Ширээ хоосон, энгийн хувцастай шинэлэх үү?

Хуучирсан мэдээ: 2021.02.03-нд нийтлэгдсэн

Ширээ хоосон, энгийн хувцастай шинэлэх үү?

Ширээ хоосон, энгийн хувцастай шинэлэх үү?

Дэлхий дахины анхаарлын төвд байгаа хамгийн том сэдэв бол яахын аргагүй KOВИД-19 цар тахал. Тун удахгүй Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болох гэж байна. Энэ үед бид яах ёстой вэ? Гэдэг асуулт хүн бүхний толгойд ургаж байгаа нь мэдээж.

Өнгөрсөн жилийн өдий үед БНХАУ цагаан сарын үеэр хатуу хөл хорио тогтоож чадаагүйгээс үүдэн КОВИД-19 цар тахлын халдварыг алдаж, хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулсан. Иймээс уг түүхийг давтахгүй байх үүднээс УОК бүх нийтээр цагаан сарын баяр тэмдэглэхийг хориглож, гэр гэртээ байхыг уриалж байгаа. Энэ бол зүйн хэрэг.

Гэхдээ Цагаан сар бол Монгол түмний уламжлалт шинэ жилийн баяр. Тухайн жилийн сар шинийн идээ будааны өнгө, ирэх жилийн өнгийг тодорхойлдог хэмээн бэлгэшээж, дээл хувцасаа бүрэн бүтэн өмсөж, ах дүү, садан төрөлтэйгөө уулзан золгодог уламжлал бидэнд бий. Гэтэл хэдхэн хоногийн дараа буянаа хурааж өнгөтэй өөдтэй мөр бүтэн, сэтгэл дүүрэн явахын бэлгэдэл Сар шинийн баяр болох гэж байхад ширээ хоосон энгийн хувцастай шинэлнэ гээд бодохоор нүдэнд бууж, сэтгэлд төсөөлдөхгүй нь.

Иймээс хийморь сэргээж, нас буян нэмэх сар шинийн баяраар тавгийн идээгээ засч, цай сүүнийхээ дээжийг хангай дэлхийдээ өргөөд, сошиал орчин хөгжсөн энэ цаг үед айл хэсч, тохой нийлүүлэн золголгүй цахимаар ах дүүсийнхээ амар мэндийг мэдэн, битүү идээгээ зооглон, амьхан халуун бүлээрээ шинэлэн цагаалцгаая.  Сав шимийн ертѳнц саатал үгүй эргэж, цаг зуурын зовлон бэрхшээл бушуу түргэн арилж, ирэх жилийн шинийн нэгэндээ ѳнѳр олуулаа, ѳргѳн түмнээрээ учран золгохын ерѳѳл ѳргѳе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж