Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар болж, хуваарь гаргасан. Тэгвэл өнөөдөр/2021.02.03/ 10.40 цагт Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн тусгай үүргийн онцгой хөөрч, орой 19.00 цагт эргэн Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардана.
Энэ сард мөн дараах чиглэлд нислэг үйлдэнэ.
- Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар
- Хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
- Хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар
Дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэгээр нийтдээ 840 орчим иргэнээ татан авахаар төлөвлөжээ.
Холбоотой мэдээ