Ц.Халиун: Дотоодын ААН-үүд түүхий эдээ доллараар авах нь алдагдал үүсгэдэг

Хуучирсан мэдээ: 2021.02.02-нд нийтлэгдсэн

Ц.Халиун: Дотоодын ААН-үүд түүхий эдээ доллараар авах нь алдагдал үүсгэдэг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй хүмүүс өнөөдөр /2021.02.02/ барилгын салбарынхантай уулзаж, цар тахлын үед энэ салбарт тулгамдаж буй асуудал болон тэдний байр суурийг сонсч, ярилцлаа. Энэ үеэр “Монцемент билдинг материалс” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.

“Монцемент билдинг материалс” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.ХАЛИУН:

-Монцемент үйлдвэр 2006 оноос хойш дэлхийн зах зээл дээрх номер нэг тоглогч болох Lafarge, Holcim  хоёр компанитай хамтран энэ төслийг эхлүүлсэн. Монгол Улсад анх удаа халуун хийгээс эрчим хүч үйлдвэрлэх, нэг жилд нэг сая тонн өндөр чанарын цемент үйлдвэрлэх хүчин чадалтай төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан. Энэхүү төслийг хэрэгжүүлж, зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлснээс хойш тогтвортой үнийг хангахаар хичээж ажиллаж ирсэн ч биднээс шалтгаалахгүй асуудал тулгарч байна. Нэгт, түүхий эдийн өсч, цецментийн хамгийн чухал түүхий эд болох чулуунцар байдаг. Нүүрс чухал түүхий эд байгаа ч экспортын үнэ нэмэгдэхтэй зэрэгцэн үнэ нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 50 хувийн өсөлттэй явж байна. Мөн цементийн түүхий эд болох төмрийн хүдрийн үнэ нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэгч нарт ам.доллараар зардаг. Энэ нь ам.долларын өсөлттэй холбоотойгоор түүхий эдийн үнэ бас дагаад өсч байна. 2016 оноос хойш валют 60 хувийн өсөлттэй явж байна. Үүнийг дагаа ам.доллараар авдаг түүхий эдийн үнэ дагаад өсдөг. Тиймээс Засгийн газраас ам.доллараар түүхий эд авдаг дотоодын аж ахуй нэгжүүдээ дэмжих чиглэлээр ямар нэг арга хэмжээ авах боломж бий юу.

Мөн 2013 онд УИХ Хөрөнгө оруулалтын тухай хууль баталж, энэ хуулиар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг  татварын болон татварын бус бодлогоор дэмжих хууль. Энэ хуулийн хамгийн чухал заалт нь  11.2 Газрын тос, барилгын материал үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, ноос ноолуурын үйлдвэрлэлд татварын дэмжлэг үзүүлнэ гэж заасан байдаг ч бусад дагалдах хуулиудтайгаа уялдаагүй учраас хууль хэрэгжихгүй байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлэх хүсэлт, шаардлага, гаргалгааг бид бүх төрийн байгуулагад гаргасан. Тиймээс энэ хуулийн хэрэгжилт дээр анхаарч өгнө үү гэж хүсч байна. Манай салбарынхны хэлсэн шиг валютын ханш аж ахуй нэгжүүдэд маш их дарамт, ханшийн алдагдалд орсон байна. Авсан зээлээ гурав дахин эргүүлэн төлөх, хүү гээд ханшийн алдагдал маш хүнд тусч байгаа учраас шинэ Засгийн газар дэмжиж ажиллаасай гэж хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж