Меланиа Трамп нөхрөө үргэлж магтаж, зоригжуулдаг

Хуучирсан мэдээ: 2021.02.02-нд нийтлэгдсэн

Меланиа Трамп нөхрөө үргэлж магтаж, зоригжуулдаг

Меланиа Трамп нөхрөө үргэлж магтаж, зоригжуулдаг

АНУ-ын тэргүүн хатагтай асан Меланиа Трамп нөхрийнхөө сонгуулийн сурталчилгааны үеэр тавьсан илтгэл бүрийнх нь дараа бусад хүнээс урьтан хамгийн түрүүнд залгаж, хэчнээн гайхалтай, агуу байсныг нь сануулан магтаж, урам хайрладаг байжээ.

Түүний дотны найз 50 настай Стефани Уйнстон Уолкофф сэтгүүлд ярилцлага өгөхдөө Меланиаг үргэлж нөхөрлүүгээ залгаж, магтаал, урмын үг харамгүй хэлдэг байсан хэмээн ярьжээ. Тэрбээр “Миний ойлгосноор нөхөрлүүгээ залгаж, хэчнээн гайхалтай агаад агуу гэдгийг нь сануулах бол Меланиагийн хайраа илэрхийлэх арга байсан. Илтгэл болгоных нь дараа Трампын утсанд хамгийн түрүүнд очдог дуудлага бүр Меланиагийнх байсан. Тэрбээр яг л даргаасаа ярих зөвшөөрөл авж байгаа мэт яриагаа “Сайн уу хонгор минь, яаж хэлдэг юм билээ” хэмээн эхлүүлдэг байлаа. Хэдийгээр 2020 онд болсон сонгуулийн сурталчилгааны үеэр хатагтай Трамп хэд хэдэн үйл ажиллагаан дэр очоогүй ч тэр бүртээ Цагаан ордноос нөхрөө дэмжиж байсан. Тэрбээр нөхрөө зөвхөн магтаад зогсохгүй үйл хөдлөл бүрийг нь зоригжуулж өгдөг байсан юм. Меланиа яг тийм л хүн” хэмээн ярьжээ.

Уолкофф өнгөрсөн оны есдүгээр сард Цагаан ордонд ажилласан дурсамжаараа “Меланиа бид хоёр” нэртэй ном бичиж хэвлүүлсэн билээ. Тэрбээр номондоо Меланиагийн туслах байсан дурсамжуудаасаа гадна тэргүүн хатагтайн зан авирын талаар олон зүйл бичжээ. Жишээлбэл, Меланиа трамп дэлгэцээр харагддагаасаа илүү ичимтгий, даруухан хүн гэнэ.

Цахим орчинд хатагтай Трампын нөхөртэйгөө хөтлөлцөхөөс татгалзан гараа татаж авч байгаа хэд хэдэн бичлэг цацагдсанаас болж хүмүүс тэдний хайр сэтгэл асуудалтай болжээ хэмээн таамаглах болжээ. Гэвч Уолкоффын хэлснээр тэдний хайр гал цогтой хэвээрээ бөгөөд Меланиа өөр зүйлд сатаарсандаа л гараа татаж авдаг байсан гэнэ. Тэрбээр “Би ч эхэндээ сайн анзаардаггүй байсан. Гэхдээ тэдний өөд өөдөөсөө харж байгааг сайн ажиглавал тэдний нүднээс өөр юу ч биш, зөвхөн хайр гэрэлтдэг” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж