ЗГ: 592 төрийн үйлчилгээг цахимаар үзүүлнэ | News.MN

ЗГ: 592 төрийн үйлчилгээг цахимаар үзүүлнэ

ЗГ: 592 төрийн үйлчилгээг цахимаар үзүүлнэ

ЗГ: 592 төрийн үйлчилгээг цахимаар үзүүлнэ

НЭМЭЛТ: 11.50

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр боллоо. Засгийн газар e-mongolia.mn-ээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн 182 үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа бөгөөд энэ онд 592 болгох юм. Цаашид цахим үндэстэн болох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн албыг цомхон байлгах зорилгоор Цахим хөгжлийн яам байгуулах бэлтгэлээ хангаж эхэлжээ. Төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дижитал эдийн засгийн хөгжлийн эхлэлийг тавих, мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор "Цахим үндэстэн" цогц ажил хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд "Тоон бичиг үсэгтэн" арга хэмжээ хэрэгжүүлнэ. Ингэснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, иргэд цахим үйлчилгээг саадгүй авах, цаг хугацаа, мөнгөө хэмнэх зэрэг олон давуу тал бий болно гэж үзлээ. Энэ чиглэлээр хамтран ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын даргад үүрэг болгов.

Товч мэдээ

  • Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагынхантай уулзсан. Эхний ээлжинд Улаанбаатар хотод орон сууцны "Залуус I, II, III" цогцолбор хороолол, цаашид орон нутагт үе шаттай барих зорилгоор Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг хөрөнгө оруулалт, хот байгуулалт, дэд бүтэц, газар, барилга угсралтыг шуурхай зохион байгуулах зөв, оновчтой механизмыг тодорхойлж, шийдвэрлүүлэх үүрэгтэй юм.
  • Улсын хэмжээнд 27 тусгаарлах байранд 1,715 хүн байгаагийн 1,329 нь ойрын хавьтлын, 386 нь тусгай үүргийн онгоцоор иржээ. Улаанбаатар хотын хэмжээнд 39 зочид буудлын 1,900 өрөөг тусгаарлах байрны зориулалтаар  ашиглаж байна.

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

НЭМЭЛТ: 08.20

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлжээ. Хуралдааны эхэнд цахим засаглалын шилжилт буюу төрийн хүнд суртлыг халах зорилгоор хийгдэж буй E-Mongolia ажлыг эрчимжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас Иргэн, Аж ахуйн нэгж байгууллагад зориулж төрийн 180 гаруй үйлчилгээг цахим нэг цонхны үйлчилгээгээр үзүүлж байна. Цаашид 510 гаруй үйлчилгээг нэгтгэж, иргэдийн цаг, санхүүг хэмнэх асуудлыг хэлэлцэж байна гэв.

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАНА

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.03/ 08.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар Улсын онцгой комиссоос гаргасан саналыг хэлэлцэх юм. Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, сар шинийн өдрүүдэд халдварын тархалт өндөр байгаа нийслэлд хатуу хөл хорио тогтоох, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэж, тогтоол гаргах байсан ч тодорхой шийдэлд хүрээгүй, эцэслээгүй байна.

Албан бус мэдээллээр нийслэлд сар шинийн баярын өдрүүдэд 7-10 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоох санал гаргаад байгаа юм байна. Эрдэмтэн, судлаачид, Эрүүл мэндийн яамны зүгээс ч гэсэн хатуу хөл хорио тогтоох ёстой гэсэн саналыг Улсын онцгой комисст хүргүүлээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ochin 2021-02-03 64.119.21.248

Hatuu hul horio togtoohiig demjij bn eruul mend erhem chuhal.

Avatar

Нэргүй 2021-02-03 192.82.77.196

Бүхэл бүтэн мэрэгжлийн яам байхад орон сууц барих ажлыг Ц.Нямдорж хариуцна гэдгийг ойлгохгүй байна?! тэгээд ч маш олон орон сууц баригдчихсан байхад тэдний хажуугаар уралдаж төрийн мөнгөөр орон сууц барих хэрэг байгаа ч юмуудаа?! Энэ хоёр шийдвэр нэг л учраа олоогүй шиг санагдаад байх юм даа?!

Avatar

Зочин 2021-02-03 192.82.77.196

Бүхэл бүтэн мэрэгжлийн яам байхад орон сууц барих ажлыг Ц.Нямдорж хариуцна гэдгийг ойлгохгүй байна?! тэгээд ч маш олон орон сууц баригдчихсан байхад тэдний хажуугаар уралдаж төрийн мөнгөөр орон сууц барих хэрэг байгаа ч юмуудаа?! Энэ хоёр шийдвэр нэг л учраа олоогүй шиг санагдаад байх юм даа?!

Avatar

Иргэн 2021-02-03 192.82.77.196

Бүхэл бүтэн мэрэгжлийн яам байхад орон сууц барих ажлыг Ц.Нямдорж хариуцна гэдгийг ойлгохгүй байна?! тэгээд ч маш олон орон сууц баригдчихсан байхад тэдний хажуугаар уралдаж төрийн мөнгөөр орон сууц барих хэрэг байгаа ч юмуудаа?! Энэ хоёр шийдвэр нэг л учраа олоогүй шиг санагдаад байх юм даа?!

Avatar

irgen 2021-02-03 66.181.184.40

yerunhii said arai l hunguduud agaariin yum yariad guigeed bna,odoo hatyy hul horio tavihaas uur gartsgui bna.zasgiin nuhud mergejliin humuus boln olniihoo ugiig avch uzeerei de,zuvhun ashig orlogoo bodson humuusiin tyrhiraltad hutlugduud baij bolhgui uye shuu

Avatar

Зочин 2021-02-03 103.57.92.65

Ажлуудаа яаралтай хийхгүй иймэрхүү шийдвэр гаргахгүй хурал хийгээд яахав . Сү цаана чинь хор бодоод унагаах л өө хайгаад нойр нь хүрэхгүй сууж байгаа даа

Avatar

Зочин 2021-02-03 202.126.90.154

Хойт хилээ нээгээд малын тэжээл өргөн хэрэглээний хүнсний бараагаа нарийн хяналтын дор оруулья. Цагаан нуур боршоо боомтуудыг ажиллулья мэргэжлийн хяналт гааль хилийн албан хаагчид чинь цалингаа аваад зүгээр сууж байна шүү дээ ажиллуулаад цалингийн өгөөч. Тэжээл өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд хэцүү байгаа шүү.

Avatar

Зочин 2021-02-03 64.119.16.170

Өвчин мөрөөдөөд гэртээ хоригдож байх нь таарсан малнууд

Avatar

Зочин 2021-02-03 202.55.188.44

Irgen burt 1 sayaa uguud hori doo, harin hooson horigdoh hun baihguiee

Avatar

Зочин 2021-02-03 202.126.89.80

notriat gedeg biznesiig haagaach ee

Avatar

Зочин 2021-02-03 103.26.194.223

ЮУН ЭДИЙН ЗАСАГ ВЭЭ ХЭЗЭЭ МХАҮТ СУМЪЯАБАЗАР НАР БИЗНЕС ЯРЬДАГ БОЛЧИХОО ВЭЭ ХУДЛАА ХОРОЛЖ БАЙНА ӨВЧИН БҮР ИХСЭЭД ОР ХҮРЭЛЦХЭЭ БОЛИОД ИРВЭЛ НААД МУУ 2 НУСГАЙ ЧИНЬ ТАГ ЧИМЭЭГҮЙ ӨНГӨРНӨТТЭГЭЭД Ч НҮҮРС БОЛОН БУСАД ЭКСПОРТОО Л СААТУУЛАХГҮЙ ГАРГАХЫГ БОД ТҮРЭЭСЛЭГЧИД АШГАА ОЛЖ ЧАДАХЧГҮЙ БҮР ЭСРЭГЭЭРЭЭ ХОРЛУУЛЖ БАЙНА КОМПАННИЙ ЭЗЭД ЦАЛИНГАА АЖИЛЧИДДАА ЯАРАЛТАЙ ӨГ ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ ӨВЧНИЙГ ХЯНЛТДАА АВ ХАРИУЦЛАГАА ӨӨРТӨӨ ХҮЛЭЭ ЭРЧИМИЙН АЖИЛЧИДЫГ ЗАЛ КОНТОРТ НЬ БАЙРЛУУЛЖ БАЙГААД Х

Avatar

ЗОЧИН 2021-02-03 202.179.25.211

Эрдэмтэн байлаа гээд цар тахал удирдаж байсан мэдэх хүн юм яриад байна уу ? урд засгийн алдаа дутагдалыг давтаж болохгүй.Ковидаар өвдсөн хүмүүсийн дархлаа тогтоцийг хэн судлаад нэгтгээд вакцин яаж хийх, хэнд хийхийг шинжлэх ухаанч байдлаар тогтоож судалсан ярьсан, хэн байнав.Бүгд хоосон бүү мэдэмхийр,бүгд өөрийн чаддаг зүйлээ улсдаа сайн хийж өг

Avatar

Нэргүй 2021-02-03 192.82.77.196

Маш хатуу хөл хориог 14-өөс доошгүй хоногоор тогтоо?! Өрх болгонд 300000₮ төгрөг Улаанбаатарынханд өгөх хэрэгтэй?! тэгээд вакцинтайгаа залгана биз?!

Avatar

Зочин 2021-02-03 64.119.16.170

Өвчин мөрөөдөөд гэртээ хоригдож байх нь таарсан малнууд

Avatar

Зочин 2021-02-03 192.82.77.196

Маш хатуу хөл хориог 14-өөс доошгүй хоногоор тогтоо?! Өрх болгонд 300000₮ төгрөг Улаанбаатарынханд өгөх хэрэгтэй?! тэгээд вакцинтайгаа залгана биз?!

Avatar

Иргэн 2021-02-03 192.82.77.196

Маш хатуу хөл хориог 14-өөс доошгүй хоногоор тогтоо?! Өрх болгонд 300000₮ төгрөг Улаанбаатарынханд өгөх хэрэгтэй?! тэгээд вакцинтайгаа залгана биз?!

Avatar

Зочин 2021-02-03 202.9.46.4

14 хоног үнэхээр ягштал хөл хориог сахиулах хэрэгтэй Өмнөх шиг хагас нь явдаг хагас дутуу бол хэрэггүй. Сахиулсан шиг сахиулах хэрэгтэй Хүн ард маань ч гэсэн худлаа уйлах хэрэггүй тэсэн гарах нь чухал

Avatar

irgen 2021-02-03 86.106.74.194

карантин ,хөл хориод өьчнийг зогсоосон газар улс байхгүй, тэр вакцин хурдан оруулж ирээд тарих хэрэгтэй.

Avatar

зочин 2021-02-03 203.98.76.100

hul horino gedeg chn uvchniig zogsoohoosoo iluutee tarhaltiig l bagasgah humih zorilgatoi shuudee

Avatar

Бат 2021-02-03 202.55.191.40

14 хоногын 00 зогсолт хийгээд бүх голомтоо бариад авхад цөөн хүн амтай манайд богино хугацаанд амжилт олно.

Avatar

Зочин 2021-02-03 104.244.73.85

Өмнөх Засгийн газар ЖДҮчин, Эрдэнэтчин Содбаатараас болж унасан. Одоо энэ ЗГ Содбаатарын гар хөл болсон Төрийн бүх системд байгаа Зэвэрсэн хадааснуудаас болж унана. Төрд ОюунЭрдэнэ Ерөнхий Сайд аа цэвэрлэгээ хийх цаг нь болсон шүү. Тэгэхгүй бол та сайхан юм сэдээд ажиллаад байдаг. Гүйцэтгэл дээр чинь салаавч өгөөд байна. Агентлаг, Яам, Сан, Банк болгонд Содбаатарын амьгүй албат нар дүүрэн байна.

Avatar

Зочинг хариулт 2021-02-03 202.131.225.150

yun deer n tiim asuudal uusej bgaag harj chadhgui baij busadruu n bitgii chix. banknii huwid irgen hoorondiin gereend uls oroltsoh huuliin zaalt bhgui gesen yum helsen yam san bol ugaasaa tosow mongooroo batlagdaj bgaa zuileeree l ajilaa hiij bgaa. zasgiin gazraas n nemelt sanhuujilt geh met zuil tusgaj ogohgui bol oor yaaj ajillah yu,

Avatar

Гг 2021-02-03 192.82.69.222

Зөвхөн хатуу хөл хорио.
Хэнийг ч битгий гарга.онц байдал зарла.
Гудамжинд зөвхөн түргэний тэрэг, цагдаагийн машин. Дулаарахаар хөл хорио тогтооно гэвэл бүтэхгүй. Урьдчилж мэдэгд. Хүмүүс бэлтгэлээ хийг. 10 хоногйин хүнсээ нөөцлөнө. Айл бүрт тодорхой хэмжээний мөнгө тараа. Шаардлагатай бол зэвсэгтхүчнийг ашигла. Онцгой хүмүүс ажил дээрээ хоног. Тэгж байж л нам дарна. Өвчин тээгчид хаана байгаа нь бүгд тодорхой болно. Тэгэхгүй бол дахиад жил үргэлжилнэ

Avatar

зочин 2021-02-03 192.82.65.120

Хүмүүс ажилдаа яаж явах вэ? Цахилгаан, дулаан, эмнэлэг, орон сууцны контор, ус суваг гээд тасралтгүй ажиллах ёстой олон газрууд байна. Нэг их амархан юм бодох юм.

Avatar

Зочин 2021-02-03 103.57.92.65

02.10- 02.17 ны хугацаанд тогтоосон нь дээрээ. Монголчууд чинь нүүрэндээ үсгүй л болохоос яг л " мал" шиг улс

Avatar

Зочин 2021-02-03 64.119.21.25

Хатуу хөл хорио гэж ямар хөл хориог хэлээд байна. Бүх нийтийн бэлэн байдал л гэхийн өндөржүүлсэн бэлэн байдал л гэхийн хатуу хөл хорио л гэхийн. Зааг ялгаа нь хаанаа байна. Мань мэтийн энгийн номхон ардад ойлгуулаад өгөх хүн байна уу?

Avatar

Зочин 2021-02-03 103.229.123.103

0 зогсолтийг хэлээд байх шиг бнаа. гэрээсээ ч гарч болохгүй гэсэн. дарханд 0 зогсоход гэрээс гаргахгүй байсан. бүх хөдөлгөөн хоригдсон. Дараа нь блокын системээр иргэд тодорхой орчинд зөвхөн явганаар хөдөлгөөнд оролцсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж