Хятадууд Канадын дипломатчийг өөрсдийг нь доромжилсон гэж андуурчээ | News.MN

Хятадууд Канадын дипломатчийг өөрсдийг нь доромжилсон гэж андуурчээ

Хятадууд Канадын дипломатчийг өөрсдийг нь доромжилсон гэж андуурчээ

Хятадууд Канадын дипломатчийг өөрсдийг нь доромжилсон гэж андуурчээ

БНХАУ Канадын элчин сайдын яамны нэгэн ажилтны захиалсан пудволк дээрх зургаас болж Канадын эрх баригчдад гомдол мэдүүлжээ. Тэд дипломатчийн пудволк дээрх сарьсан багваахайтай төстэй хэлбэр бүхий “W” үсгийг Wuhan буюу Ухань хотыг төлөөлүүлсэн бөгөөд сарьсан багваахайгаар цар тахлыг илэрхийлсэн тэмдэг хэмээн бодож, Канадын дипломатч ийм пудволк захиалснаараа Бээжингийн цар тахлын эсрэг авч буй арга хэмжээг шүүмжилж байна хэмээн итгэжээ. Гэвч үнэндээ Канад дипломатчийн пудволк дээр байсан “W” үсэг нь АНУ-ын хип хоп урлагийн төлөөлөл болсон Wu-Tang кланы бэлгэ тэмдэг байсан аж.

БНХАУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Венбин өчигдөр/2021.2.2/ Канадын засгийн газраас “Болсон явдлыг нарийвчлан шалгаж, яаралтай тодорхой тайлбар өгнө үү” хэмээн шаардсан байна.

Хятадын цахим сүлжээнд “Канадын элчин сайдын яамны ажилтан сарьсан багваахайн хэлбэртэй тэмдэг хэвлүүлэх захиалга өглөө” хэмээх тайлбар бүхий нийтлэл олон нийтийн сүлжээнд тавьсанд хүмүүс ихээр бухимдах болжээ. Учир нь хүмүүс сарьсан багваахайн дүрсийг анх сарьсан багваахайнаас хүнд халдсан хэмээн үзэж буй цар тахлын төлөөлөх хийгээд “W” үсэгтэй төстэй хэлбэр нь Ухань хотыг төлөөлүүлж буй явдал хэмээн үзсэн гэнэ. Мөн сүүлийн үед ДЭМБ-ын эрдэмтэд цар тахлын үүслийг тогтоохоор Ухань хотод очин ажиллаж байгаа нь иргэдийн бодолд нэг талаас нөлөөлж, эмзэглүүлсэн бололтой.

Харин Канадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Дипломатчийн захиалсан хэвлэл дээрх тэмдэг нь Нью Йоркийн хип хоп уран бүтээлчдийн Wu-Tang нэгдлийн бэлгэ тэмдэг байсан хэмээн мэдээлж байгаа бөгөөд дипломатч буруу ойлголт төрүүлсэндээ Хятадаас уучлал хүссэн гэнэ.

Үнэн хэрэгтээ тэрбээр тус пудволкийг өнгөрсөн зун захиалсан гэнэ. Түүнчлэн захиалсан бараа нь эзэндээ хүрсэн эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Эх сурвалж: AP REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-02-03 66.181.183.226

Hytaduud ym bolgond gomdolloj vschij baidag bvr dawarchjee hvn hognuud chn alaad butlaad haychih ymsn

Avatar

Зочин 2021-02-03 202.55.191.130

emzeg tochkiin olj

Avatar

Зочин 2021-02-03 150.129.143.216

W

Avatar

Зочин 2021-02-03 203.98.77.101

ПУДВОЛК БИШ ФУТБОЛКА ШҮҮ ДЭЭ. ФУТБОЛ БУЮУ ХӨЛБӨМБӨГ ТОГЛОДОГ ХҮМҮҮС ӨМСДӨГ БАЙСНААС ОРОСУУДЫН ӨГСӨН НЭР. ЗАРИМ НЬ БҮР ПОДВОЛК ГЭЖ БИЧНЭ ЧОНОНЫ ДОР ГЭЖ ОЙЛГОХ ЮМ УУ ХААШАА ЮМ. СЭТГҮҮЛЧИДЭЭ ГАДААД ҮГЭЭ ЖААХАН СУДАЛЖ ЗӨВ БИЧИЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ… ПУДВОЛК ГЭЖ БИЧИХ ХЭРЭГГҮЙ.

Avatar

Onom 2021-02-03 66.181.185.116

Үнэн, гэхдээ. Энэ тохиолдолд буруутгахгүй. Учир нь ямар ч үндэстэн гадаад үгийг өөрийн авиан зүйд нийцүүлдэг. Тэр бол хууль. Юу гэхээр гоё гадаадаар дуудуулах гээд ямар ч нэмэргүй.

Avatar

саран 2021-02-03 1.221.43.106

WU-TANG CLAN-ыг мэддэггүй бол одоо яахав дээ хаха

Avatar

Зочин 2021-02-03 66.181.161.23

Хятадууд оюун санааны хувьд үнэндээ ийм хойно яваа юм. Монголд 2000-аад оны үед оюутан сурагчид Утанкланыг ихээр сонсож, дэвтэр дээрээ логог нь зурдаг байж билээ. Найки лого, буллз, утанклан л байдаг байлаа

Avatar

Үзэгч 2021-02-03 139.5.216.200

Одоо урд хөрш маань W үсгийг албан ёсоор хориглож дэлхийн шившиг болно доо яана даа

Avatar

Зочин 2021-02-03 202.131.253.122

ХАРВААС САРЬСАН БАГВАЙХАЙ Л БНА ХЭХЭ

Avatar

Зочин 2021-02-03 66.181.161.7

Chamshig um uzdeggui teneguud yaasanch ih um. Ali deer ued baiguullagdaad uyee unguruusun hip hop clanii logo. Batman deer bas sarisan bagvaahai ih gardagsht batman bas hyatadiig doromjilson kino yu haha.

Avatar

зочин 2021-02-03 64.119.25.142

Ее онигоо онигоо Баяраа өөрөө уначихлаа

Avatar

bat 2021-02-03 192.82.65.182

pudvolk gej bichjee.futbolka gedeg yum shuu dee.gants ugen deer heden aldaa hiisnee haraarai setguulchee.yum unshdag baihgui bol ch hol yavahgui ni dee.

Avatar

ZOCHIN 2021-02-03 101.189.0.28

AUSTRALIIN GEJ KANADIIN YM BISH UU..GARCHIG N ……

Avatar

Зочин 2021-02-03 202.21.109.55

Хэ хэ

Avatar

Зочин 2021-02-03 103.229.123.103

хятадууд их эмзэг болжээ хөөрхий. ийм алдартай хамтлагийг мэддэг хүн байдаггүй л юм байх даа

Avatar

Зочин 2021-02-03 202.131.236.138

Эмзэг гэхээсээ илүү хүчтэй мөнгөтэй болчихоор байн байн сүрдүүлж уучлал гуйлгаад байна л даа.

Avatar

Зочин 2021-02-03 107.117.172.18

Гэмт хүн гэлбэлзэнэ,дайрт морь дальбилзана….гэж

Avatar

Зочин 2021-02-03 103.57.94.215

Wu tang clan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж