ТРАМПЫН БОДЛОГЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛСНЭЭР ОЛОН МЯНГАН ХҮНИЙГ ЭРГЭЛЗЭЭНД ҮЛДЭЭВ
Эх орныхоо хүнд дарамтаас зугтааж, АНУ-д цагаачлах хүсэлтэй хэдэн мянган хүн Вашингтоноос хариу хүлээн Мексикийн хилийн Матаморос хотод майхандаа хоноглосоор жил гаруй хугацаа өнгөрсөн. Тэд Дональд Трамп “Цагаачид хүмүүнлэгийн ажлын нэр барьж, хялбар аргаар АНУ-д ирж байна” хэмээн үзэж, цагаачдын бодлогоо чангалснаас хойш ийнхүү АНУ-ын босгон дээр гацаад буй юм.
Харин Жо Байден сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Трампын дээрх бодлогыг “хүнлэг бус” хэмээн хүчтэй шүүмжилж, сонгуульд ялбал хамгийн түрүүнд Трампын хилийн бодлогыг өөрчилнө хэмээн амлаж байсан билээ. Гэвч өдгөө Жо Байден албан ёсоор Ерөнхийлөгчийн суудалд суусан ч зарим зүйлийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, тэр болтол одоо байгаа хэвэнд нь үлдээхээр шийджээ. Учир нь чухал шийдвэрүүд гаргахад цар тахал саад болж байна хэмээн түүний багийнхан мэдээлсэн байна. Ерөнхийлөгч Байден тангараг өргөсөн эхний өдөртөө АНУ-аас орогнол хүссэн цагаачдыг “Мексикт үлдээх” хөтөлбөрийг зогсоосон билээ. Түүнчлэн тэрбээр энэ долоо хоногт зарим бодлого болон цагаачдад тавьсан зарим хязгаарлалтыг эцэслэн шийдвэрлэхээр болсон аж. Гэвч шүүхийн тэмдэглэл, өмгөөлөгчдийн мэдээлж байгаагаар шинэ Ерөнхийлөгч цагаачдын асуудлаас амар салахын тулд Трампын баримталж байсан бодлогыг үргэлжлүүлж, дүрвэгчдийг, тэр дундаа хүүхэдтэй гэр бүлүүдэд АНУ-аас орогнол хүсэхийг зөвшөөрөхгүй байгаа гэнэ.
Мөн засгийн газрын зүгээс өдгөө Вашингтоны хариуг хүлээн Мексикт гацсан 20 мянган цагаачийн асуудлыг хэрхэн шийдэх талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байгаа юм.
АМЛАЛТААСАА ЗӨРЖ ХЭДЭН ЗУУН ХҮНИЙГ НУТАГ БУЦААВ
Түүнээс гадна Жо Байден сурталчилгааныхаа үеэр АНУ-аас гадаад иргэдийг хууль бусаар албадан гаргахыг болиулахаа амлаж байсан ч Ерөнхийлөгч болсон эхний өдрүүддээ хэдэн зуун цагаачийг албадан нутаг буцаажээ.
Хэдийгээр өнгөрсөн долоо хоногт холбооны шүүхээс Жо Байденд 100 хоногийн хугацаанд албадан нутаг буцаах үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулсан ч АНУ-ын цагаачлал, гаалийн алба сануулгыг үл тоон сүүлийн долоо хоногт ойролцоогоор 3 улсад албадан нутаг буцаах ажил гүйцэтгэжээ. Тухайлбал, нэгдүгээр сарын 28-нд 15 хүнийг Ямайка руу, дараа өдөр нь 269 хүнийг Гватемала, Гондурас руу, энэ сарын 1-нд дахин хэдэн арван хүнийг нутаг буцаасан байна.
Гэвч тэдгээр нутаг буцсан хүмүүсийн чухам хэчнээн нь үнэхээр хууль бусаар хил давсан, үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн амар амгаланд халтай байсан нь тодорхогүй үлдсэн юм.
Нутаг буцаж буй хүмүүсийн дунд 2019 оны 23 хүн нас барсан аймшигт аллагын гэрч Роза бий гэнэ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт хуульчтайгаа уулзахаар явж байгаад машиных нь гэрэл эвдэрсэн гэх шалтгаанаар цагдаад баригдан, хуульчтайгаа уулзаж амжилгүй цагаачлалын албанд саатуулагдсан байна. Түүнийг нутаг буцаахаас өмнө гэмт хэрэг, хүчирхийллээрээ зартай Эл Пасогийн шоронд байлгахаар болсон гэнэ. Эл Пасо дүүргийн өмгөөлөгчдийн мэдээлж байгаагаар гэмт хэргийн хохирогчдод виз өгөх зохицуулалт байдаг гэнэ. Гэвч тэд Розаг хохирогч биш тул дээрх зохицуулалтад хамаарахгүй хэмээн үзэж байгаа гэнэ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Жо Байден, Камала Харрис нар хоёул Трампын албадан нутаг буцаах арга барилыг эрс буруушаан шүүмжилж байсан ч эрх мэдлийг гартаа авмагцаа ижил зүйл хийж байгаа нь олны бухимдлыг төрүүлж байгаа гэнэ.
Эх сурвалж: REUTERS; ASSOCIATED PRESS
Зочин 2021-02-03 122.201.21.233
Америк тивийн цагаачдыг бол Кубээс бусдыг нь Америк ямарч саадгүй оруулж авах нь Америкын зайлшгүй хүлээх үүрэг нь байлтай!! Яагаад гэвэл тэр орнууд бүгд Америкын заавраар шууд удирдлагаар нь явж олон арван жил болсон! Америкын зааж өгсөн хүний эрх ,ардчилалын зам ,чөлөөт зах зээлийн нийгэм гэгчээр нь замнасаар ирсэн нь үнэн!
21 2021-02-03 103.229.120.226
BIDEN BOL UDRIDLAGA BISH TUUNII DEER HUMUUS BAIGAA TED HUSEHGUI BOL BIDEN YU GEKH N HEND CH HAMAAGUI
21 2021-02-03 103.229.120.226
NOKHOI GEDEG TODORHOI BAIGAA BIZDEI
Зочин 2021-02-03 80.215.132.50
Зөв шүү дээ бөөн короно
Тиймээ би либерал 2021-02-03 66.181.181.143
Байден ингэж муухай байж болохгүй шүү дээ!!
Яаж гарж ирлээ дээ Арай дэндүү юм!!
Зочин 2021-02-03 202.21.112.226
Байден хүүгийн яах холын Монголд ямар хамаа?
Zov 2021-02-03 67.81.184.102
Amerik oorsdiinhoo irgediin olon asuudlaa yay gej be.a
r 2021-02-03 202.126.88.141
Zuv sh dee. Medleg bolovsrolgui, hooson yaduu ulsuudiig
hurungutun ulsuud uur luugee oruulahgui shuu dee.
Зочин 2021-02-03 202.126.89.217
Амлалт бол амладт л байх ёстой биздээ. Хуурч санал аваагүй бол Тарамп ялах байждээ.
Зочин 2021-02-03 124.158.80.74
либералууд зайлцгаа л даа, манай монголд ч гэсэн гадны хоолны савнуудыг оруулахгүй байх хэрэгтэй, хөгжих үед сургаар нь баасан дээр ялаа цугладаг шиг л нэг хэсэг ирсэн дээ
Зочин 2021-02-03 192.82.75.105
Америкийн Ардчилсан либерал биш зүүний үзэлтэй нам. Тийм ч учраас Трамп тэднийг Америкт социализм байгуулах гэж байна гэж гүтгэдэг. Юм мэдэж байж бичихгүй бол та инээд хүргэж байна шүү.
Зочин 2021-02-03 122.201.21.118
Video
Өвгөн 2021-02-03 202.9.46.218
Та нар ямар мундаг цэцэн мэргэн.их мэдэгчид вэ. Хэрвээ НҮБ цагаачдыг Монголын хоосон өргөн уудам нутагт мянга мянгаар шилжүүлвэл юү блно гж бна…гамшиг блно. Монгол үндэстэн сөнөнө.
Зочин 2021-02-03 124.158.80.74
ямар олон тархи угаагдсан, хүний эрх ярьсан либералууд байгаад дислайкаас хараарай, манай орчин үеийн монголчуудад эх орон гэсэн ойлголт үгүй болсон шд
Тиймээ би либерал 2021-02-03 66.181.181.143
Хүн л бол хүн
,,,, 2021-02-03 59.153.115.150
ЦАГААЧДИЙГ ОРУУЛАХ НЬ БУРУУ ХАРИН ДЭДХИЙН ХАМГИЙН ХҮНГҮЙ ГАЗАР НУТАГ ЗААН СУУРШУУЛАХ ХЭРЭГТЭЙ
,А,,УЛС БОЛ ҮНЭНДЭЭН ЦАХГААЧДИЙН УЛС ШҮҮ ДЭЭ
Зочин 2021-02-03 202.21.112.226
Тэр нь ямар улс юм? Монголыг хэлээд байгаа юм уу?
Зочин 2021-02-03 202.126.90.42
ТЭР НЬ ЗӨВ ШИЙДВЭР БАЙХДАА. ХҮНИЙ ТӨЛӨӨ АМЬДАРЧ БАЙГАА БИШ
Зочин 2021-02-03 103.212.117.205
Biden anhnaasaa l songuuli luivardaj garch irsen shuu dee
Зочин 2021-02-03 192.82.72.128
Өөрсдөө бас цагаачид байж. хүний эрх тэгш гэж сүртэй зарладаг америк арай тэнэг зан гаргаж байна уу.
Байдены нөлөө огт ороогүй. 2021-02-03 192.82.69.68
АНУ-ын цагаачлал, гаалийн алба сануулгыг үл тоон дураараа авирлаж байгаа явдал. Байдены нөлөө огт ороогүй. Дөнгөж авжлаа аваад 11 хонож байна. Цагаачдыг буцаахгүй гэсэн бодлого хэвээр.
Зочин 2021-02-03 122.201.21.231
ДАНДААЛ ТЭГДЭГ БИЗ ДЭЭ ?
Боко 2021-02-03 202.126.90.143
Тэгээд Солонгос буцааж болдог Амэрик буцааж болдгүймү? Жуулчны визээр орж ирчээд харалцан баги нарыг хаан ч буцаадаг штэ
Байден 2021-02-03 202.179.24.148
Байден бүтэхгүй
Монгол 2021-02-03 192.82.75.105
Үгүй та Америкийн төлөө мөн их зовож байнаа? Монголынхоо төлөө жаахан санаа зовбол яасан юм бэ дээ? !
иргэн 2021-02-03 202.179.26.190
Угаасаа Ардчилсан нийгэм, Ардчилсан Засаглал гэж хаа ч байдаггүйн нэг тод жишээ энэ шүү дээ,
Зочин 2021-02-03 202.55.188.44
Uursdiinh ni ajilgui irged ihseed ediin zasag ni muudaad baihad yu gej gadnii tsagaachdiig avah ve oilgomjtoi.
Зочин 2021-02-03 124.158.81.18
гоё, ийм л байх хэрэгтэй шд, одоо дэлхийгээр нэг хоолны савнууд дүүрэн, хэний өмнөөс амьдраад байгаа юм. манайд ч гэсэн сайхан амьдрана гэвэл эх, эцэг, эх орноо худалдахад бэлэн хүмүүс зөндөө болсон, улсаа муулахдаа өндөр хөгжилтэй том орнуудтай харьцуулаад л муулна, та нар тийм сайн юм бол бусад руу чихихгүйгээр юм хийгээд харуулаач
Tugs 2021-02-03 202.9.40.170
Тэд манай дарга нараас суралцаад үлгэр аваавд байгаа юм шив дээ…
irgen 2021-02-03 64.119.17.121
Коронагийн үед аль ч улс орулахгүй байгаа шүүдээ
H 2021-02-03 67.161.146.209
Corona geed ochnoon USA chuud ajilgui bolj bhad yun ene Mexico uud… Diilenh n belgiin zamiin haldvart ovchin,gemt hereg hiisen humuusiig medeej yu gej oruulahav..,
Ner 2021-02-03 192.82.64.208
Biden chin hyatadin kommunist namin Xi-giin karmaanii tejeever amitan shdee, amlaltandaa huren gej itgeed ch hereggui. Iim uimraa huniig songoson amerikiin irged teneg l baihku yu. Biden erunhiilugch bolson udruus America baga bagaar muhuh bolno.