Малд яваад сураггүй болсон хүү Улаанбаатарт гар утсаар дуудлага хийжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.02-нд нийтлэгдсэн

Малд яваад сураггүй болсон хүү Улаанбаатарт гар утсаар дуудлага хийжээ

Малд яваад сураггүй болсон хүү Улаанбаатарт гар утсаар дуудлага хийжээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баяны-Энгэр хавчуу” гэдэг газар, сумын төвөөс хойд зүгт найман км-т иргэн А нь  нэгдүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 01:31-ний өдрийн 01:03 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн 5 дугаар анги, цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд хоёрдугаар сарын 01-ний өдөр иргэн А /16 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус багийн “Баян-Уул”, Нарстай гэдэг газарт зургаан км-ын тойрогт зохион байгууллаа. Эрлийн явцад тухайн иргэн нь нэгдүгээр сарын 30-ны өдрийн 20:13 цагт үүрэн холбооны Скайтел ХХК-ийн гар утсаар Улаанбаатар хотод яриа хийсэн нь Цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон тул эрэн хайх ажиллагааг зогсоосон. Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
11
ХахаХаха
11
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж