Засгийн газрын зүгээс дотоодын бизнесээ таг зогсоочихгүйн тулд хөл хорионы дэглэмийг сулруулах бодлого барьж буй ч сүүлийн өдрүүдэд эх үүсвэр нь тодорхойгүй цар тахал нийслэлд дэгдсэн нь дахин хөл хорионд оруулах тухай хөндөх болсон. Эдийн засаг чухал ч халдварыг нийслэлд амьдарч буй 1.5 сая хүний асуудал болгож, халдварын цар хүрээг томруулахгүй байх ёстой. Мэргэжлийн 20 байгууллагын хийсэн эрсдэлийн үнэлгээгээр Улаанбаатар хотод тархсан халдвар нийт иргэдийн дунд тархах магадлал маш өндөр гарсан. Тиймдээ ч хөл хориог 16 хоног сунгах саналыг гаргаад байна.
Судалгаагаар “Сар шинийн баярын өдрүүдэд буюу 2021 оны хоёрдугаар сарын 6-21-ний өдрүүдэд 16 хоногийн хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлвэл иргэдийн дунд халдвар тархах эрсдэл 90 гаруй хувиар буурна” гэжээ. Хэрэв эдгээр өдрүүдэд хөл хорионы дэглэмийг сулруулбал гуравдугаар сард цар тахлын халдвар нийтийн дунд тархах маш өндөр эрсдэл хүлээж буй.
Иймээс Засгийн газар хөл хориог сунгах болов уу гэсэн таамаг байна. Өчигдөр /2021.02.01/ ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллээр 35 хүнээс халдвар илэрсэн.
УОК-ын дэргэд бүрдсэн судалгаа шинжилгээний багийн эрдэмтэн МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих “Энэ долоо хоногийн Бямба гаригаас буюу хоёрдугаар сарын 6-21-нийг дуустал 16 хоногийн хөл хорио тогтоох хэрэгтэй. Хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 3000 болж, ачааллаа дийлэхгүйд хүрнэ. Тэр үед хүнд өвчтөнийг эмчлэх, хөнгөнийг гэрт нь хязгаарлах гэхчилэн олон улсын жишигт орно. Тэгвэл нийт өвчлөгчдийн хоёр хувь нь амиа алдах тооцоолол бий. Хэрэв хөл хориог 14 хоногоор тогтоовол эмнэлгийн ачааллыг 1000 орчимд барина. Нас баралтын түвшин бага байлгаж чадна. Хөл хориог тогтоовол маш чанартай, зохион байгуулалттай хийх ёстой” гэв.
Харин шинээр бүрэлдсэн УОК, Шадар сайд, Засгийн газрын зүгээс "Хөл хориог урт хугацаагаар тогтоох нь эдийн засгийг улам дордуулна" гэсэн байр суурьтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөл хориог удаан хугацаанд үргэлжлүүлбэл дөрөвдүгээр сарын 1 гэхэд 500 мянган ажлын байр эрсдэлд орох тооцоог гаргажээ.
Нөгөө талаас хатуу хөл хорионы уршгаар хувийн хэвшлүүд ажиллах боломжгүй болж, эдийн засаг хүндэрч байгааг анхаарлаас гадуур тавьж болохгүй. Тиймээс аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллахыг хичээнэ гэдгээ шинэ Засгийн газар илэрхийлсэн байна.
Бизнес эрхлэгчид 2020 оны арваннэгдүгээр сарын 12-оос арванхоёрдугаар сарын 1 хүртэл 152900 ажлын байрыг цомхотгосон. Харин гуравдугаар сарыг хүртэл үргэлжлүүлбэл хагас сая хүн ажлын байраа алдана гэдгийг тухайн үед мэдээлж байв. Орлогогүй болсон аж ахуйн нэгжүүд цалингаа тавьж чадахгүйн улмаас ийнхүү ажлын байраа цомхотгохоос өөр аргагүйд хүрсэн гэдгийг МҮХАҮТ мэдээлсэн билээ. Хэрэв хатуу хөл хориог энэ хэвээр үргэлжлүүлэхээс өөр аргагүй бол Засгийн газар хувийн хэвшлээ дэмжсэн эдийн засгийн арга хэмжээ хэрэгжүүлэх, зарим үйлчилгээг хүргэлт рүү шилжүүлэх шаардлага ч тулгарч буй юм. Covid-19 цар тахлыг үндэсний хэмжээний асуудал болгохгүйн тулд Засгийн газар шинжлэх ухаанд суурилсан, дотоодын нөөцөө зөв тооцсон, эрсдлийг харсан зөв шийдвэр гаргах шаардлага тулгараад байна.
Э.БУРАМ
Хэрэгтэй 2021-02-02 103.212.119.235
Хориод хориод юу болов ?. Бөөн бөөнөөрөө гарч ирээд сүйтгэх гэж байгаа биз дээ. Тал талдаа анхаараад нийгмийг явуулж л байсан нь дээр.. Өвчлөл хүрвэл та өөрөө хариуц гэсэн тогтолцоог хэрэгжүүлэх хэрэгтэй.
Зочин 2021-02-02 185.253.121.8
90% буурч байвал хөл хориогоо баярын амралтаар чангатгах хэрэгтэй
Зочин 2021-02-02 109.70.100.51
>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
зочин 2021-02-02 192.82.64.190
Эрүүл байвал учир нь олдоно. Гэхдээ орлого, мөнгө төгрөггүй үхлээ гээд байгаа хирнээ дэлгүүр хоршоогоор дүүрэн хүн байна. Тэгэхээр арай ч өлсөж үхэхээргүй байгаа юм биш үү? Эрүүл мэндээ бодсон нь илүү дээр байх өө
Зочин 2021-02-02 64.119.20.107
За тэр харж байна уу, та нар? Цаана чинь ковидоор хүн үхээд эхэллээ!!!! Өчигдөр 4 хүн ковидоор нас барсан байна!!! Эдийн засаг-хүний амь нас хоёрын аль нь чухал вэ гэдэг тулгалтад тулаад ирлээ бид!!! Мэдээж эдийн засаг эрүүл, амьд хүнд л хэрэгтэй!! Яаж ч ядуурч байсан амьд байх нь арай илүү хэрэгтэй биз дээ??? Эсвэл ганц удаа цадталаа идэж, тасартлаа ууж аваад үхсэн нь дээр үү???
Зочин 2021-02-02 202.55.188.44
4 hun uchigdur 1 udurt l uhchij baigaamuu? Yamar aimar yum be
Зочин 2021-02-02 202.9.46.248
hudlaa tsuurval torguulitai shuu. mongol ulsad haldvar tarhsanaas hoish niit uhsen hunii too 4
Зочин 2021-02-02 122.201.19.99
Teg zogsolt hiigeed. Buh urhuus shinjilgee avaad haldvaraa zogsoovol yasiin. Ediin zasgaa avrah chuhalch gesden hun eruul saruul amid baij ajillah huchin bolno shuu dee
Иргэдийн хувийн ухамсарт үйлдэл л чухал даа 2021-02-02 202.55.188.102
Маскаа зүү, зайгаа барь, гараа угаа, гадуур ажлаасаа бусад зорилгоор, гарцаагүй шаардлагатайгаас бусад тохиолдолд бүү яваа, агааржуулалт сайн хий гээд л хэлэх юм. Үүнийг баримтлаад ажлаа хийгээд мөрөөрөө амьдарцгаа. Улс орон тань ядуу буурай улс. Мөнгө төгрөг тараагаад, хоол хүнс тараагаад явчих тийм өнөдөр хөгжилтэй улс биш. Энэ эрдэмтдийн зөвлөлд нь ангаахын хүн байдаггүй юмуу, физикч л тэнд голлох юм. Хатуу хөл хориогоор энэ шийдэгдэхгүй. Авлигал л цэцэглэнэ. Нөгөө кодоо зарж мөнгө олох гээд
Зочин 2021-02-02 59.153.113.105
нок мэдэхүү? уок мэдэх үү? эрүүл мэнд үү эдийн засаг уу? эсвэл цогц асудал юм уу?
Зочин 2021-02-02 192.82.74.27
10 сар карантиллаа, 2 сар тэг зогсолт хийгээд ямар ч үр дүнд хүрсэнгүй, эдийн засгаа, иргэдийн амжиргааг аллаа. Асуудлыг шалтгааныг олж, үр дүнтэй арга олохгүй хүчээр зогсоовол энэ улс чинь дампуурна гэдгээ мэдэж байгаа байлгүй.
Зочин 2021-02-02 66.181.189.146
Яахаараа ямар ч үр дүнд рүрээгүй байдаг юм. Хөд хорио тогтоогоогүй байсан бол өдийд хэдэн мянган хүн халдвар авч хэдэн зуун хүн үхсэн байх байсныг наад эрдэмтдийн хэлж байгаа тооцооноос баримжаал
цагаан сараар эдийн засаг хасаагүй 2021-02-02 202.55.188.98
цагаан сараар хүн болгон айлаар хэснэ. Угаасаа л амардаг. Эдийн засгийг эргэлт угаасаа л багасдаг. Рүний эргэлт нэмэгддэг шүү дээ. Энэ үед зогсоох зөв
Иргэн 2021-02-02 202.9.46.79
Хатуу хөл хорио тогтоогоод одоо шинэ засгийн газар яаж ажиллахыг харсан дээр өвчин ихсвэл юу эдийн засаг ард түмэн чинь үхээд дууссана.гадаад орныг хараад байхад эдийн засагаа бодсон чинь эргээд хатуу хөл хорио тогтоож бна.арай их тархаагүй байгаа дээрээ хол хориогоо маш хатуу хариуцлагатай хийх хэрэгтэй шүү.
Зочин 2021-02-02 64.119.19.150
Тэг зогсолт хийгээд өрхөөс нэг хүнээс шинжилгээ авч бүх халдвартай хүнийг ялгаад хэвийн амьдралдаа орох хэрэгтэй
Зочин 2021-02-02 202.9.46.248
buh orhoos shinjilgee avbal emleguud achaallaa diilehgui n todorhoi. gaduur tertei tergui bituu tarsan bgaa. hubiin hamgaalaltaa sain hii
Иргэн 2021-02-02 203.91.115.53
Юун хөл хорио вэ
Зочин 2021-02-02 66.181.161.88
Манай улсын эдийн засаг улирлаас маш их хамааралтай. 3-р сар гарангуут зам барилгын ажил эхэлж, түүнийг дагалдаад жижиг бизнесүүд идэвхжинэ. Тийм болохоор одооноос бэлэн байдлаа хангаж, тэг зогсолт хийгээд ч болсон коронагийн дэгдэлтийг зогсоогоод авах хэрэгтэй.
Зочин 2021-02-02 202.55.191.130
durem jurmaa sain barimtlaad yav yun hyazgaarlalt teg zogsolt ve , tenemel duraakuudaas bolj uls oron ail ger ajilch ugui mungu ch ugui bolj duusah ni. huulia changal, durem jurmaa dagahgui baigaa ulsuudiig bari hori.