Оросуудын 65.1 хувь нь Путинд итгэдэг

Хуучирсан мэдээ: 2021.02.02-нд нийтлэгдсэн

Оросуудын 65.1 хувь нь Путинд итгэдэг

Оросуудын 65.1 хувь нь Путинд итгэдэг

“Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төв”-өөс явуулсан санал асуулгаар оросуудын 65.1 хувь нь Ерөнхийлөгч Путинд итгэдгийг тогтоожээ. Санал асуулгад оролцогчдоос улстөрчдийн жагсаалтаас хэнд нь итгэдгээ сонгохыг хүсэхэд 65.1% нь Ерөнхийлөгч Путинд итгэдэг, 30.5% нь түүнд итгэдэггүй гэж хариулсан байна.

Мөн санал асуулгад оролцогчдын 61.1% нь Путины үйл ажиллагааг хүлээн зөвшөөрдөг гэж хариулсан бол 28.7% нь хүлээн зөвшөөрдөггүйгээ илэрхийлжээ. Энэхүү санал асуулгыг 2021 оны нэгдүгээр сарын 18-наас 24-ний хооронд явуулсан бөгөөд 18-аас дээш насны хүмүүсийг хамруулсан байна.

Санал асуулгад оролцсон нийт 11.2 мянган хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон, суурин утас болон үүрэн сүлжээгээр холбогдон ярилцжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж