Өрх бүрд сая төгрөг өгөх асуудлаар ээлжит бус чуулган хуралдах уу? | News.MN

Өрх бүрд сая төгрөг өгөх асуудлаар ээлжит бус чуулган хуралдах уу?

Өрх бүрд сая төгрөг өгөх асуудлаар ээлжит бус чуулган хуралдах уу?

Өрх бүрд сая төгрөг өгөх асуудлаар ээлжит бус чуулган хуралдах уу?

УИХ-ын намрын ээлжит чуулган завсарласнаас хоёр хоногийн дараахан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр /2021.02.01/албан бичгээр хүргүүллээ.

Монгол Улсын их хурлын тухай /Шинэчилсэн найруулга/-д

19.1-д Ээлжит чуулганы чөлөө цагт ээлжит бус чуулган зарлан хуралдуулж болно.

19.2. Ээлжит бус чуулганыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулж болно.

19.3. Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь тодорхой асуудлыг хэлэлцүүлэхээр ээлжит бус чуулган хуралдуулах саналаа Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ.

Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг товлон зарлах буюу улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна. Ерөнхийлөгчийн санаачилгаар ээлжит бус чуулган чуулах бол Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчтэй тохиролцсон хугацаанд уул чуулганыг товлон зарлана.

Мөн Үндсэн хуулийн 27.3 дахь хэсэгт Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно” гэж тус тус заасан байдаг. Дээрх хуулиудын зохицуулалтын дагуу Ерөнхийлөгч УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах санал гаргалаа.

Тэрбээр уг албан бичигтээ ээлжит бус чуулганыг нэн даруй зарлан хуралдуулж, “Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл болон “Covid-19 халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх саналтай байгаагаа тусгажээ. “Covid-19 халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” тогтоолын төсөл нь цар тахлын хүнд үед “өрх бүрд нэг сая төгрөг”-ийн дэмжлэг үзүүлэх, өрхийн худалдан авалтаар дамжуулан үндэсний үйлдвэр, аж ахуйгаа дэмжих үндсэн зорилгын хүрээнд боловсруулагдсан бөгөөд санхүүжилтыг нь “оффшор бүсээс татагдсан” хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх талаар тусгасан.

Уг тогтоолын төслийг өмнөх Засгийн газар дэмжээгүй бөгөөд харин  МАН-ын бүлэг Өрх бүрт 1 сая төгрөг өгөх тогтоолыг байнгын хороогоор ярилцана гэсэн тайлбар өгсөн.

Тэгвэл энэхүү тогтоолын төслөө Ерөнхийлөгч ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлүүлэхийг хүслээ. Хоёрдугаарт,  “Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэхийг албан бичигтээ дурджээ.

Ерөнхийлөгчийн зүгээс 2018 оноос хойш Валютын зохицуулалтын тухай хууль дээр гаргаж буй дөрөвдэх санаачилга нь юм. Сүүлд Ерөнхийлөгч Х.Баттулга оны өмнөхөн  /2020.12.08/  УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлж, 2018 онд УИХ-д өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлж, батлуулах тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг хүссэн. Улмаар Эдийн засгийн байнгын хороо 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр нарын санаачлан өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгтгэн, нэг төсөл болгож хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.

Энэхүү ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнг, гишүүдээр нь УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Жавхлан, О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нар бүрэлдэхүүнд орж ажиллахаар болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ дагуу санаачлан боловсруулсан уг хуулийн гол зохицуулалт нь стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашигладаг, ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банкаар гүйцэтгэдэг байх зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн орлогыг төв банкаар дамжуулах агуулгатай ийм хууль.

Харин Б.Баттөмөр, М.Оюунчимэг гишүүдийн өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх мөн гадаад худалдаа, валютын урсгалыг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах, валютын зах зээлийн нэгдсэн платформтай байх зохицуулалт тусгагдсан юм. Тиймээс нэг хууль боловч хоёр  тусдаа субьектээс өргөн барьсан хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулахаар УИХ-аас шийдвэрлэсэн.

Эдийн засагчдын хувьд дээрх хуулийг  өнөөгийн нөхцөлд хэлэлцэх нь тохиромжгүй санаачилга гэж үзэж байгаа юм. Учир нь эдийн засаг, нийгмийн хувьд хүнд үеийг давж байгаа ийм үед тодорхой гадаадын хөрөнгө оруулагчийн нэрийг дурдан, хуулийн өөрчлөлт хийх тухай ярьж байгаа нь зохистой бус юм. "Ийм үед бид харин ч дотоод, гадаад бүх эрсдэлээ тооцсон үйлдлүүд хийх хэрэгтэй. Нөгөө талаас энэ нь бидний зүгээс гадаад зах зээлд өгөх бас нэг сөрөг дохио болно. Ингэснээр бидний хүлээж болох ирээдүйн эрсдэлийг даван туулахад сөргөөр нөлөөлнө. Энэ цаг үед төслийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Валютын зохицуулалтын тухай хуультай уялдуулан хөндөж байгаа нь сайнаар нөлөөлөхгүй нь тодорхой” гэдэг байр суурийг зарим эдийн засагч хөндсөн.

2017 онд дотоодын банкин дахь дансаар дамжуулан гадаадын хөрөнгө оруулалттай төслийн орлогыг байршуулах тухай асуудал УИХ-ын тогтоолын түвшинд батлагдаад цуцлагдаж байсан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн хувилбарт үүнээс өөрөөр буюу Монголбанкин дахь дансаар дамжуулах тухай зааж, Төвбанкны тухай хуульд өөрчлөлт оруулахаар оруулж ирсэн байдаг.

УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар ээлжит бус чуулганыг хэдий хугацаанд хуралдуулах талаар хэлэлцэх ёстой юм. Үүний дараа УИХ-ын дарга захирамж гаргаж, ээлжит бус чуулганы товыг зарлана. Ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай Ерөнхийлөгчийн гаргасан саналд тусгасан “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн дэмжлэг үзүүлэх тогтоолын төслийг УИХ-ын гишүүдийн хувьд дэмжихгүйгээ илэрхийлж байсан. "Ээлжит бус чуулганыг байнга зарлаад байх нь зохимжгүй. Учир нь хэлэлцэх асуудал нь тодорхой, үр дүнтэй байх ёстой. Ер нь ажиллах үедээ ажиллаад, амрах үедээ амрах ёстой" гэсэн байр суурийг гишүүд илэрхийлдэг. Хоёрдугаарт, Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд ч оруулаагүй учраас ээлжит бус чуулганыг хуралдуулах эсэх нь тодорхой бус байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-02-02 192.82.73.205

Оффшор бүсээс нь мөнгө яг үнэнээсээ орж ирсэн юм уу үгүй юм уу тодорхой болгомоор, тэгээд мөнгөө гарангуут нь шууд тараах эрх нь ма6ай улсад байдаг юм уу. Одоо 1 удаа 1 сая төгрөг өгөөд юмны үнэ дахиад нэмэгдвэл тэрэн шиг хэрэггүй юм алга. Цаашид талхаа 50000-р авдаг болбол яана. Үнэ тогтвортой байж чадвал мөнгөний хэрэггүй байна ч гэж юу байхав

Avatar

Зочин 2021-02-02 66.181.161.104

Dundaj dundjaas dooguur orlogot urh burt tagnuul halamj sum duuregt hamtraad ugvul taarna ternees odriin hoolondoo barag say tug zartsuuldag heden terbum say tug hurungu danst nohduud bol toohchgui biz demii ulsiin tusuv uren taran hiine irgen burt bur demii amjirgaanii sudalgaa sain gargaj taraah heregt

Avatar

Irgen burt uguh heregtei 2021-02-02 202.55.188.44

Nasand hursen irgen burt uguh ni deer, huuhduud mungu avch baigaam chin hereggui. Urh geheer 2 am bultei urh ch baigaa, 10 am bultei urh ch baigaa. Esvel urh murtluu tsug amidardagggui humuus ch baigaa. Urh burt gevel buun hel am heruul zodoon alaan talaan bolno shuu Jenko guai

Avatar

уншигч 2021-02-02 66.181.161.66

Энэ асуудлаар ч ёстой хэрэггүй. Яагаад гэвэл монгол улсын өрх гэдэг ойлголт хуулийн хувьд маш их будлиантай албан ёсоор салаагүй боловч тусдаа амьдардаг маш олон гэр бүл өрх байна. Баттугын энэ асуудал хэрэгжвэл монгол даяар бөөн хэрүүл буплиан болно. Харин иргэн бүрт өгчихвөл ёстой ямар асуудалгүй болно. Тэгээд ч энэ хэцүү үед улсын төсөв зарлага багадаж байгаа юм шиг ийм дарамт гаргаж ирж яахнав дээ Баттулгаа. Эсвэл чи хувиасаа өгөх гээд байгаа юм уу тэгвэл УИХ-аар хэлэлцээд байх шаардлагагүй

Avatar

Зочин 2021-02-02 66.181.177.195

Женкогтйн сонгужлийн шоу,үүнээсээ зууралдаад салахгүй юм,1сая төгрөг өгөх юи бол би өгүүлсэн гэх юм бна л даа,1 сая төгрөг өгсннөөр эдийн засагт асар их хориролтой,тийм их мөнгө Монголын эдийн засагт алга.

Avatar

Зочин 2021-02-02 103.57.92.75

Өөрийнх нь байнга улигладаг 30 гэр бүл бас л 1 сая төгрөг авах уу. Битгий унгас алд

Avatar

Зочин 2021-02-02 103.57.92.75

Зөвхөн ерөнхийлөгчийн ПР -ийг хэрэгжүүлэх гэж УИХ-ын ээлжит бус чуулган хуралддаг юм биш. Төв банк гадаадын компанийн мөнгийг хянадаг байгууллага биш. Нэг компанид зориулж Төвбанкны хуульд өөрчлөлт оруулна гэж юу гэсэн үг вэ. Үүнийг ёстой зах зээлийн эдийн засгийн цагаан толгойн А байхгүй хүний хийдэг ажил шүү дээ

Avatar

Шодоргос 2021-02-02 103.80.211.37

Өрх бүрт гэж томъёолж болохгүй. Өрх бүр янз бүр. 1 хүнтэй ч байна. 10-аас дээш хүнтэй байна. Тийм тэнэг байж болохгүй биз дээ. Гэр бүлээ батлуулаагүй зарим залуу гэр бүл хоцроод үлдэх үү. Аав, ээжийнхээ нэг өрөөнд амьдарч байгаа залуу хосыг өрх гэх үү. Жоонк дандаа буруу юм хийж байх юм. Харин бүртгэлийн систем байдаг бол огт орлогогүй байгаа хүмүүст ганц, хоёр зуун мянган төгрөгний тусламж өгөх хэрэгтэй. Хавтгайруулж болохгүй.Гэртээ зүгээр суугаад цалингаа авч байгаа хүмүүс зөндөө бий.

Avatar

Зочин 2021-02-02 66.181.161.37

Энэ мэдээ юмуу, анализ юм уу. Нэг хэсэг мэдээлж явснаа мэдээгээ үгүйсгээд баахан юм биччих юм. Сэтгүүл зүйн ойлголт байна уу. Мэдээ юм бол бичигчийн үзэл санаа "Шургуулах" ёсгүй шүү.

Avatar

Зочин 2021-02-02 139.5.217.206

ӨРХ БҮРД САЯ ТӨГРӨГ ГЭХЭЭР ЗАРИМ ХҮМҮҮС ХҮН БҮРД ГЭЖ ОЙЛГООД БАЙХ ЮМ. ХҮН БҮРД САЯ ТӨГРӨГ БОЛОМЖ МАНАЙ УЛСАД БАЙХГҮЙ. ӨРХ БҮРД САЯ ТӨГРӨГ ГЭХЭЭР ОЙЛГОМЖГҮЙ БОЛЧИХОЖ БАЙГАА. ЯМАР АЙЛЫГ НЭГ ӨРХ ГЭХ ЮМ. ГЭРЛЭЛТЭЭ БАТЛУУЛААГҮЙ ЦАР ТАХЛААС БОЛЖ БАТЛУУЛЖ ЧАДАХГҮЙ ЗАЛУУ ХҮМҮҮС ИХ БАЙГАА. МӨН МОНГОЛД ГЭР БҮЛ САЛАЛТ ХЭР ИХ БИЛЭЭ. ӨРХ ГЭДГИЙГ ХЭН ЯАЖ ЮУГААР ТОДОРХОЙЛОХ ВЭ ГЭДЭГ БАС СОНИН

Avatar

Зочин 2021-02-02 139.5.216.195

Battulga hulgaichiin nariin argad bvv avtaarai ! Uuriinhee talh chi her, mah, guriliin biznesiig demjih gesen arga ni yumaa.Zalitai muu nohoi shvv !

Avatar

Зочин 2021-02-02 122.201.31.198

хүн бүрт сая төгрөг өгөөд цагаан сараар тэг зогсолт хийгээд халдвараа хумь орон нутгийн иргэд хүг бишүү зөвхөн УБ т рөл хорино гээд гоншигноод бх юм голомтоос ирсэн хүмүүсээ эсвэл ав бүх нийтээр хөл хорь

Avatar

Зочин 2021-02-02 139.5.217.206

МЭДЭЭГЭЭ ОЙЛГОЖ УНШДАГ ЮМ УУ. ӨРХ ГЭХЭЭР ХҮН БҮРТ ГЭХ ЮМ. ХҮН БҮРТ САЯ ТӨГРӨГ ӨГӨХ БОЛОМЖ БАЙХГҮЙ. ӨРХ БҮРТ ГЭХЭЭР АЛДАА ГАРНА БАС.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж