Налайх дүүрэгт Covid-19 халдварын 2 тохиолдол батлагджээ

Хуучирсан мэдээ: 2021.02.03-нд нийтлэгдсэн

COVID-19

Налайх дүүрэгт Covid-19 халдварын 2 тохиолдол батлагджээ

Налайх дүүрэгт Covid-19 халдварын 2 тохиолдол батлагджээ

Нийслэлийн Налайх дүүрэгт өчигдөр /2021.02.02/ Covid-19 халдварын хоёр тохиолдол PCR шинжилгээгээр баталгаажсан байна. Тиймээс батлагдсан  хоёр тохиолдлын ойрын хавьтлуудыг ХӨСҮТ-д, ар гэрийнхнийг нь  буудалд тусгаарлан Нисэхийн наймдугаар хорооны 40-р байр болон долдугаар хорооны Өвөршандын хороонуудад хэсэгчлэн хөл хорио тогтоожээ. Үүнээс гадна дээрх хоёр иргэний явсан гудамж, орц, худалдааны төв, албан байгууллагад тодорхой хугацаагаар хэсэгчилсэн хорио тогтоосон байна. 

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.БАЙГАЛЬ:

-Налайх дүүргийн 7, 8-р хороонд хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Энэхүү хоёр тохиолдол нь хоёулаа Налайх дүүрэгт амьдардаггүй, харьяалал бус хүмүүс. Наймдугаар хорооноос илэрсэн тохиолдлын хувьд Багануур дүүргийн 4-р хороонд харьяалалтай ч хүүхдүүд нь Налайх дүүрэгт амьдардаг, хүүхдүүд дээрээ ирээд тав хоносон байна. Долдугаар хорооны хүн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороонд амьдардаг ч Налайх дүүрэгт амьдардаг ээж, аав дээрээ ирээд өдөртөө буцсан. Тус иргэн Сэлэнгэ аймагт автобусаас илэрсэн халдварын ойрын хавьтал болсон бол нөгөөх нь халдварыг хаанаас авсан нь тодорхой бус байна. Халдвартай иргэдийн явсан маршрут нь Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, "Очир" худалдааны төв, "Сандэй Плаза", үсчин, цайны газар, "ТБД Андууд", телевиз засварын газар гэсэн зураглалтай байна. Ойрын долоо, дам 63, ойролцоо дөрвөн гудамжны 70 орчим айлын шинжилгээг авч ХӨСҮТ-д илгээнэ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж