Дархан-Уул: Батлагдсан тохиолдлын 358 хавьтал байна | News.MN

Дархан-Уул: Батлагдсан тохиолдлын 358 хавьтал байна

COVID-19

Дархан-Уул: Батлагдсан тохиолдлын 358 хавьтал байна

Дархан-Уул: Батлагдсан тохиолдлын 358 хавьтал байна

Дархан-Уул аймгийн шуурхай штабаас өчигдөр /2021.02.02/ авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээ танилцуулжээ. Тус штабын мэдэгдэлд,

"Өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид 97 иргэнээс түргэвчилсэн тестээр, 137 иргэнээс PCR шинжилгээ авахад бүх хариу сөрөг гарсан байна. Ажиглан тусгаарлах нэг байранд 60 иргэн /том хүн 58, хүүхэд 2/ байна. Тусгаарлах байранд Эрүүл мэндийн газраас гурав, Онцгой байдлын газраас нэг, Цагдаагийн газраас нэг, тогооч хоёр, үйлчлэгч дөрөв, засварчин нэг, нийт 12 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Ажиглан тусгаарлах байрнаас 37 иргэн, үүрэг гүйцэтгэсэн таван ажилтан, алба хаагч гарч дараагийн шатны буюу гэрийн тусгаарлалтад шилжсэн. Аймгийн хэмжээнд нийт 1251 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Үүнд, зөөвөрлөгдөн ирсэн нэг тохиолдлын ойрын хавьтлын хоёр иргэн, дам хавьтлын 356 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Улаанбаатар хотоос ирж гэрийн тусгаарлалтанд орсон 893 иргэн байна. Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдын гадна талд орох, гарах зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих 15 пост, хөдөлгөөнт дөрвөн эргүүлд Цагдаагийн газраас 23, Онцгой байдлын газраас 17, Эрүүл мэндийн газраас хоёр, бусад байгууллагаас тав, нийт 47 алба хаагч дөрвөн тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Аймгийн Шуурхай штабаас холбогдох журмын дагуу бичиг баримтыг үндэслэн 64 нэвтрэх зөвшөөрлийг 120 иргэн, 66 нэгж техникт олгосноос Улаанбаатар хот руу 19, бусад орон нутаг руу 45 зөвшөөрлийн хуудсаар хөдөлгөөн үйлдсэн байна. Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутгаас Сэлэнгэ аймгийн чиглэлд явж буй 35 нэгж техниктэй 87 иргэн, Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутаг руу 68 нэгж техниктэй 148 иргэн нийт 103 нэгж техниктэй 235 иргэдийн аймгийн төвөөр дайран өнгөрөх үед хяналт тавьсан. Дархан-Уул аймгийн хэмжээнд 33 объектын 5944 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийгдсэн. Аймгийн Шуурхай штабын 7037-7010 тоот утсанд нийт 265 дуудлага, мэдээлэл, санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн.

Аймгийн хэмжээнд нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах болон замын хөдөлгөөнийг зохицуулах эргүүл, хяналт шалгалтаар нийт 38 чиглэлд 56 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Дархан суманд Улаанбаатар хотоос 12 тээврийн хэрэгсэлтэй 20 иргэн, Бусад аймаг орон нутгаас 15 тээврийн хэрэгсэлтэй 32 иргэн, Сэлэнгэ аймгаас 13 тээврийн хэрэгсэл 24 иргэн, нийт 40 тээврийн хэрэгсэлтэй 76 иргэн Дархан-Уул аймагт ирснийг бүртгэж нэвтрүүлсэн. Түр хамгаалах байранд насанд хүрсэн хоёр хүн, таван хүүхдэд үйлчилгээ үзүүлж байна. 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар хангамж тооцоход малын мах 14 /дайвар оруулсан/, гурил, гурилан бүтээгдэхүүн 882 /буудайн хэмжээг гурилд шилжүүлсэн/, сүү, сүүн бүтээгдэхүүнээр ес, төмс 232, хүнсний ногоо 311, будаа 14, тос 43, элсэн чихэр 86, давс 40, өндөг 0.27, цэвэр ус 1,47, цай 0.42 хоногийн нөөцтэй байна. Аймагт үйл ажиллагаа явуулж буй гурилын гурван үйлдвэрт буудайн үлдэгдэл нийт 40230 тонн, хивэг 365.4 тн үлдэгдэлтэй байна. Мэргэжлийн хяналтын газраас нийт 16 объект, 408 худалдаа эрхлэгчийн халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтөд хяналт тавин ажиллалаа. Хяналтаар илэрсэн зөрчил байхгүй. Зөвлөмжийн хэрэгжилт 100%-тай байна. Дархан-Уул аймгийн Засаг даргын "Түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулах тухай" захирамжийн хүрээнд Дархан суманд үйл ажиллагаа явуулж буй найман чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн албан хаагчдын 30 хүртлэх хувийг шинжилгээнд хамруулах ажил хэвийн явагдаж байна. Шарын гол суманд 64 өрхийн 59 том хүн, есөн хүүхэд, нийт 68 иргэн гэрээр хяналтад байна. Ариутгал халдваргүйтгэлийг сумын хэмжээнд 160 м2 талбайд хийсэн. Шарын гол сумын Онцгой комиссоос Дархан, Хонгор, Орхон сумд руу хөдөлгөөнд оролцох хүсэлтэй 25 иргэнд нэвтрэх бичиг олголоо.

Улаанбаатар хотоос ирсэн 119 оюутныг цахим хуудсанд нэгтгэн зааварчилгаа өгч, нийт 60 оюутны гар утсанд нь GPS суулгалаа. Уг ажлыг үргэлжлүүлэн Улаанбаатар хотоос жижиг тэргээр ирсэн иргэдийн гар утсанд GPS суулгах ажлыг зургаан албан хаагч гүйцэтгэж байна. 18.00 цагийн байдлаар 32 иргэний гар утсанд системийг суулгаад байна. Орхон суманд гэрийн ажиглалт тав, ойрын тохиолдол болох хоёр иргэний дам хавьтлын 21 иргэнийг гэрээр тусгаарлаж байна. Сумын хэмжээнд 11 хүнсний дэлгүүр, цайны газар, халуун ус тус бүр нэг 09.00 цагаас 22.00 цагийн хооронд хуваарийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Ариутгал халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж байна. 2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр нийт Дархан-Уул аймаг руу явах 11 иргэнд зөвшөөрлийн хуудас олгосон" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-03 59.153.113.105

хариу хасах халдваргүй монгол хэл баян шүү.хасах

Avatar

Зочин 2021-02-03 185.220.101.209

>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-02-03 66.181.161.13

Ene neg setguulch shig yum bainaa! Neg ch ug zuv bichihgui tanaih chin yachihsan sait ve!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж