"Нарантуул" чиглэлийн замын хөдөлгөөн "0" зогсч, түгжирчээ

Хуучирсан мэдээ: 2021.02.03-нд нийтлэгдсэн

"Нарантуул" чиглэлийн замын хөдөлгөөн "0" зогсч, түгжирчээ

"Нарантуул" чиглэлийн замын хөдөлгөөн "0" зогсч, түгжирчээ

Цагаан сарын бэлтгэл базаахаар иргэд "Нарантуул" захыг зорьж, яг одоо тухайн чиглэлийн замын хөдөлгөөн "0" зогсолтод орж, түгжирчээ.

Цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэх нь Covid-19-ийн халдвар өргөн хүрээнд тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Цагаан сараар 14 хоног хатуу хөл хорио тогтоох санал хүргүүлээд буй. Мөн Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж байгаа. Гэтэл иргэд аль хэдийнэ Цагаан сарын бэлтгэлдээ орж, үүнтэй холбоотойгоор "Нарантуул" олон улсын худалдааны төв чиглэлийн замын хөдөлгөөний ачаалал хэтэрч, "0” зогсолтод ороод байгааг Тээврийн цагдаагийн газраас анхаарууллаа.

Хэрэв ойрын хугацаанд хатуу хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард халдвар дээд цэгтээ хүрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өвчтөний төө 3000-5000 хүрч, ачааллаа дийлэхгүй болохыг мэргэжилтнүүд сануулсаар байгаа билээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
15
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж