Цасыг жигнэж болох болов уу?

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Цасыг жигнэж болох болов уу?

Цасны нэг ширхэг миллиграмм орчим жинтэй. Гэхдээ энэ өчүүхэн зургаан хошуут одод хэдэн цагийн дотор газар дэлхийн томоохон хэсгийг “хучих” чадвартай. Тэр цасан хөнжил асар их жинтэй болдог. Ердийн тунадас ихтэй өвлийн улиралд дэлхийн хойд хэсэгт унасан цасны жин нь 13 500 тэрбум тонн болно. Гэхдээ хойд нутгийн цас нь дэлхийд унах бүх цасны 95 гаруй хувь болдог ажээ. Өмнөд хэсэгт бол бүх цасны дөнгөж 3,8 орчим хувь нь унадаг гэнэ. Дэлхийн хэмжээнд унасан цас нь асар том толь мэтээр нарны гэрлийн 90 хувийг ойлгодог байна. Цасгүй газрын бүрхүүл нь нарны эрчим хүчний 10 орчим хувийг ойлгодог. Дэлхийн нарнаас авах эрч хүчний хэмжээ нь унасан цасны гадаргаас хамаардаг нь бас гайхмаар.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж