
Талх чихэр компани өдөрт 30 гаруй тонн талх, нарийн боов үйлдвэрлэдэг бол Атар өргөө 24-25 тонныг үйлдвэрлэдэг ажээ. Гурилын үнэ нэмэгдсэн ч дээрх компаниудын бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт ороогүй бөгөөд сүүлийн 2-3 өдөрт захиалга урьдынхаас харин ч буураад байгаа гэнэ. Талхыг өдөр, өдрийн захиалгад тохируулан үйлдвэрлэдэг тул тухайн дэлгүүр, худалдааны байгууллага нь өдөрт худалдах талхны хэмжээгээ буруу тооцоолсноос зарим газарт талх ховордсон байж болох талтай хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Д.Цээнэ