Хүүхэд яагаад гонгинодог вэ?

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Хүүхэд яагаад гонгинодог вэ?

“Хүүхдийн гонгинодог шалтгаан нь маш энгийн.  Ердөө аав ээжийнхээ анхаарлыг татах гэж л тэр”  гэж хүүхдийн эмч  Лаурель Шульц ярьж байна.

Хүүхдийг гонгинохгүй байлгахын тулд яах хэрэгтэй вэ?

Хүүхэд энэ үйлдлийг аав ээжээсээ сурдаг тул түүнийг буруутгах аргагүй. Хүүхэд эхлээд ямар нэг юм гуйна. Хэрэв үүнийг нь анзаарч сонсохгүй эсвэл зөвшөөрөхгүй байвал  чанга орилж, шаардаж эхэлдэг. Бага насны хүүхэд ийм үед  газар унаад тийчэлж  зөрүүдэлдэг бол ухаан орсон нэг нь шалахаа зогсдоггүй.

Хүүхдийг ийм үед бүр муухай аашлуулж, зовоох хэрэггүй. Хүүхдийн  хэлж байгаа зүйлийг нь болж өгвөл сайн сонсч байх нь чухал. Хэрэв таныг утсаар хэн нэгэнтэй ярьж байхад тэр ямар нэгэн зүйл асуувал нүдээрээ, эсвэл гараараа түр хүлээж бай гэж хэл. Тэгвэл тэр өөрийг нь сонсож байгааг мэдээд таныг ярьж дуусах хүртэл хүлээнэ. Харин дараа нь түүнээс юу гэж хэлснийг  нь эелдгээр асуугаарай.

Ийм үед хүүхэдтэй хэрхэн харьцвал дээр вэ?

Хэрэв хүүхэд гонгиноод эхэлвэл юу хэрэгтэй байгаагаа  муухай аашлалгүйгээр  асууж бай гэж эвтэйхэн хэл. Хүүхэд юу хүсч байгаагаа эелдгээр асууж сурахад та өөрөө үлгэр дуурайл нь болно гэдгээ бүү мартаарай.

Хэрэв тэр гонгинохоо болихгүй бол, (мэдээж өвчин зовлонгүй бол шүү дээ) яагаад ингэж байгаагынх нь учрыг өөрөөсөө хай.  Магадгүй та ажил эсвэл өөр ямар нэгэн зүйлээс болоод хүүхдээ хайхрахаа больсон юм биш биз. Эсвэл хүүхдийн чинь зан ааш  өөрчлөгдөөд байгаа нь нөгөөд нь илүү анхаарал тавиад байгаагаас болсон уу гэдгийг  олж мэд.

Ихэнх тохиолдолд хүүхдийн зан ааш хувирах нь анхаарал халамж тавихгүй байгаатай холбоотой байдаг.

Энэ бол хүүхдэд илүү их цаг зарцуулж, хамт байх хэрэгтэйг сануулсан дохио байдаг.  Хүүхэддээ ном уншиж өгч, хамт хоол хийж,  дуртай зүйлээ хийхэд нь хамт байгаарай.  Хүүхэдтэй  аль болох хамт байх  нь түүний хэцүү аашийг ойлгоход тус болдог.

Д. Цолмон
Webmd.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж