ЗГ: 592 төрийн үйлчилгээг цахимаар үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.02.03-нд нийтлэгдсэн

ЗГ: 592 төрийн үйлчилгээг цахимаар үзүүлнэ

ЗГ: 592 төрийн үйлчилгээг цахимаар үзүүлнэ

НЭМЭЛТ: 11.50

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр боллоо. Засгийн газар e-mongolia.mn-ээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн 182 үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа бөгөөд энэ онд 592 болгох юм. Цаашид цахим үндэстэн болох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн албыг цомхон байлгах зорилгоор Цахим хөгжлийн яам байгуулах бэлтгэлээ хангаж эхэлжээ. Төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дижитал эдийн засгийн хөгжлийн эхлэлийг тавих, мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор "Цахим үндэстэн" цогц ажил хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд "Тоон бичиг үсэгтэн" арга хэмжээ хэрэгжүүлнэ. Ингэснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, иргэд цахим үйлчилгээг саадгүй авах, цаг хугацаа, мөнгөө хэмнэх зэрэг олон давуу тал бий болно гэж үзлээ. Энэ чиглэлээр хамтран ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын даргад үүрэг болгов.

Товч мэдээ

  • Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагынхантай уулзсан. Эхний ээлжинд Улаанбаатар хотод орон сууцны "Залуус I, II, III" цогцолбор хороолол, цаашид орон нутагт үе шаттай барих зорилгоор Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг хөрөнгө оруулалт, хот байгуулалт, дэд бүтэц, газар, барилга угсралтыг шуурхай зохион байгуулах зөв, оновчтой механизмыг тодорхойлж, шийдвэрлүүлэх үүрэгтэй юм.
  • Улсын хэмжээнд 27 тусгаарлах байранд 1,715 хүн байгаагийн 1,329 нь ойрын хавьтлын, 386 нь тусгай үүргийн онгоцоор иржээ. Улаанбаатар хотын хэмжээнд 39 зочид буудлын 1,900 өрөөг тусгаарлах байрны зориулалтаар  ашиглаж байна.

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

НЭМЭЛТ: 08.20

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлжээ. Хуралдааны эхэнд цахим засаглалын шилжилт буюу төрийн хүнд суртлыг халах зорилгоор хийгдэж буй E-Mongolia ажлыг эрчимжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас Иргэн, Аж ахуйн нэгж байгууллагад зориулж төрийн 180 гаруй үйлчилгээг цахим нэг цонхны үйлчилгээгээр үзүүлж байна. Цаашид 510 гаруй үйлчилгээг нэгтгэж, иргэдийн цаг, санхүүг хэмнэх асуудлыг хэлэлцэж байна гэв.

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАНА

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.03/ 08.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар Улсын онцгой комиссоос гаргасан саналыг хэлэлцэх юм. Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, сар шинийн өдрүүдэд халдварын тархалт өндөр байгаа нийслэлд хатуу хөл хорио тогтоох, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэж, тогтоол гаргах байсан ч тодорхой шийдэлд хүрээгүй, эцэслээгүй байна.

Албан бус мэдээллээр нийслэлд сар шинийн баярын өдрүүдэд 7-10 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоох санал гаргаад байгаа юм байна. Эрдэмтэн, судлаачид, Эрүүл мэндийн яамны зүгээс ч гэсэн хатуу хөл хорио тогтоох ёстой гэсэн саналыг Улсын онцгой комисст хүргүүлээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж