"ХӨСҮТ-ийн хариуцлагагүйгээс эрүүл мэнд, санхүүгээр хохирлоо" | News.MN

"ХӨСҮТ-ийн хариуцлагагүйгээс эрүүл мэнд, санхүүгээр хохирлоо"

"ХӨСҮТ-ийн хариуцлагагүйгээс эрүүл мэнд, санхүүгээр хохирлоо"

"ХӨСҮТ-ийн хариуцлагагүйгээс эрүүл мэнд, санхүүгээр хохирлоо"

Ясны хорт хавдартай 16 настай С.Ханатбек хүү яаралтай хагалгаанд орохоор тусгай үүргийн онгоцоор өнгөрсөн Бямба гаригт Монголоос явжээ. Турк улсыг зорихын өмнө ХӨСҮТ-д 150 мянган төгрөгөөр Covid-19 халдварын шинжилгээ өгч, тодорхойлолт авсан байна. Гэвч ХӨСҮТ-ийн эмч, ажилтан  шинжилгээний хариуг "negative", "positive" гэсэн олон улсын стандартаар бус, "Not detected" гэж бичээд зогсохгүй тухайн хүүхдийн нэр, төрсөн он, сарыг нэрийг алдаатай бичжээ.

 Энэ хариуцлагагүй үйлдлээс болж хүнд өвчтэй хүү транзит нислэгт сууж чадалгүй саатаж, хоног хугацаа алдсан байна. Ингээд хүүгийн авга ах Х.Өнерээс зарим зүйлийг тодруулахаар утсаар холбогдлоо.


 -ХӨСҮТ-ийн эмч, ажилтан дүүгийнх нь шинжилгээний хариу болон нэр, төрсөн он, сарыг нь алдаатай бичсэн гэлээ. Тус төвийн зүгээс алдаагаа засч, гэр бүлтэй нь холбогдсон уу?  

-Миний дүү С.Ханатбек 2020 оны гуравдугаар сард эмчилгээ хийлгэж эхэлсэн. Монголдоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэд хэдэн удаа хагалгаанд орж, химийн эмчилгээ хийлгэж байсан. Сөүл-Доха-Истанбул чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнгөрсөн Бямба гаригт буюу нэгдүгээр сарын 30-нд Монголоос явж, Сөүл хотын Инчеон нисэх буудалд гацсан. Уг нь нэгдүгээр сарын 31-ний шөнө 00:00 цагт Истанбулын онгоцонд суух ёстой байсан ч бичиг баримтын зөрчилтэй гээд ХӨСҮТ-ийн алдаанаас болж онгоцондоо сууж чадаагүй.

Би өнөөдөр /2021.02.01/ ХӨСҮТ-ийн эмч нарын гаргасан алдааг нь залруулж, бичиг баримтыг нь и-мэйл хаягаар явууллаа. Би дахин С.Ханатбек хүү эцэг ,эхийн нэр дээр онгоцны тийз бичүүлж, түр байрласан буудлын зардлаа нэмээд 4.8 сая төгрөг төлсөн. Эмч мэргэжилтнүүдийн хариуцлагагүй байдлаас болж, дүү маань хоног хугацаа алдаж, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирлоо. Дүү маань өвчин намдаах тариа хийлгэхгүй л бол өвчин нь зовиурлаж, хүнд байгаа. Замдаа байнгын өвчин намдаах лаа хэрэглэж байна.

-ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтан, удирдлагуудтай уулсан уу?

– Би өдөржингөө энэ асуудлын араас явж, саяхан гэртээ орж ирлээ. Манайх Ховд аймагт байдаг юм. Өнөөдөр нутаг буцах гээд байж байна. Би ХӨСҮТ-ийн удирдлагуудтай холбогдож чадсангүй. Намайг ХӨСҮТ-д очиход эмч, дарга нар нь гарч ирээгүй. Нэг асрагч явуулсан байсан.

Тэр хүнд холбогдох бичиг баримтаа өгч, нэг цаг гаруй хүлээсний дараа н.Мягмарсүрэн гэдэг эмч надад бичиг баримт засч, өгсөн. Манай гэр бүл үнэхээр гомдолтой байна. Энэ хэцүү цаг үед эрүүл мэнд, эдийн засгаар хохироож байгаа учраас Эрүүл мэндийн яаманд өргөдөл гомдол гаргана.

-Одоо дүүгийнх нь биеийн байдал ямар байна вэ?  

-Бид дүүгийнхээ онош тодруулж, химийн эмчилгээ хийлгэхээр арванхоёрдугаар сарын 5-нд тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотод ирсэн. Хавдар судлалын үндэсний төвд гурав хонож, шинжилгээ өгөхөд “Хорт хавдар биш байна” гэдэг бичиг өгсөн. Дүү маань өмнө нь хоёр ч удаа Гэмтэл согог судлалын үндэсний төвд гарынхаа мөрөнд хагалгаа хийлгэсэн. С.Ханатбек хүү анх 2020 оны гуравдугаар сард өвдөж, тавдугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаа хийлгэж байлаа.

Тэгээд нутаг буцаад өвчин нь намдаж өгөхгүй аравдугаар сард дахин хотод ирж, ГССҮТ-д дахин хагалгаанд орж байсан юм. Арваннэгдүгээр сарын 13-нд хөл хорио тогтоож байхад нутаг буцаж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэд хоног хэвтэн эмчлүүлсэн. Аймгийн эмч нар дахин хот явах шаардлагатай гэсний дагуу арванхоёрдугаар сарын 5-нд Улаанбаатарт ирсэн.

Тэгээд бид Улсын төв хоёрдугаар эмнэлэгт үзүүлж, хагалгаа хийлгэн, шинжилгээ авснаар ясны хорт хавдартай гэдэг хариу гарсан. Заавал химийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ингэхдээ оношийг баталгаажуулж, тэрний дагуу эмчилгээ хийх хэрэгтэй гэсэн. Бид хувийн эмнэлэгт 820 мянган төгрөгөөр шинжилгээ өгч, оношоо баталгаажуулсан. Хариу нь 72 цагийн дараа гарсан юм.

-С.Ханатбек хүүгийн эмчилгээний зардалд зориулан хандивын аян өрнүүлжээ. Эмчилгээний зардал нь бүрдсэн үү?

-Бид өмнө нь хэд хэдэн удаа эмнэлэгт хагалгаа хийж, онош тодруулахаар эмчилгээ хийлгэсэн учраас санхүүгийн боломж хомс байсан. Сүүлдээ хандивын аян хүртэл зохион байгуулсан. Сайхан сэтгэлд хүмүүсийн хандиваар 60 орчим сая төгрөг цугларсан.

Хүүгийн маань эхний дөрвөн курс эмчилгээнд 40 мянган ам.доллар буюу 114 сая төгрөг хэрэгтэй болж байгаа. Үүнд туяа болон хагалгааны төлбөр ороогүй гэнэ. Ерөнхийдөө бидний тооцоолсноор 80 мянган ам.долларын зардал гарахаар байгаа.

Эмч нар хүүгийн хорт хавдар бусад эрхтэнүүдэд үсэрхийлэх магадлалтай гэж хэлсэн. Манай хүүг эмчлэхээр Турк улсын “Мемориал Анкара” эмнэлгийн хүүхдийн хавдарын профессор Ахмет Демир эмч хүлээж авахаар болсон.

А.СҮРЭН          

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Amar 2021-02-02 66.181.189.55

Хариуцлага тооцохгүй бол ард иргэд эрүүл мэнд.эдийн засаг.санаа сэтгэлээр хохироод байна шүү.

Avatar

Монгол улсын иргэн 2021-02-02 202.9.46.87

ЭМЯ тэр дундаа ХӨСҮТ шинжилгээг мэргэжлийн түвшинд хийж чадахгүй байгаа учир гадуур короно эрчимтэй тахлаа. Хэдэн мянгаар нь шинжилхэд бүгд сөрөг гарч байж яагаад энд тэндгүй короно илрээд байгаа юм бэ. Өөрсдөө цалин хангамжаа нэмэхийн тулд нэг хүнд 7-8 сая төгрөгийн эмчилгээ хийж байна гэж худлаа мэдээлж мөнгө л авахаас өөр зүйлгүй эмч нар байна. Шүүх эмнэлгийн лабораториор төлбөрийг нь өгөөд зөв хийлгээч дээ. Баахан мөнгө ярьсан хүмүүс. Ийм эмнэлэг, ЭМЯ-тай монгол улс коронотоно доо.

Avatar

Зочин 2021-02-02 211.36.159.114

Mongoliin kazak bol mongol hvmvvs adilhan nvvdelchid ungursun zuunii kazak odoogiin kazakuudaa yalgaj har orkuud

Avatar

Зочин 2021-02-02 69.47.44.250

ene ugaasaa hudalaa hor hutgasan niitlel baina moroor ni moshgood moriig ni samjuul!

Avatar

Зочин 2021-02-02 172.58.141.116

Tiim baina

Avatar

Зочин 2021-02-02 103.26.195.240

Энэ эмнэлгийн эмч нар чинь яаж цорсон хүмүүс байнаа дандаа л эмнэлэг эмч ажилчдын буруугаас хохирсон,нас барсан явдал гараад бхын.Арай дэндүү юмаа

Avatar

Зочин 2021-02-02 192.82.74.114

Эоүүл амьдрах арга алгаа хүүхдүүд хар багаасаа хорт хавдар тусаж байна. Хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй байна. Утаанаас болж маш олон хүүхэд хорт хавдартай болж байна. Үнэхээр өрөвдмөөр эмгэнэлтэй

Avatar

Zoshin 2021-02-02 202.9.40.109

Uursduu harahgui yasan ym geh cin buruu shvv emnelgiin baiguullaga hunii eruul mendiig hamgaaldag undur hariutslagatai salbar baij iim aldaa gargah ni buruu! Bas en huuhed ar ger luu ni dairaad baigaa humuus yamar jalga downii uzeltei ym be! Bas angliar bichij baigaa ym chini gj umuurch bga humuuse bolij uz iimhen ym angliar bichij chadahgui meregjilten bn gjude. Angliar alban ysnii hariu awah gj l 150k tulj husut-d ugch baigaa shv

Avatar

Kazakstan ruugaa z**l!!! 2021-02-02 202.55.188.44

Bitgii hutsaaa uursduu shalgaad avahad yasiin. Mongol hel suraagui bol hohi chin gedgiin. 70, 80 jil mongold amidarchaad albaar mongol hel surdaggui muusain muslim shashintai tsagaachid. Bayan-Ulgiid ochson mongolchuudiig gaduurhaad deerelheed deeremdeed zoddog, yum asuuhaar mongol hel medehgui geed yu ch helj ugduggui baliar humuus Kazakstan ruugaa z**l!!!

Avatar

Z.A.I.L!!! Z.A.I.L!!! Z.A.I.L!!! 2021-02-02 202.55.188.44

Z.A.I.L!!! Z.A.I.L!!! Z.A.I.L!!!

Avatar

n**** 2021-02-02 103.26.194.160

Zov helj. Olgiid mongol huniig ih deerelhdeg shuu lalruud.

Avatar

Зочин 2021-02-02 122.201.24.35

Зардлыг нэр болон бусад зүйлсийг баримтад буруу бичсэн хавдар судлалын үндэсний төвөөр төлүүл

Avatar

zochin 2021-02-02 202.131.251.130

Mongoloor bish hasgaar bichsen yum bol mongol emch nariin buruu gej yu baihav dee. Oorsdoo mongol heleer bichij ogoh n yasan yum. Eh orond min amidarch baij mongol heleer bichihgui, yarihgui tomrood baihaar iim zoruu garalgui yadag yum. Oorsdoo buruutai.

Avatar

Зочин 2021-02-02 150.129.142.49

Хүүшээ өөрсдөө нэр ус, төрсөн өдрөө сайн хардаггүй юм уу! Хаа хол явж байж шинжилгээний бичгээ нягталж харахгүй. Өөрсдийнх нь ч бас хариуцлагагүй байдал харагдаж байна штэ. Юм л бол эмнэлэг эмнэлэг гээд л.

Avatar

Зочин 2021-02-02 150.129.142.49

Хүүшээ шинжилгээний бичгээ өөрсдөө сайн нягталж харахад яадаг юм бэ! Төрсөн он сар өдрийг нь харалгүй хаа хол оччихоод буруу бичсэн гээд байдаг. Цаанаасаа ямар бичиг шаардсан яасан ийсэн гээд сайн судалж, хариуцлагатай хандахгүй байж шууд л эмнэлэг рүү дайрах юм аа цццц

Avatar

Зочин 2021-02-02 202.55.188.44

Uu kazak baisiimuu tegvel mongolchuud bid sanaa zovoh heregguim baina

Avatar

Зочин 2021-02-02 66.181.161.73

Ямар муухай үндсэрхэг н**ш вэ?чи .Чамд өвчин зовлон ирэхгүй юу .Ямар арилчихсан дотортой гөлөг вэ? Чамайг сайн сайхан явахыг чинь харах юмсан.

Avatar

Lalriin hasguud 2021-02-02 103.26.194.160

Hasguud mongol hunii toloo handiv orgoj sanaa zovoh hunuus bishee. Hujaagas zugtaj irsen yum bolohoor tednees hed davsan muu sanaatai humuus.

Avatar

Зочин 2021-02-02 69.47.44.250

bichig barimtaa nyagtalj ayan zamdaa beldeh chini chinii ta nariin uureg chadaagui bol muu l baina! duud chini hurdan edgerehiig husie!

Avatar

Зочин 2021-02-02 192.82.66.172

Buh zuiliig busad ruu chihej bh yum daa. Medeelliin tentsvertei baidal ene ter ni yasan yum be setguulchdee!!

Avatar

аанхн 2021-02-02 123.224.7.128

казакууд их заргачаа тэгж байгаад өөрсдөө нэр усаа шалгаж болдоггүй юм ууҮ өөрсдөө буруугүй. Буруу бүхэн бусдынх . Хамгийн эхлээд л өөрсдөө нэр усаа шалгасан бол тэгтлээ шатахгүй ш дээ.

Avatar

Зочин 2021-02-02 103.10.23.171

Бас л нөгөө эрүүл мэндн салбар энд хатуу гар хэрэгтэй бна

Avatar

Зочин 2021-02-02 192.82.67.231

ХӨСҮТ-ээр хохиролыг нь яаралтай гаргуулж өгөх хэрэгтэй. Мөн буруутай хүмүүст хариуцлага тооцож бухимдаж буй хүмүүст даруй хариу өг. Шат шатандаа хариуцлагатай байялдаа.

Avatar

Зочин 2021-02-02 69.47.44.250

ted nar ner us bichig barimtaa shalgaagui uchiraas uu?

Avatar

Бат 2021-02-02 202.55.191.40

Зүгээр л шүүхэд өг бүх нотлох баримтуудаа сайн хавсаргаарай, энэ хүнд цаг үед өвчтэй хүнээр ингэж тоглож болохгүй ээ. Гадаадад байсан бол ял авахаар хэрэг шүү

Avatar

Irgen 2021-02-02 66.181.183.112

Shine saidad ni gomdol gargaj hohirloo toluuleh heregtei

Avatar

Зочин 2021-02-02 69.47.44.250

baga shig soliorooroi!

Avatar

Зочин 2021-02-02 124.158.94.87

Ийм хариуцлагагүй ажилчдыг шат шатанд нь бүгдийг нь зайлуулах хэрэгтэй. Энэ хүүгийн хохиролыг барагдуулж өгнө үү. Хариуцлагагүй малнуудаас болоод хүү хохирох ёсгүй!!!

Avatar

Зочин 2021-02-02 69.47.44.250

hol ochij h*** bichig barimt ner usaa nyagtalj shalgah heregtei shdee ta nar!

Avatar

Иргэн 2021-02-02 192.82.75.135

Хариуцлага тооцооч ээ Шүүхэд өг Цагаан халаад нөмөрсөн хүний мөсгүй хүэий эрүүл мэнд эмь насыг мөнгөөр үнэлдэг эмч эмнэлнийн ажилтнууд их болсон шүү Ганц хариуцлага чанга иргэд ийм байдэлтай эвлэрэхгүй байх ёстой

Avatar

Хариуцлага тооцох 2021-02-02 202.21.108.14

150к аваад шинжилгээ хийж байгаа бол яадаж гадаад паспорттой нь тулгаад шалгаад өгчихгүй. ХӨСҮТ анх удаа казак хүний нэр бичиж, анх удаа гадагшаа өвчтөн илгээж байгаа биш дээ. Иргэний үнэмлэх хараад PCR шинжилгээ авдаг биздээ.

Avatar

zochin 2021-02-02 202.131.251.130

irgenii unemleh deerhi neriig haraad bichsen n gadaad passport deerhees useg zorson yum baina. Hosut-d zovhon irgenii unemleh harj bichdeg.

Avatar

Зочин 2021-02-02 202.179.27.140

худлаа

Avatar

Зочин 2021-02-02 103.206.195.28

Заавал хариуцлага тооцож, хүүгийн болоод гэр бүлийн сэтгэл санаа, санхүүгийн хохирлыг барагдуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-02-02 150.129.143.105

Өөрсдөө тэгж бичсэн нь үнэн бол ямарч аргагүй юмдаа.

Avatar

Зочин 2021-02-02 202.9.46.122

Өөрсдөө нэрээ бичиж өгөхдөө монголчилоод бичсэн байсан гэсэн мэдээ тв-р ярьж байсан даа тэгээд паспорттой нь зөрчихсөн бололтой

Avatar

Зочин 2021-02-02 73.72.234.201

монголд амьдарч байгаа бүх хүн нэрээ криллээр л бичнэ ш дээ, иргэний үнэмлэх дээрх нэрээрээ л явна, юун монголчлох.

Avatar

zochin 2021-02-02 202.131.251.130

gadaad passportaa ogch bichuuleegui bol irgenii unemleh, gadaad passportiin ner zoruuteig HOSUT.iin emch medeh argagui, irgenii unemelh deerh nereer bichne, hariu bol ugaas positive, negative gej bish Coronavirusiin 3 gene not detected gej bichigddeg.

Avatar

irgen 2021-02-02 192.82.64.208

Ийм байж арай болохгүй шүү, өөртөө л итгэхгүй бол болохоо байжээ, гэхдээ мэдрэмжтэй дарга цэргүүд нь ядахдаа хохирсон мөнгийг нь нэн даруй шийдэж өгөөсэй ??????????????????????

Avatar

Зочин 2021-02-02 202.131.225.197

Заавал хариуцлага тооцох ёстой , хохиролоо барагдуулах нэхэмжлэл гаргах хэрэгтэй хэрэг бн.

Avatar

Эмч хүн 2021-02-02 64.119.23.203

Өөрсдөө бас бичиг цаасаа хянахад
яасын. Казак нэрийг яаж ч бичих юм мэдэхгүй. Төрсөн он сараа ядаж анзаардаггүй юмуу? Түмэн олон шинжилгээ хийж байхад. Дандаа эмнэлэг буруутай гэх гэж

Avatar

Зочин 2021-02-02 103.10.22.40

Manaihan hunii umnuus ajil hiij bga um shg, uchnuun hunii um hiij baihad aldaj boldogguimuu geh iim ylarhsan baidlaa boliosoi icheesei!!! Ajil bol ajil heden hunees shinjilgee avah hamaagui!!! 100% zuv aldaagui hiih n ugaasaa uureg!! Teneg uher mongol

Avatar

Зочин 2021-02-02 66.181.161.37

Yag uneniig helhed uursduu mash sain shalgaj avah yostoi shyy

Avatar

Зочин 2021-02-02 192.82.74.235

Заавал хариуцлага тооцох ёстой хэрэг бн.

Avatar

Зочин 2021-02-02 139.5.217.245

ЭМЯ энэ хүүд мөнгө гаргаж өгөөсэй дээ

Avatar

Зочин 2021-02-02 139.5.217.245

хурдан эдгээрэй

Avatar

bklt 2021-02-02 103.80.211.207

БИД ЯАЖ АМЬДРААД БАЙНА ДА…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж