Хятадууд Канадын дипломатчийг өөрсдийг нь доромжилсон гэж андуурчээ

Хуучирсан мэдээ: 2021.02.03-нд нийтлэгдсэн

Хятадууд Канадын дипломатчийг өөрсдийг нь доромжилсон гэж андуурчээ

Хятадууд Канадын дипломатчийг өөрсдийг нь доромжилсон гэж андуурчээ

БНХАУ Канадын элчин сайдын яамны нэгэн ажилтны захиалсан пудволк дээрх зургаас болж Канадын эрх баригчдад гомдол мэдүүлжээ. Тэд дипломатчийн пудволк дээрх сарьсан багваахайтай төстэй хэлбэр бүхий “W” үсгийг Wuhan буюу Ухань хотыг төлөөлүүлсэн бөгөөд сарьсан багваахайгаар цар тахлыг илэрхийлсэн тэмдэг хэмээн бодож, Канадын дипломатч ийм пудволк захиалснаараа Бээжингийн цар тахлын эсрэг авч буй арга хэмжээг шүүмжилж байна хэмээн итгэжээ. Гэвч үнэндээ Канад дипломатчийн пудволк дээр байсан “W” үсэг нь АНУ-ын хип хоп урлагийн төлөөлөл болсон Wu-Tang кланы бэлгэ тэмдэг байсан аж.

БНХАУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Венбин өчигдөр/2021.2.2/ Канадын засгийн газраас “Болсон явдлыг нарийвчлан шалгаж, яаралтай тодорхой тайлбар өгнө үү” хэмээн шаардсан байна.

Хятадын цахим сүлжээнд “Канадын элчин сайдын яамны ажилтан сарьсан багваахайн хэлбэртэй тэмдэг хэвлүүлэх захиалга өглөө” хэмээх тайлбар бүхий нийтлэл олон нийтийн сүлжээнд тавьсанд хүмүүс ихээр бухимдах болжээ. Учир нь хүмүүс сарьсан багваахайн дүрсийг анх сарьсан багваахайнаас хүнд халдсан хэмээн үзэж буй цар тахлын төлөөлөх хийгээд “W” үсэгтэй төстэй хэлбэр нь Ухань хотыг төлөөлүүлж буй явдал хэмээн үзсэн гэнэ. Мөн сүүлийн үед ДЭМБ-ын эрдэмтэд цар тахлын үүслийг тогтоохоор Ухань хотод очин ажиллаж байгаа нь иргэдийн бодолд нэг талаас нөлөөлж, эмзэглүүлсэн бололтой.

Харин Канадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Дипломатчийн захиалсан хэвлэл дээрх тэмдэг нь Нью Йоркийн хип хоп уран бүтээлчдийн Wu-Tang нэгдлийн бэлгэ тэмдэг байсан хэмээн мэдээлж байгаа бөгөөд дипломатч буруу ойлголт төрүүлсэндээ Хятадаас уучлал хүссэн гэнэ.

Үнэн хэрэгтээ тэрбээр тус пудволкийг өнгөрсөн зун захиалсан гэнэ. Түүнчлэн захиалсан бараа нь эзэндээ хүрсэн эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Эх сурвалж: AP REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж