ЭМЯ: 27 тохиолдол нэмэгдэж, Нүүдэлчин хоолны газраас халдвар илрэв

Хуучирсан мэдээ: 2021.02.03-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 27 тохиолдол нэмэгдэж, Нүүдэлчин хоолны газраас халдвар илрэв

ЭМЯ: 27 тохиолдол нэмэгдэж, Нүүдэлчин хоолны газраас халдвар илрэв

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.02.03) мэдээллээ хийлээ.


"БЗД-ИЙН 17-Р ХОРОО, ДАРЬ-ЭХИЙН НИЙТИЙН БАЙРНААС ХАЛДВАР ИЛЭРСЭН"

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Орхон аймгийн салбар лабораторид хоёрдугаар сарын 2-нд нийт 15897 сорьцод шинжилгээ хийхэд 27 хүнээс Сovid-19 халдвар илэрлээ. Шинээр бүртгэгдсэн 27 хүнээс тохиолдол нь Дарь-Эхийн нийтийн байр, БЗД-ийн 17 дугаар хорооны нийтийн байр, 13 дугаар хорооллын Оюутны хотхоны дэргэд байдал Нүүдэлчин хоолны газраас халдвар илэрсэн. Энэ газраас үйлчлүүлсэн хүмүүс шинжилгээ өгөөрэй. Энэ газраас үйлчлүүлсэн хүмүүс шинжилгээ өгөөрэй. Мөн өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илрээд байна. Нийт 1024 тохиолдол Улаанбаатар хотод, кластер 1350 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 21 хүн өнөөдөр эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ. Улсын хэмжээнд 1859 хүн халдвар авснаас 1392 нь эмчлэгдээд байна.  Нийслэлд 20 гаруй голомт идэвхтэй үргэлжилж байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Нийслэлд нийтдээ 30 голомт илэрсний 9 нь өнөөдрийн байдлаар идэвхтэй үргэлжилж байна. ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Гашуун сухайтын 203 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Дэлхийн 223 улсад covid-19 бүртгэгдээд байна. 102.9 сая хүн халдвар авч 2.2 сая хүн нас бараад байна. Дэлхийн хэмжээнд халдварын тохиолдлын тоо 13 хувиар буурсан. 66 улс 104 сая тун вакцин хэрэглээд байна. ОХУ-ын хоёр тун вакцин 91.8 хувийн үр дүнтэй байна. Вакцин хийлгэсэн ч гараа угааж, амны хаалтаа зүүж, зайгаа барих нь чухал байна.

"БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ХОЁР БАГШ ХАЛДВАР АВСАН"

Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Халдвар гарсан аймгуудад нь халдвартай хүнийг эмчлэх боломж байхгүй юу. Заавал Улаанбаатар, ХӨСҮТ зөөвөрлөхгүйгээр?

-Өмнө нь зургаан аймагт халдвар гарч байсан. Өвчилсөн хүмүүсийг аймгуудад тараахгүйн тулд буцааж Улаанбаатар хот руу татсан. Орон нутагт халдварын голомт үүсгэхгүйг хичээж байна. Орон нутагт ч чадвартай сайн эмч нар байгаа. Гэхдээ хамгийн гол нь бид халдварын голомтыг хязгаарлаж, аймгийн төвд халдвар тараахгүйн тулд нийслэлд авч байгаа.

-Халдвартай төрсөн эхийн биеийн байдал сайн байгаа юу. ХӨСҮТ рүү шилжсэн эх нярайн биеийн байдал ямар байгаа вэ? 

-Төрөх эмнэлэгт халдвартай хүн байлгах эрсдэлтэй. 1-14 хоногийн хугацаанд хүн вирус тараах эрсдэлтэй учир ХӨСҮТ рүү тээвэрлэсэн.

-Батлан хамгаалахын их сургууль дээр халдвар гарсан гэж үнэн үү?

-Батлан хамгаалахын их сургуулийн хоёр багш халдвар авсан. Баянзүрх дүүргийн тавдугаар хооронд энэ тохиолдол хамрагдаж байна. Одоогоор ойрын хавьтлуудыг нь тусгаарлаж, тандалт судалгаа хийж байна.

-Шинж тэмдэг илэрсэн иргэн хаана хандахаа мэдэхгүй байна гэнэ. Цаггүй гээд шинжилгээ өгөөгүй байна. Энэ тохиолдолд яах вэ?

-119 дугаар бол 24 цаг ажилладаг. Тухайн хүн маань энэ дугаарт хандаж цаашдаа яах талаар нь мэдээлэл өгдөг. ХӨСҮТ дээр 24 цагийн шинжилгээ авах цэг ажиллаж байгаа.

-Эрүүл мэндийн яам цаашдаа ачааллаа дийлэх үү?

-Эрүүл мэндийн яам цагаан сарын үеэр хөл хорио тогтоох талаар УОК-т саналаа хүргүүлсэн. Эрдэмтэн, судлаачид цаашдаа эмнэлгийн орны ачаалал нэмэгдэх магадлалтай гэж үзсэн. Гэхдээ одоогоор ор, хүний нөөц бололцоо, тоног төхөөрөмж хүрэлцээтэй байгаа. Хөл хорио чанд сахиж байсан үед халдварын тоо бага байсан.

"ШИНЖИЛГЭЭ АВАХ ЛАБОРАТОРИЙН ТОО ХАНГАЛТТАЙ БИЙ"

-Халдвар авч байгаа хүмүүсийг амны хаалттай байхдаа халдвар авч байна уу. Эсвэл гэртээ байхдаа халдвар авч байна уу. Ер нь халдвар авсан хүмүүс ямар замаар халдвар авсан асуудалд анализ хийсэн үү?

-Манай улсад нэгдүгээрт гэр, албан газар, хамт олны дотор халдвар тарж байгаа. Дэлхийд ч гэсэн ийм байгаа. Монголчууд найрсаг учир хамтдаа байж ахуйн хэвшлийн үйл ажиллагаа их явуулдаг. Хамт олны дотор ойрхон суудаг учир халдвар тарж байна. Ажилчдынхаа гуравны нэгийг ажлуулж, дархлаагаа дэмжиж агаар сэлгэлт хийхийг зөвлөж байна. Амны хаалт бол мэдээж ач холбогдолтой. Анхны 13 том голомтуудыг бид хатуу хөл хорионы ачаар эмхэлж авсан. Covid-19 эсрэг тэмцэхэд урт хугацаа шаарддаг. Нэг голомтон дээр сарын дараа гэхэд үр дүн гардаг. Одоогоор 20 голомтын тархалтын цар хүрээ их байна. Зургаан дүүрэгт халдвар илэрч байна. Хөл хорио бол халдварын тархалтыг барих хамгийн сайн арга.

-Нийслэлийн шинжилгээ авах төвүүд ачааллаа дийлэхгүй байна. Цэгүүдийн тоогоо нэмэх боломж бий юу. Хүмүүс цаг олдохгүй байна, олон хоног, цагаар дугаарлаж, хүлээж байж шинжилгээ өгч байна гэж шүүмжлээд байгаа?

-Лабораторийн тоо хангалттай бий. Дэлхийн өндөр хөгжилтэй 10 орон шиг лабораторийн үйл ажиллагаа явуулж байгаа. Лабороториар шинжилгээ авахад асуудал үүсэхгүй байгааг мэдэгдсэн.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Tuesday, February 2, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж