IKEA компани АНУ-д ой худалдан авч үйлдвэржилтээс хамгаалж байна | News.MN

IKEA компани АНУ-д ой худалдан авч үйлдвэржилтээс хамгаалж байна

IKEA компани АНУ-д ой худалдан авч үйлдвэржилтээс хамгаалж байна

IKEA компани АНУ-д ой худалдан авч үйлдвэржилтээс хамгаалж байна

IKEA брендийн дэлгүүрүүдийн олонхыг эзэмшдэг Ingka групп Жиоржиа мужийн зүүн өмнөд нутгийн 4386 га орчим талбай бүхий ойг худалдан авч, хөрөнгө оруулалт хариуцдаг Ingka Investments салбарынхаа мэдэлд өгчээ.

Тус ойг өмнө нь АНУ даяар нийт гурван сая гаруй га газар эзэмшин хамгаалдаг, ашгийн бус Conservation сан эзэмшдэг байжээ. Тэрхүү сангийн албан ёсны мэдээлэлд дурьдсанаар ой хамгаалах арвин туршлагыг нь харгалзан үзэж дээрх ойг Ingka группэд зарсан гэжээ.

Ийнхүү Ingka групп өдгөө АНУ, Эстони, Латви, Литва, Румын улсуудад нийт 248 мянган га талбай бүхий ойг эзэмшин, хамгаалж байгаа гэнэ. Тэдний ой хамгаалах туршлага, хариуцлагыг олон улсын байгаль хамгаалагчид өндрөөр үнэлж, сайшаадаг аж.

Conservation сангийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч Ларри Селзер “Бид Ingka групптэй хамтран ажиллаж байгаагаа нэр төрийн хэрэг хэмээн олзуурхаж байна. Мөн тэдний байгаль хамгаалах үйлсийг үнэнчээр дэмжсээр байх болно гэдгээ амлаж байна. Сайн хамгаалсан ой бол маш олон талын ашигтай. Жишээ нь, эрүүл ойгоос цэвэр агаар, цэвэр ус, чухал экосистем, цаг уурын өөрчлөлт зэрэг шууд хамаардаг” хэмээн ярьжээ.

Ingka групп дээрх ойг худалдан авснаар Conservation сангийн хийж байсан чухал ажлуудыг үргэлжлүүлэх ч нутгийн иргэд амарч, зугаалахад нээлттэй болгох гэнэ. Ийнхүү хамгаалалтад орсон ойд иргэд хөл тавихыг ихэвчлэн хориглодог аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж