Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өөдөртөө Хэнтэйн уулсаар ялимгүй цас орно. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ