Дэлхий даяар covid-19-ийн тархалт 3 долоо хоног дараалан буурлаа | News.MN

Дэлхий даяар covid-19-ийн тархалт 3 долоо хоног дараалан буурлаа

COVID-19

Дэлхий даяар covid-19-ийн тархалт 3 долоо хоног дараалан буурлаа

Дэлхий даяар covid-19-ийн тархалт 3 долоо хоног дараалан буурлаа
Newly elected Director-General of the World Health Organization (WHO) Tedros Adhanom Ghebreyesus attends a news conference at the United Nations in Geneva, Switzerland, May 24, 2017. REUTERS/Denis Balibouse - RTX37CKB

Дэлхий дахинд covid-19-ийн халдварын шинэ тохиолдлын тоо гурван долоо хоног дараалан буурч байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус Даваа гаригт /2021.02.01/ болсон ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Тэрбээр энэ тухай “Covid-19 өвчин хувьсан өөрчлөгдөж байгаа ч цар тахлыг хянаж болно гэсэн найдвар төрж байна. Хүн бүр амны хаалт зүүх, зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталснаар халдварын тархалтыг зогсоож болно гэдгийг бид харж байна. Гэхдээ бид тайвшрах болоогүй байгаа. Мөн дэлхий нийтээрээ эрүүл мэндийн салбар дахь мэдээ мэдээллийн системийг сайжруулах нь маш чухал байна. Дэлхийн хэмжээнд covid-19 халдвараас үүдэлтэй 10 нас баралт тутмын дөрөв нь бүртгэлгүй үлдэж байна" хэмээн ярьжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд нийт 444 мянга гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт халдвар авсан хүний тоо 102.58 сая болжээ. Мөн нэг хоногт covid-19-ийн улмаас 10 мянга гаруй хүн нас барж, нийт 2.22 саяыг даваад байна.

Эх сурвалж: Voice of America

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-02 202.21.112.226

Тэгвэл Монголд дахиж хөл хорио тогтоох хэрэггүй болж байгаа юм биш үү?

Avatar

ҮНЭН 2021-02-02 64.119.20.158

шинжлэх ухааны гайхамшиг

Avatar

Зочин 2021-02-02 109.70.100.51

!!!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж