МЗХ-ны удирдлага Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ | News.MN

МЗХ-ны удирдлага Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

МЗХ-ны удирдлага Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

МЗХ-ны удирдлага Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 128 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн өдөрт зориулж Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Давааням нар жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.

Энэ жил Монголын залуучуудын байгууллага үүсч хөгжсөн 100 жилийн ойгоо тэмдэглэж буй.  Тэртээх 100 жилийн өмнө буюу 1921 онд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын хэсэг залуучууд Бошгыг халах залуучуудын эвлэл хэмээх байгууллагыг үүсгэн байгуулснаар Монголын залуучуудын байгууллагын үндэс суурь тавигдсан. Тийм учраас Монголын залуучуудын холбооныхон ийнхүү үүсгэн байгуулагчдаа хүндэтгэл үзүүлж байгаа аж.

Монгол Улсын бүтэн зууны хөгжлийн түүхийг гардан бичилцсэн энэ байгууллага үүсэн бий болсон цагаасаа үе үеийн залуучуудын эрч хүч, эрмүүн тэмүүллээр халгин цалгиж, эх орноо хөгжүүлэх, ихийг хийж бүтээхэд залуусаа уриалан манлайлсаар ирсэн.

Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэрээ “Монголын залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулсан  агуу хүний хэлсэн нь "Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтоно" хэмээх алдарт үг 21-р зууны залуучууд бидэнд ч хамгийн үнэтэй зөвлөмж. Түүний байгуулсан Монголын залуучуудын байгууллага 100 жилийн ойн босгон дээрээ уламжлалд тулгуурласан, шинэ хандлага чиглэлийг бий болгон, дахин шинэчлэгдэн ажиллахаар зорилго, хөтөлбөрөө боловсруулаад ажиллаж байна. Монголын залуучуудын холбоо цаашид залуучуудаа оюунлаг, дэлхийн хэмжээний өндөр чадвартай, үнэ цэнэтэй боловсон хүчин, хувь хүн байлгахын төлөө ажиллах болно” гэлээ.

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-02 202.131.244.210

Зохиомол түүх шүү дээ, тархиа угаалгачихсан. Юм унш, мэдлэгээ тэл. Сүхбаатар бол цэргийн хүн байсан, хувьсгалын үйл хэрэгт оролцсон, нэг их айхтар манлайлаагүй, харьцангуй залуу ч байсан. Бусад нь бүгд социализмын үед зохиосон үзэл суртлын яруу алдарт зохиол.

Avatar

Зөв 2021-02-02 103.212.119.235

Шинэ Монгол Улсын өрхийг татаж өдий зэрэгтэй болгосонд энэ хүний гавьяа их. Түүний үр удамд энэ өдрийн баярыг хүргэе.

Avatar

Зочин 2021-02-02 109.70.100.51

)))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-02-02 139.5.218.100

Санаачилгатай залуучууд байна. Ямар ч байгууллага, тэр байтугай улс гүрэн ЭХ ОРОНЧДОО МАРТДАГГҮЙ, УЛАМЖЛАЛ ШИНЭЧЛЭЛИЙГХОСЛУУЛЖ ХӨГЖДӨГ. Манайд ардчиллын нэр барьсан харгис бүлэглэл 100 жилээр барахгүй, өчигдрөө үгүйсгэж чаддаг нь ганцхан Монголд нүүрлэсэн гамшигт үзэгдэл юм билээ

Avatar

Зочин 2021-02-02 59.153.115.113

Энэ маскгүй новшийг УОК дарга сайн хараад аваарай. Та бүхний хэрэгжүүлэх эгж өдөр шөнөгүй зүтгэж буй ажлыг танв нулимж байна шүү… гэгээн цагаан өдрөөр, гэрэл зураг татуулаад. Мөн ч их сүржэн байнаа.

Avatar

ХН 2021-02-02 202.179.24.242

ТӨЛГӨН КОММУНИСТУУДАА ЯАЯ ГЭЖ БАЙХАД ХУРГАН КОММУНИСТУУД ТӨРӨХ ГЭЖ ….

Avatar

Иргэн 2021-02-02 192.82.77.84

Хөшөө шиг хөдөлдөггүй МЗХ. Социализмын үеийн байрнаасаа хөдлөөч…

Avatar

Ner 2021-02-02 192.82.64.208

Баярлалаа!

Avatar

БООС ГҮҮ 2021-02-02 103.229.120.38

Мөнгөгүй гэчээд та нар яасан их гоёл хийж байна аа байрандаа хүмүүсийг шулахаа боль л доо

Avatar

БЯРУУ 2021-02-02 103.229.120.38

Бөө нараас салгаад авсан уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж