Латви улсад муур Covid-19-өөр өвчилсөн анхны тохиолдол батлагдсан талаар Бүгд Найрамдах Улсын Эрүүл мэндийн яамны халдварт өвчин судлал хариуцсан ахлах мэргэжилтэн Уго Дампис Мягмар гариг (2021.02.02)-т сэтгүүлчдэд мэдээлжээ. Тэрбээр Балтийн тэнгисийн орнуудаас Латви улс муур Covid-19-өөр өвчилсөн анхны улс болсныг тэмдэглэсэн байна.
Муурнаас нэгдүгээр сарын 31-нд дээж авч шинжилжээ. Мөн 240 амьтанд шинжилгээ хийсэн бөгөөд зарим нь Covid-19-өөр өвчилсөн хүмүүсийн гэрийн тэжээвэр амьтад байсан аж. Тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Covid-19-ийн хор хөнөөлийг бууруулах судалгааны хөтөлбөрийн хүрээнд хийсэн шинжилгээнд мууруудыг хамруулжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ