&#34Сансар цом&#34 уламжлал болон зохиогдоно

Хуучирсан мэдээ: 2016.04.03-нд нийтлэгдсэн

&#34Сансар цом&#34 уламжлал болон зохиогдоно

Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойд зориулсан Ахмадын Футзалын "Сансар цом" тэмцээний техникийн зөвлөлгөөн, сугалааны ажиллагаа 2016 оны 4 дүгээр сарын 01-нд боллоо. Уг үйл ажиллагаанд МОНН-ийн тэргүүн, ЗХУ, Монгол улсын баатар, Сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол Улсын сансрын нисэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор М.Ганзориг, МХБХ-ны Ахмадын зөвлөлийн дарга Цэвэл, МССМХолбооны Дэд Ерөнхийлөгч, ОУХМастер, ОХУ-ын Буриад Улсын биеийн тамирын гавъяат ажилтан Б.Доржпалам, Одон орон Геофизикийн Хүрээлэнгийн захирал, доктор профессор С.Дэмбэрэл, МХБХ-ны Техникийн хэлтсийн мэргэжилтэн ДХБХ-ны шүүгч Хаш-Эрдэнэ нар оролцлоо. Тэмцээний 37-42 насанд 6 баг, 43-48 насанд 9 баг, 49-59 насанд 10 баг, 60-аас дээш насанд 3 баг оролцохоор боллоо. Тэмцээн МХБХ-ны Футзалын ордонд 4 дүгээр сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд явагдана.

 

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж