Говь-Алтай аймагт энэ сарын 9-нөөс эхлэн хөл хорио тогтоож, аймаг, сумаас орох гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар болов. Тус аймгийн Онцгой комиссын мэдээлснээр хязгаарлалтын дэглэмийг өглөө 09:00 цагаас мөрдөж эхлэх бөгөөд хүнсний дэлгүүрээс бусад зах, худалдааны төв, үйлчилгээний газрууд ажиллахгүй. Мөн архи согтууруулах ундааг энэ сарын 3-8 хүртэл 09.00-18.00 цагийн хооронд зөвхөн худалдахыг зөвшөөрчээ.
Түүнчлэн covid-19 халдварын нөхцөл байдалтай холбогдуулан голомтын бүс нутгаас ирсэн иргэдийн гэрийн ажиглалтын хугацаанд 14 хоног болгон сунгажээ. Үүнд энэ сарын 26-аас хойш орон нутагтаа ирсэн хүмүүс хамаарч байгаа юм байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ