Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Төрөлт буурчээ

Үндэсний статистикийн газраас оны эхний долоон сарын нийгэм эдийн засгийн тойм мэдээллийг гаргажээ. Энэ талаарх мэдээллээ өнөөдөр 11 цагаас статистикчид танилцуулах юм байна. Улсын хэмжээнд амьд төрсөн хүүхдийн тоо  оны эхний долоон сарын байдлаар 39227 болж, өмнөх оны мөн үеийнхээс 874 хүүхдээр буюу 2.2 хувь, амаржсан эх 39063 болж, 911 эхээр буюу 2.3 хувиар тус тус буурчээ. Энэ оны 7 дугаар сард 5661 хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн сарынхтай харьцуулахад 374 хүүхэд буюу 6.2 хувиарбага байна. Түүнчлэн улсын хэмжээгээр нэг хүртэлх насандаа 791 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс зургаан хүүхдээр буюу 0.8 хувиар, эхийн эндэгдэл 16 болж, 10 эх буюу 38.5 хувиар тус тус буурч, 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 215 болж, 93 хүүхэд буюу 76.2 хувиар нэмэгдсэн байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж