Японд Байгалийн түүхийн музейгээ дурссан минь | News.MN

Японд Байгалийн түүхийн музейгээ дурссан минь

Японд Байгалийн түүхийн музейгээ дурссан минь

Японд Байгалийн түүхийн музейгээ дурссан минь

Одоогоос хоёр жилийн өмнө хувиараа аяллын багт орж Япон руу жуулчлах завшаан надад тохиов. Нэгэн өдөр Сүмогийн ордныг үзээд үүдэнд нь байршуулсан их аварга М. Даваажаргалын хөргийн дор зургаа авахуулж, бас зуны халууныг хэлэх үү ойролцоох цэцэрлэгт амрангаа яст мэлхийд талхны үүрмэг өгч саатан сууж байтал хөтөч орчуулагч маань бидэнд гэнэтийн бэлэг барих гэсэн үү, нэг их холгүй гэж хэлээд дагуулж явсаар нэгэн япон айлд зочлуулав.

Биднийг ихэд уриалгахан хүлээн авч тарвас тэргүүтнээр дайлангаа гэрэл зургийн архиваа дэлгэн үзүүлсэн тэр эрхэм бол бүр социализмын үед Н.Цүлтэм гуайтай хамтран Монголын дүрслэх урлагийн бүтээлийн гэрэл зургийн цуврал цомог гаргаснаас гадна тухайн цаг үед бид өөрсдөө төдийлөн анзаардаггүй байсан Улаанбаатарын түүхэн төрхийг хальснаа буулгасан, Монголын төрийн “Алтан гадас” одонт нэрт гэрэл зурагчин Сүгияама Терүзо болохыг ийнхүү мэдэж танилцсан билээ.

Тэртээ 1983 онд Улсын их дэлгүүрээс авсан тавилгаа морин тэргэнд ачаад явж байгаа зургийг хараад бидний аав ээж үнэхээр ийм байсныг дурсах зэргээр зураг бүрийг тойрон яриа өрнүүллээ. Сүгияама Терүзо гуай анх 1983 онд, дараа нь 1980,1990-ээд он, бас 2000 оноос хойш Монголд олон удаа ирж нийслэл хотын барилга байшин, гудамж, талбай, бараан зах, ТҮЦ, цагаан утас, квас зардаг чиргүүл гээд жирийн хүмүүсийн амьдралыг түүхийн баримт болгон үлдээжээ. Зарим зураг үнэхээр тийм байсан билүү дуу алдмаар сонин санагдсан. Бидний анзаардаггүйг гаднын хүн хөндлөнгөөс гярхай харсан хэрэг байх.

Гэнэт 1991 онд түүний авсан Улсын төв музейн зургийг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдлөн хүүхэд насны дурсамж сэргэж бушуухан Монголдоо очоод гадуур нь явж дахин нэг харахсан гэсэн хүсэл төрж билээ.

Энэ барилга 1990-ээд онд Байгалийн түүхийн музей болж, сүүлдээ ажиллахаа больж хаагдсан ч засаад сэргээх юм шиг санаддаг байсан. Даанч хэдхэн сарын дараа балмадаар нураасанд харамсаад ч баршгүй.

Бид Сүгияама Терүзо гуайнд гэнэт зочилсон болохоор юу ч авч очоогүй, бэлэг дурсгал ч байсангүй. Би сэтгүүлчийн хувьд ямар нэгэн асуулт бодож амжаагүй ч Сүгияама Терүзо гуай өөрөө зөндөө ярьж (гэр бүлийн хүн нь эх баригч эмч, хоёр охиных нь нэг нь бас ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн, хоёр зээтэй гэх мэт), бас хэвлэлд гарсан ярилцлагаа хүртэл уншаарай гээд өглөө. Бас соёлын өвөө хэр сайн хадгалж дээдэлж байгаагаас улс орон хэр соёл иргэншилтэй харагддаг гэж хэдэнтээ хэлсэн нь санаанд үлджээ.

Дараа нь Монголд ирээд хэдэн сар болж байтал 2020 оны нэгдүгээр сард Сүгияама Терүзо гуай Монголд ирж “Улаанбаатар 1983” гэрэл зургийн цомгийнхоо нээлтийг хийснээр тэр зургуудын ихэнхийг монголчууд бүгд үзэх боломжтой болсон юм. Нээлтийн арга хэмжээн дээр тэр “Миний нэрийг монгол хүмүүс хэлэхэд төвөгтэй гээд Сүүгүй ямаа гэж дууддаг” гэж цугларсан олныг инээлгэж байлаа. Нээрээ л нэрийг нь удаанаар дуудахад тэгэж сонсогдоод ч байх юм шиг. Гэхдээ Г.Аким гуай “Сүүгүй биш, “сүүтэй” бүтээлтэй, буянтай хүн шүү!” гэсэн.

Сэтгүүлч Ц.Отгонсүрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-02-03 124.158.81.27

С.Чулуун гээч хүн заавал ямар нэгэн дарга л хийх учиртай, чадвартай ,дээр нь мэдээж сонирхолтой байж таарна.Тэгээд архивын олон зуун боть гар бичмэл хуулбар судруудыг Хятад улсад бэлэг өгсөн гэдэг гэхмэт асуудлыг нь яах юмбол.

Avatar

Зочин 2021-02-03 150.129.140.178

Сургаар тэнэглэхээ болиосой билээ. Чулууны чээ. игчий хуруунд хүрэхгүй суганы үс

Avatar

Зочин 2021-02-03 64.119.21.98

21-р зуунд хүний хөдөлмөр шингэж боссон, нураах шаардлагагүй, архитектурын өв соёлыг төр нь нурааж, иргэдийн олонх, түүн дотроо ихэнх нь залуучууд нь хуучны амбаар нураалаа, зөв гэж дэмжиж байгаагаас харахад бид чинв оркуудын үндэстэн болчихжээ. Бүхэл бүтэн нэг зуунд 2-3 үеийн хөдөлмөрийг ингэж устгаж чадах ард түмэн энэ дэлхийд нэг их олон биш байхаа.

Avatar

Иргэн 2021-02-03 150.129.140.178

Энэ барилга бол хуучин Хөдөө аж ахуйн техникумын байр. Модон хучилттай олон анги, танхимтай байранд музей байгуулж, тасалгаануудыг нэгэтгэн заал болгож, хүнд үзмэрүүдийг байршуулснаас суулт өгч, ямар ч засвар хийх боломжгүй болж актлагдсан юм. Угаасаа музейн зориулалттай барилга огт биш. Харин маш сайн байрлалтай учир энэ буурин дээр нь улсынхаа гол музейг байгуулахаар болсон нь зөв шийдэл. Яг нэг зургаар барьсан нь Санхүүгийн техникум. Тэнэг ээ, сэтгүүлч ухаантай юм бол судалж бич.

Avatar

Зочин 2021-02-03 203.230.110.251

Баярлалаа танд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж