Энэтхэгээс Монгол руу 150 мянган тун вакцин илгээнэ

Хуучирсан мэдээ: 2021.02.02-нд нийтлэгдсэн

COVID-19

Энэтхэгээс Монгол руу 150 мянган тун вакцин илгээнэ

Энэтхэгээс Монгол руу 150 мянган тун вакцин илгээнэ

Энэтхэгийн Засгийн газар “COVAX” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн хөгжил буурай болон хөгжиж буй орнуудад Covid-19-ийн эсрэг вакцин хандивлаж байгаа билээ. Тус улс Даваа гаригт /2021.02.01/ Персийн булангийн ойрын түнш болох Оман руу 100 мянган тун вакцин илгээсэн бол энэ долоо хоногийн сүүлээр Афганистан руу 500 мянган тун вакцин илгээхээр төлөвлөсөн байна.

Дараагийн ээлжинд Никарагуа руу 200 мянга, Барбадос руу 100 мянга, Доминикан руу 70 мянга, Монгол руу 150 мянган тун вакцин илгээхээр ажиллаж байгаа тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.  Энэтхэг улс нь Монгол руу нийт нэг сая тунг илгээхээр болсноос эхний ээлжинд ийнхүү 150 мянган тунг ойрын долоо хоногуудад илгээнэ гэж “Times of India” мэдээлсэн байна.

Монгол Улсын хувьд covid-19-ийн эсрэг вакцин бүртгэх журмыг боловсруулж, “Pfizer/BioNTech”, “AstraZeneca”, “Moderna”-гийн вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэн дээрх гурван төрлийн вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр төлөвлөж байгаа юм.

Энэтхэг улсаас хандивлах “Covishield” вакцин нь Оксфордын их сургууль болон Их Британи, Шведийн хамтарсан “AstraZeneca” компанийн хамтран боловсруулсан вакцин бөгөөд тун тус бүр 0.5 мл савлагаатай, 4-6 долоо хоногийн зайтай тарих ёстой аж.

Эх сурвалж: Times of India

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж