Fitch: Оюутолгойтой холбоотой маргаан Монголын зээлжих зэрэглэлд нөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2021.02.03-нд нийтлэгдсэн

Fitch: Оюутолгойтой холбоотой маргаан Монголын зээлжих зэрэглэлд нөлөөлнө

Fitch: Оюутолгойтой холбоотой маргаан Монголын зээлжих зэрэглэлд нөлөөлнө

Улс төрийн тогтворгүй байдал, “Оюутолгой”-той холбоотой маргаан зэрэг нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулах боломжийг үгүй хийж магадгүй талаар “Fitch” агентлаг анхааруулжээ. Тус агентлаг нь ирэх тавдугаар сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг дахин тогтоох ба сүүлийн таван жилийн дотор дөрвөн Засгийн газар солигдож байгаа нь Монгол Улс засаглалын хувьд хэврэг байгааг илтгэж байна гэжээ.

Мөн улс төрийн энэ тогтворгүй байдал нь Засгийн газрын бодлогод нөлөөлж, “Оюутолгой” гэх мэт стратегийн томоохон төсөл, хөрөнгө оруулалтыг тасалдуулахад хүрвэл Монгол Улс одоогийн зээлжих зэрэглэлийн  "B/тогтвортой” гэсэн ангиллаас түвшин ахихад сөргөөр нөлөөлнө гэж дүгнэсэн байна.

Гэхдээ Монгол Улсын ойрын хугацааны макро эдийн засгийн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлэх ийм бүтээн байгуулалтад саад учруулахгүйн тулд тус улсын Засгийн газар энэ асуудалд болгоомжтой хандана гэсэн бидний найдлага хэвээр байна гэж “Fitch” агентлагийн мэдээлэлд дурджээ.

Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ (Sovereign credit rating) нь тухайн улс зээлдүүлэгчийн өмнө зээлийн төлбөрөө эргэн төлөх чадвар, эрсдэлийг илтгэдэг үзүүлэлт юм. Энэхүү үзүүлэлт нь аливаа улсын Засгийн газар зээллэг хийх жишиг хүүгийн түвшнийг тогтоох, хөрөнгө оруулагчдын тухайн улсад хөрөнгө оруулалт хийх суурь хүчин зүйл болдог.

Түүнчлэн улсын зээлжих зэрэглэл нь тухайн улсын аж ахуйн нэгж байгууллагын зээлжих зэрэглэлийн үнэлгээний үндсэн жишиг болж өгдөг ба гадаадын хөрөнгө оруулагч болон хамтын ажиллагааны байгууллагууд аливаа шийдвэр гаргахдаа улсын зээлжих зэрэглэлийг чухалчлан авч үздэг. Энэ үнэлгээг олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд тухайн улсын эдийн засаг, санхүүгийн ерөнхий үзүүлэлтүүд, улс төр, нийгмийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтүүдээр тогтоож өгдөг бол зээлжих зэрэглэлийн төлөв нь тухайн улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн цаашдын чиг хандлагыг тодорхойлдог.

Эх сурвалж: Fitchratings.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж