэвэр бохирын шугам нь тавигдаагүйгээс татвар төлөгчдийн мөнгө газарт булагдан, үр ашиггүй хөрөнгө оруулалт болж, “зэвэрсэн” гээд тоочвол яам хооронд ойлголцдоггүй юм уу, эсвэл хөрөнгө мөнгө нь тарамдсан уу, зорилгодоо хүрээгүй ажил цөөнгүй байна.
Иймээс шинэ Засгийн газар адууныхаа хэрээр исгэрч, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхгүй л бол байгаа хүч, хөрөнгөө тарамдуулбал Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг ч бууруулж чадахгүй, дундаж давхаргыг ч шинээр бий болгож чадахгүй бүрэн эрхээ дуусгахыг үгүйсгэхгүй.
Уг нь өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд дэд бүтцийг татах ажлууд нэлээд хийгдсэн. Гэвч барилгажуулах ажил өргөн далайцтай явж чадахгүй байна.
Түүн рүү төр хувийн хэвшилтэйгээ хамтраад зүтгэвэл наанадаж гэр хорооллын 220 мянган өрхийн асуудлыг цаашлаад нийслэлд амьдарч буй 1.7 сая иргэн агаар, хөрсний бохирдолгүй орчинд амьдрах боломжтой болох юм.
Сангийн сайд Б.Жавхлан “Монголбанкинд эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй найман их наяд төгрөг байна” гэсэн. Түүнийхээ тодорхой хувийг энэ онд гэр хорооллын тэдэн хувийг нь барилгажуулахад зарцуулъя гэхчлэнгээр төлөвлөгөө гаргаад зүтгэвэл хувийн хэвшлүүд, мөн гэр хорооллын иргэд гар өргөөд л дэмжээд зүтгэнэ.
Г.ХОРОЛ
B 2021-02-03 202.9.40.19
Mash zov bichsen baina shtee. Haana olon hun amidarch baina tend in ded buttsiiv bii bolgoh shaardlagatai yum 100 ail, denjiin 1000 uunii jishee shuu dee. Haa baisan hoshigtiin hongii nairamdald oron suuts bariad tend bayan hoshuund amidarch baigaa hun ochij amidarahgui shuu dee
зочин 2021-02-03 64.119.26.143
Баянхонгорын шинэ сум төсөл гэж модон байшин барьсан тэр хэр үр дүнтэй ажил болсон бэ??? Түүнтэй жишиж үзээд Майдар хот барих үгүйг шийдэх хэрэгтэй.???
Irgen 2021-02-03 202.9.47.14
Maidar hot mash zuv shiidel
Зочин 2021-02-03 66.181.191.114
Тэгэж байж утаанаас сална
Монгол хүн 2021-02-03 1.225.222.204
Өчнөөн мөнгө үрнэ, идэж ууцгаана. Тэрний оронд хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлж, бизнесийн зээл сайн олгож, "нийслэлийн оршин суугчийн татвар" бий болгож, татвар төлж чадахгүйнүүд нь хөдөө орон нутаг руу шилжиж, шилжихэд нь тэр татвараар үүссэн хуримтлалаас тодорхой хэмжээний дэмжлэг олгох хэрэгтэй. 300-400 мянган хүн орон нутаг руу, сум болгонд 1000 хүн очвол сумын хөгжилд ч хэрэгтэй, нийслэлийн төвлөрөл ч саарна, ЕБС-ийн анги дүүргэлтийн ялгаа зэрэг олон гажуудал цэгцэрнэ.
Зочин 2021-02-03 202.21.115.82
Maidar hotoo barih ni zov sh dee
Басандорж 2021-02-03 66.181.184.112
Гэр хроооллын дахин төлөвлөлтийг хийж орчин үеийн хаус хэлбэрт оруулж дэд бүтцийг шийдээд иргэдийнхээ газрыг булааж авах биш амьдралд нь тохирсон нөхцлийг бүрдүүлэх нь чухал шүү? үүнийг санаачлаад хийхэд хувийн хэвшил, төр, хэрэглэгчийн түншлэл маш чухал даа, иргэдийн нийгэм, экологи, эдийн засгийн олон асуудлыг нэг сумаар буудаж шийдэх боломжтой
Гэр хорооллын хөгжлийн газараа дахин байгуулаад хийж болно доо
Yadahdaa Jorlongoo solimooroo 2021-02-03 23.92.142.182
Barilgajuulahaa baiya gehed yadahdaa jorlongoo aaijruulmaaraa
Зочин 2021-02-03 202.9.46.248
zam tavih geheer ailuud n gazraa ogdguim daa. tegeel shoroon zamdaa boglorood bhdaa taarch dee
зочин 2021-02-03 64.119.26.143
Гэр хороололыг барилгажуулж газрыг нь шууд хурааж авахгүй бол өөр айлд зараад байгаагаас хөдөөгийн нүүдэл салахгүй улам гэр хороололыг тэлж өргөжүүлээд байна аа??? Газрыг ашиглах хотын тусгай хуультай болёо!!!
Зулаа 2021-02-03 223.38.8.21
Женко минь юун сайдаар хот вэ. Улс оронд үйлдвэр орон сууц хэрэгтэй юм маш их байна шүү дээ.
Zochin 2021-02-03 46.224.12.180
Zugeer l ezengui awh hungui bairnuudaa uniig ni buulgaad tureeseer ger horoololiin oroh humuusee oruul gazar deeree huwiin baishind amidrah durtai humuust ded butetsee shiideed ug tegeed l utaagui blno
zochin 2021-02-03 202.126.89.58
ger horoololdoo zugeer tsahilgaan stantsaa bariad tog tasrahgui bolgood ug tegvel utaagui bolno barilgajuulna gej irgediin gazriig unegui avah gesen shunalaa zogsoo yun shine hot manatai hot dotorhi ded buttsee shiidej chadahgui bj ulger yariad yahav
Зочин 2021-02-03 66.181.179.43
Гэр хороололоо ус дулаан бохир усыг нь шийдээд өгчих тэгээдл болоо бусад асуудлыг өөрсдөө болгоно. Газар хөдлөлт өвчин тахал гарахад байр хэцүүл байх машин тэргээ байрлуулах газаргүй бөөн хэрүүл.
zochin 2021-02-03 103.26.195.242
Майдар хотоо барьсан нь дээр шүү
Зочин 2021-02-03 202.126.90.80
Зуунмод яагаад хөгжихгүй байна. Майдар хот юугаараа ялгаатай вэ? Ямар ч ялгаа ч байхгүй. Төмөр зам гэж шороо овоолж мөнгө идсэн. Майдар хот гэж нүх ухаж мөнгө идэх гэж байна. Өөр юу ч биш. 7 сард тонилох болтугай.
Зочин 2021-02-03 195.176.3.24
!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
иргэн 2021-02-03 43.242.243.36
одоо юм бол монголын шашин соёл руу энэ гадныхан дайрдаг болж монголын тухай юугаа мэдэх юм энэ христүүт эцэг өвгөдынхөө шүтэж биширч ирсэн шашин соёлоо та муусайнуудаар доромжлуулахгүй байлгүй та нарт ч шүүмжлүүлээд доромжлуулаад байдаг ч зүйл биш шүү муусайн элдэв балай худал юм бичээд яасан их мөнгөтэй юм та нар та нар байтугай цаадах нь бараагүй юм шүү
зочин 2021-02-03 66.181.177.196
Женко морьтой хөшөө бариад мөгө хүүлж байгаа. тэнд хот байгуулагдаагүй. Одоо майдар нэртэй хот байгуулна гэж мөнгө угаах ажил хийж байна даа. Энэ нөхөрөөс 7 сард салж монгол ЯЛАХ байхдаа бурхан гончиг сум минь
Зочин 2021-02-03 192.82.75.146
Хот нь дээр байлгүй яахав. Нэг газар бөөгнөрдөг бол асар буруу. Та нар шиг иймэрхүү буруу уриалсан малнуудаас болж хэтийн зорилго биш өнөө маргааша боддог хүмүүс олширлоо яанадаа зайлуул
Зочин 2021-02-03 202.126.90.80
Бүү эргүүтмой. Дулааны эх үүсвэргүй газар Цонжинболдог шиг гэр хороолол л болно. Цонжинболдог чинь нүд халтирам гэр хороолол болсон байна лээ.
Зочин 2021-02-03 31.151.236.21
Наад зах нь Улаанбаатарын утааг шийдэхэд нэмэр болгож, хот жинхэнэ ХОТ төрхөө олж иж бүрэн стандарт тогтооход Майдар мэт дагуул хотуудыг бий болгох нь зүйтэй. Чухам гэр хорооллыг л цөөлөх гэсэн логик байгаа байлгүйдээ. Амьдрах таатай орчин нь бүрдсэн, хүмүүний амьдралын цогц хэрэглээг хангасан орчин үеийн стадарт бүхий ХОТ бий болгочихоод гэр хорооллынхонд санал болгоход дургүйцэх ДУРАК гарах уу??? Харин хотод чөлөөлөгдсөн газрыг нь эдийн засаг, хөгжлийн зөв хандлагад ашиглабал гоё.
Зочин 2021-02-03 202.126.90.80
Жонхуугийн тролл ичиж амьдар.
Зочин 2021-02-03 64.119.23.3
Гэр хороололд 10 20 давхар орон сууц барих хэрэггүй, харин гудамжуудад нь 10 м өргөнтэй асфалтан зам тавиад өгчих, дээрээс нь цэвэр усны шугам хоолой хэрэгтэй тэгээд аяндаа хаус хороолол болно. майдар гэх мэт шинэ хотуудад хүн амаа тарааж суурьшуулах нь хэтдээ зөв ажил шүү.
Зочин 2021-02-03 203.91.115.45
Элэнцгийн майдар хот, түвд нэртэй хотоор Монгол яалаг юм бэ.
Dorz 2021-02-03 83.20.231.208
Yag golyn helev
Зочин 2021-02-03 202.21.96.134
Barilgajuulna l geed yariad baih yum gazriig ni awya geheer une nemeed tamtaggvi ih mongo nehne, hashaagaa tatchih ded butets shiideed ogoy geheer dahiad l ih hemjeenii mongo nehne Z D A
Иргэн 2021-02-03 202.126.89.107
Ерөнхийлөгч төмөр зам тавьж, хот барьж, вакцин оруулж ирж засгийн газрын ажлыг шүүрч авч хийдгээ болих хэрэгтэй шүү дээ. Ямар их сонирхолтой ичдэггүй хүн байдаг юм бэ дээ.
Зочин 2021-02-03 66.181.177.232
Майдар бол Баттулгын ээлжит мөнгө угаалт мөн. Засаг нв хот барихгүй ЕӨК нь хот барьдаг утгагүй ажлаа больцгоо
Манал 2021-02-03 66.181.181.222
Майдар гэх ямарч усгүй газар хөрөнгө мөнгө үрсэн төслийг зогсоох ёстой. Энэ бол ганц хүний хүсэл шүү дээ. Заавал ингэж монголоо хорлох гэсэн санааг гүйцэлдүүлэх шаардлагагүй.
иргэн 2021-02-03 43.242.243.36
энэ хүн аль социализмын үеийн суртал яриад гадны шашины тодруулбал христын захиалгын бичээч л ийм юмнууд олон байгаа шүү
Зочин 2021-02-03 192.82.78.218
Хятад баян учраас сүнстэй хотуудыг нилээн барьсан. Одоо ухаараад больсон.Гэтэл "ядуу" Монгол сүнстэй хотоор яах вэ дээ. Хэдэн мунаг лам нар нь ч очиж амьдрахгүй. Яагаад гэхээр гарыг нь бариад лавшруулан юм юмыг нь барьдаг хүүхнүүд нь байхгүй юм чинь яах юм, тийшээ очиж. Ерөнхий маань өөртөө л их л том "буян" хураах гэсийм биз дээ, зайлуул. Буян гэдэг чинь сүм хийд барилга байшин биш шүү дээ. Зөв цагтаа зөв зүйлийг л хийхийг хэлдэг.Ядарсан ард түмэндээ, ганхсан тусгаар тогтнолдоо л зөв зүйл хий.
Иргэн 2021-02-03 122.201.31.199
Бүтэн 200-аад жил шарын шашныг шүтээд, бүх хүн амын эрэгтэйчүүдийн бараг тал нь лам хувраг болж шашны ёсыг чанд баримтлан эхнэр авахгүй / хүн амыг нь цөөлж аажмаар устгах манж хятадын далд бодлогоор/ ёсыг дагаад, сүм хийддээ майдар эргээд бид бараг устах дээрээ тулж байсаан.Е-гч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Цэрэнпунцаг мэтийн бөхчүүд үүнийг санаж бодож л явдаг баймаар…
иргэн 2021-02-03 43.242.243.36
чи хэн бэ хуцдаг солонгос пастор в
Зочин 2021-02-03 103.140.11.36
2. Гэр хороололын өрхийг ипотeкийн үээлд хамруул. Тэд хашаагаа нураагаад хаус барина.
Зочин 2021-02-03 103.140.11.36
1. Гэр хороолол руу ус хүргэ. Хашааны өнцөгт нь ус хүрсэн байхад гадна жорлон устана.
Зочин 2021-02-03 103.140.11.36
Жонхуугийн Майдар төсөл гэж усгүй талд цусгүй байлдаан гэдэг шиг , хорсон цаасан дээр барьсан хот байх. Иргэдээс мөнгө их татсан. Гэхдээ тэнд юуууу ч байхгүй шүү.ь
Зочин 2021-02-03 192.82.64.64
Jenko iin mungu hiih hulgaig humuus mash sain oilgosiin bainaa Ger horoololiig hugjuulehed ded butest hamgiin chuhal ene asuudliig ni Ger horoolold burddulj uguh ni turiin bodlogo baih estoi Maidar gej maazarch baihaar Nalaih Zuunmod oo hugjuuleh yum yarimaar baina
mgl 2021-02-03 139.5.218.198
ger horoolol ruu hayasan deer
Sudlaach 2021-02-03 202.126.88.141
Metro barih ajil demii ulsiin hurungu barsan ajil shuu.
bat 2021-02-03 192.82.65.182
1.sharin shashintai holbootoi zuild ard tumnii neg togrogiig ch zarj bolohgui.sharin shashind mongol yum neg ch baidaggui.hoshigiin hondiid neg duureg bii boloh baih,teriig orchin ueiin nereer nerleh heregtei.maidar bol mai l bna.2.ger horoollin odoo baigaa gazar luu ded butets tataad oligtoi yum bolohgui,mod tariad hayasan ni deer.hotoo ene honhoroos gargaj telmeer bna.3.irgedee bairtai bolgono gedeg bol zovhon bairni asuudal bish,ajliin bair,utaa,humuusiin tav tuh geed mash olon davuu taltai.
СУДЛААЧ ИРГЭН 2021-02-03 202.9.46.183
цаг агаарын нөхцөл байдалаассс шалтгаалаад монголчууд улаанбаатартаа бөөгнөрөөд амьдарахаас өөр алга ЭДИЙН ЗАСАГИЙН ЧАДАМЖ Ч ҮҮНИЙГ ШААРДАЖ БАЙНА ХӨРӨНГИЙГ ЭНЭ ТЭНД ЦАЦААД БАЙЖ БОЛОХГҮЙ хот доторхи гэр хорооллоо эхлээд орон сууцжуулж утаанаасаа салцгаае Худалаа дэвэрч саваад байх хэрэгүй харь гаригаас ирсэн юм шиг гэнэт хатуу даалгавар өгөөд бүх юм гялс сайжирдаггүй юм тэвчээртэй хариуцлагатай бүх иргэд байгуулагуудаа энэ ажилдаа орлцуулаад иргэд нь моргэжээ сайн төлөөд явбал удахггүй сайжир
ДЭД БҮТЭЦ 2021-02-03 202.179.24.242
ГАНЦ ШИРХЭГ ДУЛААН ЦАХИЛГААНЫ СТАНЦ БАРИХАД , ДУЛААН ЦАХИЛГААНЫ АСУУДАЛ ТӨГС ШИЙДЭГДЛЭЭ. ГАНЦХАН ШИРХЭГ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИХАД АРИУТГАХ ТАТУУРГА, ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ТӨГС ШИЙДЭГДЛЭЭ. ХЭРЛЭН МӨРНИЙ УРСАЦААС ДЭЭД ЭХ ҮҮСВЭРТ ХОЛБОХОД Л ХЭРГЭЛЭЭНИЙ ЦЭВЭР УС ТӨГС ШИЙДЭГДЛЭЭ. ЯАЖ Л БОЛ ЯАЖ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙХ ГАЗАР НЬ БАЙНА. БАРИЛГЫН БАЙГУУЛЛАГУУД НЬ БАЙНА. БАРИЛГАЧИД НЬ БАЙНА. БАРИЛГЫН МАТЕРИАЛ НЬ БАЙНА.
Зочин 2021-02-03 103.111.68.3
маш зөв сэдэв хөндсөн байна. Одоо байгаа хотоо хөгжүүлчээд дараа нь тэр Майдар зайдараа бариаа. утааг бууруулж байна гээд эзгүй хээр хот барих биш одоо байгаа гэр хороолол руу инженерийн шугам татаж айлуудыг тэр шугамд холбоод л болоо шүү дээ. тэгээд ч хүмүүс одоо орон сууцаас илүү хувийн хашаа байшинтай болохыг зорьж тэмүүлж байгаа шүү дээ
ХН 2021-02-03 202.179.24.242
УС , ЦАХИЛГААН ДУЛААН ХҮРЭЛЦЭХГҮЙ 30 ЖИЛ БОЛЛОО. АРИУТГАХ ТАТУУРГА, ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ НЬ ДИЙЛЭХГҮЙ 30 ЖИЛ ЯРИЛАА… ЯМАР ЭЛИЙНИЙХ НЬ ШИНЭ ХОРООЛОЛ …. ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨР ГАЗРЫН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ БОЛНО. БОЛЖ Ч БАЙГАА… ДЭД БҮТЭЦ ЧИНЬ ХҮРЭХЭЭ БОЛИОД 30 ЖИЛ БОЛЖ БАЙГАА ШД
Зочин 2021-02-03 103.10.23.136
Майдар хот маш хэрэгтэй. Манай тэргүүнд мөнгө олоход туслах зүйл бүү тэнэгтэцгээ. Майдар хотоо босгоё. Төлөвлөсөн мөнгөө ЗГ өгөх хэрэгтэй
МӨӨГИЙ 2021-02-03 115.84.87.75
ДАГУУЛ ХОТ ХӨГЖДӨГГҮЙГ ШУВУУН, ЗУУН МОД, ӨЛЗИЙТ, ГАЧУУРТ, БАГАХАНГАЙ ,НАЛАЙХ БАТЛААД БАЙХАД МАЙДАР ХОТ СИТИ ХОТ ХӨШИГТЫН ХӨНДИЙ ГЭЖ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛД МӨНГӨ ГАРГАХ НЬ МОНГОЛЫГ ХОРЛОХ ХЯТАД САНАА ? ЦЭВЭР МОНГОЛ ХҮН БОЛ ХАМГИЙН ТҮРҮҮН ХОТЫН ТӨВӨӨ ШЭЭС БААСНААС САЛГАЖ ГАНДАН 100АЙЛААС ДЭНЖИЙН МЯНГА, НАРАНТУУЛЫН АРААС СҮНЖИНГРАНД ЗУРАГТААС БАЯНХУШУУ ХҮРТЭЛ ХАШААГ УСТГАЖ ОРОН СУУЦЖУУЛАХ БАЙСАН ДААН Ч ХЯТАДЫН ХҮҮХДҮҮД ЗААВАЛ ХОРЛОХ ГЭЭД РЭВТЧИХ ЮМАА
зочин 2021-02-03 66.181.171.34
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг харсаар байтал нилээд хэдэн жилийн нүүр үзлээ. Улаанбаатар хотыг утаанаас салгая гэвэл гэр хорооллыг орон сууцжуулах хэрэгтэй. Муус, жорлон, үнс гэх мэт агаарыг маш их муутгаж байна. Улаанбаатар хотод ойр айлуудыг дахин төлөвлөн орон сууцжуулах, мөн мод тарих хэрэгтэй байна. Эсвэл орон сууцны хороолол барьж, айл өрхүүдийг оруулж, бүхэлд нь мод тарих хэрэгтэй байна.
Mongold ashiggui Maidar 2021-02-03 79.210.167.52
Maidar hot gej shaaal demii yumand tsagaa ureh hereggui dee, Munkhbaatar said. Tend yc baihgui, ded butets baihgui, hov hooson уулын ам shuu dee.
Kh. Battulgyn seruun zuudiig heregjuuleh gej mungu taramdaj yeruusuu bolohgui.
Зочин 2021-02-03 122.201.31.151
tuba boolin hiideg bayar bolhin bol tsagan sar shdee. urdas tsereg irj baigan bol tsagan sar hiij yadinn bee. hairan mongo zugeer l tsatsad.
Зочин 2021-02-03 122.201.31.151
oboo maani hund obchtei baihad zolgono geed olon humuus ireed ee tgeel nas barsinma. chi aild hesej zogloj yabhara boliod mongol hun shig bai.
Зочин 2021-02-03 202.126.89.107
ХЭЛЭЭД ЮУХЭВ…БАРИЛГЫН САЙД МӨНХБААТАР ГЭЖ НӨХӨР ХӨШИГИЙН ХӨНДИЙ; МАЙДАР ХОТРУУ Л ШҮЛСЭЭ ДУСЛУУЛААД ТЭРИЙГ ОЧИЖ САМАРМААР САНАГДААД БАЙГААН….
ӨМХИЙ УБ; ГЭР ХОРООЛЛОО УЧРЫГ НЬ ОЛОООЧ ЭХЛЭЭД……
Зочин 2021-02-03 122.201.31.151
tsaagan sar bayart hund obchtei oboo min nas barsan bolhoro bi uzen yadag mash durgui ee.
Зочин 2021-02-03 103.57.92.65
Майдар хот ч гэх шиг гуцаад өөрөө л барьдаг юм байгаа биз
Зочин 2021-02-03 202.126.89.107
Барилгын Сайд нь Майдарт очиж Унгамаар байна л гээд байсан …..
Мх 2021-02-03 103.206.195.230
Эхлээд гэр хороололоо утаанаас салгах ажлаа эрчимтэй хиймээр байна. Үүнд гэр хорооллыг дэд бүтцийн цэвэр, бохир, халуун усны нэгдсэн системд САЙН ТӨЛӨВЛӨЛТТЭЙ-гөөр холбох зайлшгүй шаардлагатай байна. Иймд манай улс, засгийн газар 1-рт хийх ажил нь нийслэлийн ард иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон, Эрүүл орчинд амьд явах, амьдрах эрхийг хангахийн тулд үйл ажиллагаагаа эрчимжүүлмээр байна.
зочин 2021-02-03 43.228.129.229
Гэр хороолол руу цэвэр бохирын шугам татахад анхаарах хэрэгтэй. Яах гэж газрыг өмчилсэн билээ. Хүмүүс хувьчилж авсан газар дээрээ хүссэн байшингаа барьж амьдрах хэрэгтэй ш дээ. Бүгд заавал өндөр байшинд бөөнөөрөө өр ширэнд орон байж орох ямар шаардлагатай юм бэ? Орон сууцжуулах нэрээр хэдэн барилгын том компани, банкуудыг л дэмжсэн бодлого яваад байх шиг байна даа
user 2021-02-03 103.142.76.41
ene balai shashin shutlegee herees heterch shutdegee bolimoor yumsan. delhii dahinaa hugjil dewshliin tehnik tehnoligid heden say, terbumiin hurungu oruulalt hiij baihad, engiin irged ni hiisen buteesen tehnologio internet deer tawij sanhuujilt tataj baihad manai hed neg tumur hushuu barih gej, terendee ulsaas ch, huwi hunees ch mungu tataad baih yum.
hediig hurtel ard tumniinhee amidraliin naad zahiin heregtseeg hayj ter balai shashin shutlegdee het ih hurungu oruulj yawah yum be?
Зочин 2021-02-03 66.181.182.248
Маша зөв гэр хороолол оо сайхан эмх цэгцтэй ус дулаан тог хогыг замыг н шийдээгүй байжийж жонхуугын тэнэг мөнгө ухаалтыг дэмждэг арай л пялдагдсан юмаа …жэнког тэр шоронд н хийхгүй яагаад байнаа .
Зочин 2021-02-03 103.229.178.26
ацных нь майдар хот !??
BOLD 2021-02-03 192.82.71.170
MAIDER HOT TOIRSON BUH GAZAR ZARAGDSAN<BAGA AVSAN 20 GA AVSAN. UNE NI 1GA 300000SAYA
ИРГЭН 2021-02-03 202.179.25.129
Майдарт хандив гээд манай гэр бүл 500 мянга өгсөн. Бурхан маань боссон уу?
Зочин 2021-02-03 150.129.140.94
Жанхуугийн мөнгө угаах уламжлалт арга бол МАЙДАР хот.
Зочин 2021-02-03 203.91.115.39
Майдар хот гээч чинь Женкогийн бас л нэг мөнгө идэх арга шүү. Шал худлаа.
Зочин 2021-02-03 64.119.23.215
Зуунмод яагаад хөгжихгүй бна …?! Тэр Майдар гэж газарт нь төр засгийн байгууллагууд л очдоггүй юм бол хот болж чадах уу …?!
хотын иргэн 2021-02-03 192.82.76.215
Хэзээ бий болох нь мэдэхгүй зүйлд мөнгө зарж болохгүй шүү. Улаанбаатартаа л орон сууц барьж утааг шийдсэн нь бодит биз дээ.
Зочин 2021-02-03 103.10.23.171
Утааг ор тас мартагсад үнэрлэх харах эрхтэнгүй дарга нар
zochin 2021-02-03 139.218.63.183
ger horoololoo yag zuv hugjuuleh heregtei
Зочин 2021-02-03 64.119.21.65
Майдар хот гэдэг бол женкогийн менге идэх арга, яг унэндээ бол тийм хотын шаардлага, хэрэгцээ байхгуй, тийм хот байх боломж ч байхгуй
Уншигч 2021-02-03 59.153.115.29
Үнэн шдээ. Гэр хорооллоо барилгажуулах хэрэгтэй. Юун Майдар хот. Төсөл нь батлагдлаа гэхэд нөхдүүд эхний санхүүжилтээ аваад л төсөл нь замхраад мөнгөө аваад арилна биздээ. Юм хийнэ гээд худлаа том том ярих юм. Байгаа хотоо янзалж цэгцэлж чадахгүй байж юун шинэ хот.
zochin 2021-02-03 175.38.31.188
Huduug hugjuulj tiishee ger horoolloo nuulge ger horoolliig hezee ch oron suutsand oruulj chadahgui
Зочин 2021-02-03 202.179.26.133
ih deed surguuliudiig hotiin tuvuus gargaya.
Иргэн 2021-02-03 59.153.115.102
Майдар, Хөшгийн хөндий гэж балайрч болохгүй ээ. Өөрсдийн ажил, Хүүхдийн сургууль, цэцэрлэг гээд бөөн асуудал үүснэ. Тэнд чинь Төв аймгийн Сэргэлэн сумын хүмүүс л очих байх