Д.Сумъяабазар: Нийслэлээс газрын зөвшөөрлийг удаавал би шийднэ | News.MN

Д.Сумъяабазар: Нийслэлээс газрын зөвшөөрлийг удаавал би шийднэ

Д.Сумъяабазар: Нийслэлээс газрын зөвшөөрлийг удаавал би шийднэ

Д.Сумъяабазар: Нийслэлээс газрын зөвшөөрлийг удаавал би шийднэ

Ерөнхий сайд, Засгийн газрын зарим гишүүн болон хотын дарга өнөөдөр /2021.02.02/ барилгын салбарынхантай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар:

Улирлын чанартай барилгын салбарыг маш оновчтойгоор зөв төлөвлөж явах нь чухал. Хамгийн их өртөг шингэдэг, хөгжлийн өнгийг тодорхойлдог мөн хамгийн их ажлын байр бий болгодог салбар бол барилга юм. Залуус нэг, хоёр, гурав, Налайх, Баяголын ам зэрэг хэд хэдэн газар орон сууцны хороолол барихаар  Засгийн газар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Хотын зүгээс шүүмжлэлтэй зүйлс байдаг. Ялангуяа өнгөрсөн 20 жилийн хугацаанд явж ирсэн хот төлөвлөлттэй холбоотой асуудал, газар зохион байгуулалт, барилгын зөвшөөрөлттэй холбоотой зэрэг асуудал ар араасаа шүүмжлэл, асуудлыг байнга дагуулдаг. Энэ бүхнийг цэгцлэх ёстой. Ялангуяа газрын асуудлыг цэгцэлж байж, дунд нь хийдүүлдэг, барилгын үнэд нөлөөлдөг энэ бүхэнд хотын удирдлагууд хатуу арга хэмжээ авна. Шударга ёсны үйл ажиллагааг бид үргэлжлүүлэх ёстой. Авлига, хээл хахуулиас ангид, төрийн захиргааны хүнд сурталгүй байж Улаанбаатарын хөгжлийг цогц шийдлээр явуулна. Барилгын А зөвшөөрөл мөн асуудал дагуулдаг. Уддаг, уяддаг. Ажлаа авснаас хойш гацааж байсан барилгын зөвшөөрлийн үйл ажиллагаануудыг шийдвэрлүүлэх чиглэлд шаардлагууд тавьж ирсэн. Улирлын чанартай барилгын ажил шуурхай явагдах ёстой. Зөвшөөрлийг  57 хоногт бус 14 хоногт багтаан шийдвэрлүүлдэг болгох чиглэлд ажиллаж байна. Гэвч нэг зовлон нь та бидний нүдэнд үл үзэгдэх хар гарууд байна. Ажлыг нь шуурхай шийдвэрлэхээр юмыг нь өгчихөөр хурдан явж байна гэж харах жишээний. Энэ асуудалд хувийн хэвшлийнхэн нэг дуутай байж үл үзэгдэгч хар гаруудыг хөгжүүлэхгүй байх нь зөв. Би ч гэсэн тэднийг шахна. Тал талдаа хэдүүлээ хариуцлагатай хандъя. Ингэж байж нийслэлд барилгын өртөг буурна. Хоёр талаасаа бодлогоо нийлүүлж байж иргэдээ хямд орон сууцаар хангана. 20-30 жил ужгарсан асуудлыг хотын захиргаа дангаараа шийдэхгүй, амаргүй.

Надаас шаардагдах зүйл байвал, нийслэлээс газрын зөвшөөрлийг удааж байвал би шийднэ. Хотын удирдлагууд барилгын компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзана. Хоттой холбоотой олон асуудал бий. Хотоо мэддэг БХБ-ын сайдтай байгаадаа мөн би баярладаг.  Залуусын сонирхолд нийцсэн, байгаль орчинд нийцсэн ногоон барилгууд баригдах ёстой.

Нийслэлийн газар, хэлтсүүд нь хоорондоо уялдаа холбоогүй ажилладаг байсан нь үнэн. Нийслэлээс үүдэж ажил гацдаг байдлыг богино хугацаанд засч салбаруудын уялдаа холбоог хангана. Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд хувийн хэвшлийнхэн, тэр дундаа барилгын салбарынхны өмнө ямагт нээлттэй байж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-02 202.9.46.4

Хотын даргын амрыг эрье. Сүхбаатар дүүргийн 4 хорооны нутаг буюу Битлз-ийн хөшөөний зүүн талын 45 дугаар байрны ар талын уулзварыг хааж 2000 онд газрын наймаачид зөвшөөрөл авсан гэж ярьдаг боловч оршин суугчдад үзүүлдэггүй ба 2015- 2019 онуудад 4 удаа 2 байшинг холбоод байшин барих гэж оролдсон. Гэвч оршин суугчид тэмцээд бариулаагүй. 2019 оны ИТХ-н сонгуулиар МАН-аас дээрх газрын зөвшөөрлийг хүчингүй болгосон. Та энэ асуудлыг шийдэж өгөөч оц гарцаа хаалгамааргүй байна

Avatar

Зочин 2021-02-02 147.161.192.126

Салхин дээрх газруудаа эхний ээлжинд барилгажуулж утааны асуудлаа давхар шийдээд утаанд зарцуулж байсан мөнгөөрөө дэд бүтцээ хийх хэрэгтэй.

Avatar

bgd.n irgen 2021-02-02 59.153.114.196

barilgiinhan gazriin naimaachid niileed dalan dr irgediin dasgaliin zam dr o.suuts barij bhad nvdee aniad.huivaldaad bj..muusain g.naimaachid..barilga hot.bguulaltiin gazar bvgd avilgachid shdee.irgediin tuluu gj bvv dongod…hvvhdee salhiluulah 1 sandal.saravch alga b.a.

Avatar

Зочин 2021-02-02 103.26.194.67

Yum hiij buteeh gesen humuusee demjine gedgiig terguun zorilgoo bolgoj ajillaarai gej husey! Tegj chadval ayandaa ner hund chin deeshleh bolnoo! Ugeeree bish uildleeree haruulaarai! Amjilt husey!

Avatar

Зочин 2021-02-02 66.181.190.139

НЭГ Л ИРГЭДЭД ТААЛАГДАХ ГЭСЭН ПИАР. ШУДАРГА ЁС ХҮНД СУРТАЛ ЯРИХ НЬ ЭНЭ ХҮНД ОГТ ТОХИРОХГҮЙ БН ШҮҮ. ХАРИН БӨХ ХҮН ГЭХЭД ХОР НАЙРУУЛАХ, СУУДЛАА АВЧ ҮЛДЭХ НТР НЬ ГОЙД ХӨГЖСӨН. ХОТЫН ДАРГА ХИЙЖ ЧАДАХГҮЙГЭЭ УДАА ДАРАА ХАРУУЛСААР БАЙХАД СОЛЬЧИХОЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ ОЮУНЭРДЭНЭ ЕРӨНХИЙ САЙДАА. УГЛУУРГААРАА БОЛОХГҮЙ Л БН.

Avatar

Санал 2021-02-02 202.126.89.7

ХОТЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ШИЙДЭХДЭЭ ОДОО БАЙГАА АВТОБУС КОМПАНИУДАА БҮР БОЛИУЛААД ОРОНД НЬ ӨӨР ОЛОН ХУВИЙН КОМПАНИУД ЗЭРЭГ ОРУУЛААД ГЭРЭЭ БАЙГУУЛААД ГАЙГҮЙ ЧАНАРТАЙ ЦЭВЭРХЭН АВТОБУСУУДЫГ МАШ ОЛОН МАРШРУТАД ХУВИАРИЛААД ЯВУУЛЖ БОЛДОГГҮЙН БАЙХДАА ?? ТЭГЭЭД БИЛЕТИЙН ҮНЭ НЬ 2500-ААС 5000 ХООРОНД БАЙХ ЁСТОЙ.
ТИЙМ ЧАНАРТАЙ НИЙТИЙН ТЭЭВЭР БАЙВАЛ ТАТГАЛЗАХГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛНЭЭ.

Avatar

Зочин 2021-02-02 66.181.161.27

Шаана биз автобустай чам шиг тэнэг хийдэг эд биш нийтийн тээвэр Микро шигээ юм болгоно ийм юм санах хэрэггүй

Avatar

Зочин 2021-02-02 66.181.185.74

Энэ эргүү бөхийг хурдан зайлуулаачээ eрөнхий сайдаа

Avatar

СЭМБЭЭ 2021-02-02 202.126.88.196

Ингэж туйлширч хэт үзэн ядах үзэлд харанхуйгаар автаж болохгүй шүү дээ . Х . Баттулга , түүний хүмүүс сонгуульд урьдчилан балдэх ажлын хүрээнд Сумъяабазарын эсрэг дайралтыг өдөөн турхирч байгаа .

Avatar

Amar 2021-02-02 124.158.82.56

Хүүе.Энэ ЗГ-аар туг тахисан гол буруутан "хөлстэй мах" байгаад л байх юм уу?Айн.

Avatar

Irgen барилгачин 2021-02-02 122.201.22.100

М.ЭНХБОЛДЫН ГАЗРЫН НАЙМАА ОДООЧ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.ГАЗРЫГШИЛЖҮҮЛЭХ ЗАРАХ АСУУДЛЫГ ХОРИГЛОЖ ШУУД ЦУЦЛАДАГ БОЛООЧ.ТЭГВЭЛ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 15%ХЯМДАРНАААААААА.

Avatar

Чука 2021-02-02 122.201.22.100

БАРИЛГА БАРИХАД ГАЗРЫН.ҮНЭ ӨРТӨГИЙН 10÷15 ХУВИЙГЭЗЛЭЖ БАЙНА .ГАЗАР АВААД 3 ЖИЛ БАРИЛГА БАРИАГҮЙ ГАЗРУУДЫГ ЦУЦЛААД СУРГУУЛЬ.ЦЭЦЭРЛЭГ НИИТИЙН.ЭЗЭШЛИЙН ГАЗАР БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨӨЧЭЭ

Avatar

Зочин 2021-02-02 150.129.142.60

Ха ха ха ха ха энэ одоо өөрийгбб хаан гээд бодчихож.

Avatar

Зочин 2021-02-02 202.21.120.50

hurdan zailaachee

Avatar

мангар бөх 2021-02-02 66.181.161.2

ээлжит элиирэл циркиин газар хулгайгаа шиид огцорно шүү

Avatar

K-1 2021-02-02 202.126.89.164

uul ni japand zodoonoo sain hiigeed surtsan bol yum duulgah baisimda
yuun haa hamaagui yum hiiged yavdgin

Avatar

Зочин 2021-02-02 59.153.115.113

Чи шийдэхгүй… Албан бичигт хариуг өгөх стандарт, хугацаатай түүнийгээ л чанга баримтла, түүнд хяналтаа тавь. Журмыг зөрчсөн хэн ч байсан ажилдаа хариуцлагагүй хандсан тул чөлөөлөгдөх журамтай. Одоо Сумьяа гэдэг хүнд баахан барилгын компани зовлонгоо ярьж, асуудлаа шийдүүлэх гэж гар цайлгах нь…. үгүй шүү….

Avatar

Иргэн 2021-02-02 192.82.71.142

ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГАА СОЛИХГҮЙГЭЭР НААД АЖИЛ ЧИНЬ ЯВАХГҮЙ ЭНХМАНЛАЙ ГЭЭД БҮТЭХГҮЙ НӨХӨР БАЙГАА ШҮҮ

Avatar

Setg.B.Z-t. 2021-02-02 66.181.166.134

ZEW.MANAI SUMIYABAZAR CH GELEE HOTYN DARGYN ZANDARGAAR HEDELJ BUID BAYAR HVRGIYE. ZEW SHUU. VVREG HVLEEJ ALBA AWSAN BOLOHOOR YUU GEJ HULCHIGNAAD BAIHAW.HIIWEL BVV AI,AIWAL BVV HII GESEN SURGAALTAI. ZVTGENE EE HEE.

Avatar

Зочин 2021-02-02 139.5.219.76

👏👏👏

Avatar

Зочоиноо 2021-02-02 66.181.161.72

Газрын асуудлыг хотын дарга өөрөө шийддэг тийм тогтолцоо дэлхийн хаана ч байддаггүй юм.Түүнийг чинь хот төдөвлөлтийн мэргэжлийн институц ерөнхий төлөвлөгөөний зургаа харж байгаад энд хэдэн давхар байшин ямар зориулалтаар барих гэж байгаа батлагдсан зургийг үзэж байгаад шийддэг юм.Би өөрөө шийднэ гэдэг бол хотыг явган хүн чвах зайгүй болгоно гэсэнтэй адил.

Avatar

Зочин 2021-02-02 124.158.124.144

Та шийдэх яах вэ? Та шийдэх хүртэл дамждаг доод албан тушаалтнууд чинь шалгаж байгаа нэртэй хэдэн 7 хоног хэдэн сар ширээн дээрээ хадлалдгийг мэдэх үү та.Энэ олон гарын үсэг зурдаг ашиг сонирхол үүсгэдэг дарга нараа л болиул.Тэгвэл таны захирамж шийдвэр хурдан гарна, хурдан хэрэгжинэ.Дунд нь яагаад гацаад удаад байна гэдгийг анхаар.

Avatar

Зочин 2021-02-02 202.170.84.188

ИНгэж худлаа бүлтрэхгүй ээ!!! Өргөдөл өгөөд удвал албан тушаалтанд хариуцлага тооцдог, тэрийгээ ил тод мэдээлдэг байхад л болоо. Тэрнээс би а**а өвчинө гээд солиороод явах одоо утгаггүй!!!

Avatar

Зочин 2021-02-02 103.57.95.210

Ичихгүй хар бузар юм даа очсон газар болгондоо бузарын үрийг таригч балаг нь сүүлд нь гардаг, новшнууд ах дүүсээрээ бузарлах юмаа, циркийн газрыг яах гэж байна даа новшийн кошногооо нүх болгонд шургалаа, хариуцлага хүлээх болхоор таг алга болчоод одоо юундаа худлаа тодроод байгаан бэ

Avatar

зочин 2021-02-02 66.181.190.76

Явж явж Сумьяа сайн мэр болно доо

Avatar

Зочин 2021-02-02 103.10.23.171

Худлаа ярих биш хии олон жил ярилаа ард иргэд тэнэг биш оюунэрдэнэ та 2 бувтнах гэж гараагүй

Avatar

Зочин 2021-02-02 203.91.115.56

Тавантолгойн IPO-г би л хийнэ. Энийг ч би л шийднэ. Тэгээд шийдсэн юм нь хаа байна? Тэгээл тааралдсан нүх болгонд шургаал явна. Энэ огтныг барьж аваачаад байх газарт нь хийчих амитан байна уу? Энэ нөхөр Тавантолгойд бужигнуулсан үйлдлээрээ уг нь өдийд шорон дотор сууж байх л огтоно юм шүү дээ.

Avatar

Зочин 2021-02-02 64.119.19.47

Зочин. Өндөр албан тушаалтныг хамгаалаад орчины газар хулгай лагдсан. асуудлыг ХУД-ий н бүх шатны сонгуультан мөн тэр зиндааны дарга нар шүүхрүү заачихаад шиййдэж чадахгүй оршин суугчидыг 8-н жил хохироож байна, Яах вэ?Хотын даргаа ???????????????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

зочин 2021-02-02 192.82.68.66

Хотод олон жил ужгирсан Миеэгийн газрын наймааны сүлжээг нураахад тэнэг бөхийн толгой арай жулдана, тэгээд ч хүсэхгүй нь ойлгомжтой, зүгээр л шууд надтай ярь, мөнгөө төлбөл чинь асуудалгүй газрыг нь шийдээд өгье гэж ил цагаан хэлж байна ш дээ

Avatar

Зочин 2021-02-02 202.55.188.44

SUMTAIBUZAR OGTSOR!!!

Avatar

zochin 2021-02-02 175.38.31.188

Zaisan tusgai hamgaalalttai gazar nereer Hot, yam 2-iin hoorond hiidej gazriin hulgaich avilgachid zavshij bn Zaisang neg tiish bolgomoor baina

Avatar

Niisleliin irgen 2021-02-02 202.21.104.2

Gazriin zuvshuurul olgoh bish tsegtsleh heregtei Hotiin tuvd gazar olgohgui bh ni zuv

Avatar

Zochin 2021-02-02 87.66.142.201

Hudlaa unen yarij ard tumnii setgeliug erguulehgui bol hotiin dargiin suudlaas unah geed getsuudj bgan bna da

Avatar

Зочин 2021-02-02 103.80.210.183

сумъяабазараас богд уулыг бүтнээр нь гуйвал өгөх нь ээ дээ.

Avatar

Зочин 2021-02-02 124.158.107.35

газрын зөвшөөрлийг тийм хурдан шийддэг зүйл биш дээ, түүний оронд зөвшөөрөлгүй газар эзэмшсэнүүдийг нэн даруй шийдэх ёстой

Avatar

Ner 2021-02-02 192.82.64.208

Сайхан л юм ярьж байна, юм хийх гээд байгаа бол эхлээд Green art нэртэй хотгоны үйл ажиллагааг очоод шалгачаад юм яривал яаж байна? 2020 оны 9 сард орох ёстой байсан барилга одоо хүртэл болоогүй. Захиралтай нь уулзаад ярих гэхээр нөгөөх нь чи миний ахыг мэдэх үү гээд хуцаад сууж байдаг. 5 сараас 10 сар хүртэл ямар ч ажил хийгээгүй хэрнээ, хүлээлгэж өгөх болохоор захиалагч нарын алданги нь төлөхгүй цар тахал гэж хуцах байлгүй. Хүн болгон ярьж чадна, хийнэ гэсэн ажлаа хий.

Avatar

Зочин 2021-02-02 103.212.118.189

sumkaaaaa mini niislel der buugnurchhsun bga naad gazariinhaaa asuudaliig shideecheee, dunkuuu hijig mineeeeee, esvel chaddagt n ajilaa ug3, demii unen hudlaa hutsaj bhaar3

Avatar

Зөв 2021-02-02 103.212.118.22

Тэгвэл сайн л байна. Газрын албаныханы олдог хэд нь багасах юм байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж