"QR код уншуулсан иргэдийн хувийн мэдээллийг авдаггүй" | News.MN

"QR код уншуулсан иргэдийн хувийн мэдээллийг авдаггүй"

"QR код уншуулсан иргэдийн хувийн мэдээллийг авдаггүй"

"QR код уншуулсан иргэдийн хувийн мэдээллийг авдаггүй"

Нийслэлийн иргэд  худалдааны төв, үйлчилгээний байгууллага болон нийтийн тээвэр, таксигаар үйлчлүүлэхдээ QR бүртгэлээ баталгаажуулж эхлээд гурван сар өнгөрчээ.  Учир нь Монгол Улсад Covid-19 халдвар тархсантай холбогдуулан халдвартай нь тогтоогдсон иргэний ойрын хавьтлыг илрүүлэх, тархалтыг хянах, эрсдэлд орсон хүмүүст мэдээлэл шуурхай хүргэх зорилгоор И-баримт системд суурилсан бүртгэлийн QR системийг ашиглаж буй.

 Гэвч энэхүү  арга хэмжээ нь хүнийг мөрдөж мөшгисөн шинжтэй, халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж байгаа тухай гомдол, мэдээлэл Хүний эрхийн үндэсний комисст /ХЭҮК/  ирэх болсон байна. Тиймээс ХЭҮК-ийн зүгээс нэгдүгээр сарын 29-ны өдөр Улсын  Онцгой комисст шаардлага хүргүүлээд байгаа юм.  

Тэгвэл QR бүртгэл  нь иргэний хувийн  мэдээллийг  цуглуулдаг эсэх  талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.БИЛЭГДЭМБЭРЭЛ:

Иргэдийн  хамгийн их ашигладаг аппликэйшнд тулгуурлах, мөн хувь хүний мэдээллийг хамгийн багаар цуглуулж, тухайн иргэнд аль болох хурдан анхааруулга, зөвлөмж хүргэдэг байх хувилбарыг сонгохын тулд 1.3 сая хэрэглэгчтэй  “И баримт”  аппликэйшнийг ашиглан, байршил тодорхойлсон QR код уншуулах хэлбэрээр иргэдийн хөдөлгөөнийг бүртгэдэг болсон.  Гэхдээ уг кодыг үүсгэж байгаа сайт (qr.119.mn) нь Үндэсний дата төв дээр байрладаг ба “Айтүүлс” компанийн гаргасан “газрын зураг” ийн систем ашигладаг. Нөгөөтээгүүр, “И баримт” аппликэйшнд нэвтэрч орохоос өмнө QR кодыг уншуулахаар программчилсан. Өөрөөр хэлбэл, тухайн хүний регистр болон дансны дугаар, нууц код гэх мэтчилэн хувийн мэдээлэлтэй нь холболгүй, зөвхөн гар утасных нь ID, байршил тодорхойлсон QR кодыг бүртгэж байгаа. Энэ нь ямар нэг объект, байгууллагаар халдвартай нь батлагдсан хүн үйлчлүүлсэн тохиолдолд тухайн байршилаар хэчнээн хүн, хэдий хугацаанд зорчсоныг тогтоох зорилготой. Товчхондоо халдвартай иргэний явсан маршрутыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, хэдэн хоногийн хугацаанд хавьтлуудыг нь тогтоодог төвөгтэй ажлыг хөнгөвчилөх боломжтой гэсэн үг.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mm 2021-02-03 64.119.22.222

Sanal niilehgui baival applicationaa ustgah esvel uilchilgeenii gazar orohoo l baichih. Applicationgui tohioldold uilchilgeenii gazar utasnii dugaariig burtgej avna

Avatar

Б 2021-02-03 43.242.243.92

Здакууд юундаа эмзэглээд байгаа юм. Нийтэд өвчин таарахгүйн төлөө мөшгисөн ч яадаг юм.

Avatar

Зочин 2021-02-03 139.5.218.187

Мэдээж хувийн мэдээлэлд орохгүйгээр бодож хийсэн байх л даа. Гэхдээ нэг алдагдвал дэлхийн хакеруудад алдах аюул байх уу ? Дотроосоо сайхан ашиглах аюул бий шүү дээ. Манайхан юу юу хийж байгаа, ажлын мэдээлэлээ хэрхэн ашиглаж байгаа билээ. Уул нь буруу юм даа

Avatar

Зочин 2021-02-03 66.181.191.57

QR уншуулна гэдэг чинь хувийн мэдээллийг нь л авч байгаа. Тэгвэл заавал заавал QR уншуулах ямар хэрэгтэй юм бэ?

Avatar

Зочин 2021-02-03 116.84.110.4

Яг зөв шүү

Avatar

Зочин 2021-02-03 64.119.18.149

Мөн тийм байх даа. Одоо тэгээд итгэ гээд байна уу ??

Avatar

Зочин 2021-02-03 64.119.16.224

Монгол хүмүүсийн хувийн мэдээлэл дэлгүүрийн захын банди нарын гарт орж байгаа ш дээ нөгөөдүүл нь өөрсдийгөө том хуулийн ажилтан гээд ойлгосон хүмүүсийн хувийн мэдээллийг Дуртай нь аргагүй зузаан дэвтэр дээр хүмүүсийг загнаж дарамтлаад бичиж аваад сууж байх жишээтэй дараа нь яаж бол яаж буруугаар ашиглаж хүмүүст гай болох нөхцөл бүрдсэн байхаа

Avatar

Зочин 2021-02-03 122.201.22.242

Uu zaza bur "гар утасных нь ID" avdag bsan yum uu. ID-giin chin avna shuu gej zuvshuurul avsan yum uu tuhain irgeneesee. "иргэдийн хөдөлгөөнийг бүртгэдэг" gejee. Sonsohod ch aimar. Hun ger dotroo bas huduldug shdee. Bas burtgegdej bgaa yu!!!???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж