ОБЕГ: Байшин шатаж, нэг хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.02.03-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Байшин шатаж, нэг хүн нас баржээ

ОБЕГ: Байшин шатаж, нэг хүн нас баржээ

Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн гал түймрийн хоногийн мэдээг хүргэж байна. Тодруулбал,

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн Найрамдлын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 08:20 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 2 км замыг туулан 08:30 цагт очиж, иргэн Т-ийн 8х10 метрийн хэмжээтэй модон байшин шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсгийн 32 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 12:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 13:00 цагт очиход иргэн Б-ийн 10х6 метрийн хэмжээтэй байшинд буйдан шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 46 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 14:28 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 14:36 цагт очиход иргэн Э-ын 16х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 20:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 20:19 цагт очиход иргэн Г-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Г /60 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлж өгсөн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж