“Tоёоко Инн” буудалд тусгаарлагдаж байсан 31 хүнээс халдвар илэрчээ

Хуучирсан мэдээ: 2021.02.01-нд нийтлэгдсэн

“Tоёоко Инн” буудалд тусгаарлагдаж байсан 31 хүнээс халдвар илэрчээ

“Tоёоко Инн” буудалд тусгаарлагдаж байсан 31 хүнээс халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11.00 цагийн ээлжит мэдээллээс хойш “Tоёоко Инн” зочид буудалд тусгаарлагдаж байсан 31 хүнээс Covid-19 халдвар илэрчээ. Тэднийг яг одоо ХӨСҮТ-рүү зөөвөрлөж байна гэдгийг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээллээ.

Тус зочид буудалд “GB плаза” банк бус санхүүгийн байгууллагын халдварын голомт болон өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг тусгаарлаж байжээ. Дээрх тохиолдлыг оруулан тооцсоноор Улаанбаатар хотод Covid-19 халдварын батлагдсан тохиолдол 1011 болоод байна.

Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн наймдугаар хороо Х-апартмент, Монос оффис, Банк бус санхүүгийн байгууллага, асрамжийн газар, гутлын цех, Микс пицца, Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны байр, Сонгинохайрхан, Баянгол дүүрэг, Наркологийн эмнэлэгтэй холбоотой газруудад халдварын голомт идэвхтэй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж