БЗД: Орон сууц болон нийтийн байранд хөл хорио тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2021.02.03-нд нийтлэгдсэн

БЗД: Орон сууц болон нийтийн байранд хөл хорио тогтоолоо

БЗД: Орон сууц болон нийтийн байранд хөл хорио тогтоолоо

Баянзүрх дүүргийн онцгой комиссоос хэсэгчилсэн хөл хорио тогтоож, иргэдийг шинжилгээнд хамруулж буй. Өнөө өглөө 06:00 цагаас тус дүүргийн хоёрдугаар  хорооны тавдугаар хэсэг 9-244, 71 дүгээр дэлгүүрийн доор байрлах нийтийн байрыг хамгаалалтад аваад байна.

Тухайн хязгаарлалт тогтоосон байр, орцны оршин суугчдыг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Мөн  26 дугаар хорооны Парк Саят хотхоны 823 дугаар байрны нэгдүгээр орц, Чухаг-2 хотхоны 601 дүгээр байрны хоёрдугаар орц  болон тавдугаар хорооны II байрны 8 дугаар орцонд тус тус хөл хорио тогтоож, хамгаалалтад авчээ. Хязгаарлалтын дэглэмийн үед оршин суугчдаас шинжилгээ авах ба хөл хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж