“Ковакс”-ийн вакцин яаралтай оруулж ирэх ажлыг эрчимжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.02.02-нд нийтлэгдсэн

COVID-19

“Ковакс”-ийн вакцин яаралтай оруулж ирэх ажлыг эрчимжүүлнэ

“Ковакс”-ийн вакцин яаралтай оруулж ирэх ажлыг эрчимжүүлнэ

COVID-19 халдварт цар тахлын эсрэг вакцин импортлох ажлыг зохион байгуулах үүрэгтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллаж байна.

Тус ажлын хэсгийн ээлжит хурал болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцлоо.

Тэрбээр ДЭМБ болон COVID-19 халдварт цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэж буй бусад улс орнууд, томоохон үйлдвэрүүдтэй явуулж буй яриа хэлэлцээрийн талаар цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өглөө.

ДЭМБ-ын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд авах вакцинаа яаралтай оруулж ирэхээс гадна бусад улс орнуудаас вакцин авах талаарх яриа хэлэлцээрүүдийг ч эрчимжүүлж, үр дүнд хүрэх нь зүйтэй гэлээ гэж Засгийн газрын хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж