Улаанбаатарт 16 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2021.02.02-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 16 градус хүйтэн байна

Улаанбаатарт 16 градус хүйтэн байна

Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өөдөртөө Хэнтэйн уулсаар ялимгүй цас орно. Ихэнх нутгаар салхи  баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж