"Ким Жон Ун цөмийн зэвсгээсээ татгалзаж чадахгүй" | News.MN

"Ким Жон Ун цөмийн зэвсгээсээ татгалзаж чадахгүй"

"Ким Жон Ун цөмийн зэвсгээсээ татгалзаж чадахгүй"

"Ким Жон Ун цөмийн зэвсгээсээ татгалзаж чадахгүй"

"Ким Жон Ун цөмийн зэвсгээсээ татгалзахгүй. Харин Пёньяны эдийн засагт хохирол учруулж буй олон улсын хоригийг сулруулахын тулд зэвсэглэлийг бууруулах хэлэлцээ хийхэд бэлэн байж болох юм" гэж Хойд Солонгосын дипломатч асан Рю Хэн У саяхан “CNN” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ. Тэрбээр Кувейт дэх Хойд Солонгосын элчин сайдаар ажиллаж байгаад саяхан Сөүл рүү дүрвэсэн юм.

Тэрбээр “Цөмийн зэвсэг гэдэг бол Хойд Солонгосын дэглэмийн тогтвортой байдалтай шууд холбоотой зүйл. Ким цөмийн зэвсгийг өөрийнхөө өнөөгийн эрх мэдлийг хадгалах гол түлхүүр гэж үзэж байгаа. АНУ цаашид цөмийн зэвсгээс нь ангижруулах шахалтаа үргэлжлүүлэх ч Хойд Солонгос үүнээс татгалзаж чадахгүй. Гэхдээ АНУ хатуу хориг арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Ингэж байж л Кимийг хэлэлцээний ширээний ард суулгана.  АНУ хэлэлцээ хийхдээ Хойд Солонгост нүүрлэж буй хүний эрхийн асуудлг огт мартаж болохгүй. Хойд Солонгосын дэглэм үүнийг няцаадаг ч бодит байдал маш хүнд байдаг” хэмээн ярьсан байна.

Түүний ажиллаж байсан Кувейт улс нь Хойд Солонгосын эрх баригчдын хувьд “саалийн үнээ”-тэй адил гэж Рю ярьжээ. Учир нь Персийн булангийн энэ улсад Хойд Солонгосын  10,000 орчим ажилчин ажиллаж амьдардаг байсан ба Пёньяны хувьд орлогын чухал эх үүсвэр байв. Тэдгээр ажилчдыг Хойд Солонгосын эрх баригчил боолууд шиг үзэж, бүх орлогыг нь  Засгийн газраас хураан авч, цөмийн хөтөлбөр зэрэг Кимийн дэглэмийн тэргүүлэх чиглэлд зарцуулдаг байжээ. Мөн тус улсад байгаа дипломат ажилтнууддаа Засгийн газарт төлөх мөнгөний квот тогтоон шахаж шаарддаг байсан гэнэ.

Рю Хэн У нь болон түүний гэр бүл 2019 оны есдүгээр сард Өмнөд Солонгос руу дүрвэсэн ч энэ талаарх мэдээлэл нууцын зэрэглэлд байж байгаад саяхан ил болсон ажээ. Үүнээс өмнө Нэгдсэн Вант улсад Элчин сайдын үүрэг гүйцэтгэж байсан дипломатч Тэ Ён Ху 2016 онд гэр бүлийн хамт дүрвэж байсан билээ. Тэрбээр дөрвөн жилийн дараа буюу 2020 онд БНСУ-ын парламентад суудалтай анхны дүрвэгч болсон юм.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-02 103.57.95.210

Угаасаа хэн татгалзах юм бээ аюулгүйн баталгаанаасаа

Avatar

Зочин 2021-02-02 109.70.100.51

!!!!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж