Байден Мексикийн хил дээрх Трампын хашааг нурааж магадгүй

Хуучирсан мэдээ: 2021.02.03-нд нийтлэгдсэн

Байден Мексикийн хил дээрх Трампын хашааг нурааж магадгүй

Байден Мексикийн хил дээрх Трампын хашааг нурааж магадгүй

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден өдгөө шүүхээр хэлэлцэж буй Дональд Трампын маргаантай хоёр бодлогыг цуцлах талаар арга хэмжээ авч, АНУ-ын дээд шүүхэд хандсан байна. Тухайлбал, энэ долоо хоногт АНУ-ын хууль зүйн яам шүүгчдээс Дональд Трамп татвар төлөгчдийн мөнгөөр Мексикийн хил дагуу хашаа барьсан асуудлыг хоёрдугаар сарын 22-ны дотор эцэслэн шийдвэрлэхийг хүсчээ. Гэвч Шинэ Ерөнхийлөгч Трампын баримталж байсан хилийн бодлогыг бараг өөрчлөхгүй хэвээр нь үлдээх шийдвэр гаргаж, Мексикт орогнож буй дүрвэгчдэд эргэлзээ төрүүлснийхээ дараахан ийм алхам хийсэн нь олны анхаарлыг татах болсон байна. Жо БАйден Ерөнхийлөгч болмогцоо хамгийн түрүүнд Трампын хил дээр зарласан үндэсний онц байдлыг цуцалж, хана барих ажлыг түр зогсоох тушаал гаргасан билээ. Мөн тэрбээр Мексикт орогнож буй дүрвэгч, цагаачдын асуудлыг хойшлуулсан юм. Түүний шийдвэрийг Трампыг эрс буруушаан шүүхэд хандсан АНУ-ын иргэний эрх чөлөөний холбоо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хилийн дагуу барьсан хашааг яаралтай нурааж, байгаль орчинд учруулсан хохирыг барагдуулахыг эрх баригчдаас шаарджээ. Тэгэхдээ АНУ-ын иргэний эрх чөлөөний холбооны хуульч Дрор Ладин “Трампын хууль бус хашааг өмгөөлж, хамгаалахгүй байх нь Жо Байдены хувьд таатай эхлэл болох болно. Гэвч хашаа барих ажлыг түр зогсоох нь тун хангалтгүй. Трампын хана маш олон зүйлийг сүйтгэсэн учир тохирсон арга хэмжээг цаг алдалгүй авах хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж