Дорнод аймагт 500 гаруй хүний давтан шинжилгээг гэрээр нь очиж авчээ

Хуучирсан мэдээ: 2021.02.02-нд нийтлэгдсэн

Дорнод аймагт 500 гаруй хүний давтан шинжилгээг гэрээр нь очиж авчээ


Монгол улсын Онцгой комиссын зөвшөөрсөнөөр,
Дорнод аймгийн Онцгой комиссын шийдвэрээр нь 01-рсарын 23-26-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотоос 14 автобусаар нийт 585 иргэнийг аймагтаа татан аваад байгаа юм. Татан авалтаар ирж байгаа иргэдийг Монгол улсын Онцгой комиссоос гэрт нь тусгаарлан ажиглах чиглэлийн дагуу 7-14 хоногийн хугацаатайгаар гэрийн тусгаарлалт ажиглалтад авч  мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллаж байна.


Аймгийн Онцгой комиссын 2021 оны 11 дүгээр хуралдааны шийдвэрээр үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж татан авалтаар ирсэн иргэдийн давтан шинжилгээг тусгайлан бэлтгэсэн тээврийн хэрэгсэл
тэйгээр гэрийн хаягаар очиж, авч байна. Иргэдээс авах давтан шинжилгээг 2021 оны 01 дүгээр сарын 30-ний өдрөөс эхлүүлж Хэрлэн сумын хэмжээнд304 иргэн, хөдөөгийн сумдад 49 иргэнд давтан шинжилгээ хийж, хариу бүгд СӨРӨГ гарчээ. Давтан шинжилгээ авах ажил үргэлжилж өнөөдөр /2021.02.01/-ний байдлаар Хэрлэн суманд 164, бусад суманд 41 иргэнээс давтан шинжилгээ авчээ. Шинжилгээний хариуг иргэдийн гар утсаар болон цахимаар илгээж мэдээллэн ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж